ЕХ 2027 оны эцэс гэхэд Оросын хийг худалдан авахаа бүрэн зогсооно

ЕХ 2027 оны эцэс гэхэд Оросын хийг худалдан авахаа бүрэн зогсооно

ЕХ 2027 оны эцэс гэхэд Оросын хийг худалдан авахаа бүрэн зогсооно

Европын холбооны эрчим хүчний сайд нар 2027 оны эцэс гэхэд Оросын хийн импортоо зогсооно гэж санал нэгдсэн байна. Энэ нь Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш тус улсын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах Европын холбооны өргөн хүрээний зорилтын нэг хэсэг юм. Энэ хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оростой шинэ гэрээ байгуулахгүй. Өмнө байгуулсан богино хугацааны хий нийлүүлэх гэрээ мөн оны долдугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Харин урт хугацааны гэрээнүүдийг 2028 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр хүртэл хэрэгжүүлсэн хэвээр байна. Одоогийн байдлаар Европын холбоо нийт байгалийн хийн хэрэглээнийхээ 13 хувийг Оросоос нийлүүлдэг. Энэ нь жилд 15.75 тэрбум ам.долларын байгалийн хийн импорт юм.

Оросоос байгалийн хий, нефтийг голчлон Унгар, Словак орон импортолдог. Харин Франц, Нидерланд болон Бельги зэрэг улс, орон Оросоос шингэрүүлсэн байгалийн хий (LNG) импортолдог байна. Оросын хийд ихээхэн түшиглэхээс гадна улс төрийн хувьд илүү ойр байдаг Унгар, Словак улс 2026 оноос хэрэгжих шинэ төлөвлөгөөнд таатай хандахгүй байна. Улмаар холбооны зүгээс тус хоёр улсад уян хатан нөхцөлийг санал болгохоор хэлэлцэж байна. Ингэснээр бүх орныг нэг саналтай байлгахад чиглэсэн маргаан гаргахаас сэргийлж байгаа юм.

Европын холбооны сайд нар мөн Оросоос дамжуулах хоолойн хий болон "LNG"-н импортыг үе шаттайгаар багасгах төлөвлөгөөг баталжээ. Одоо Европын парламент 2025 оны сүүл гэхэд эцсийн шийдвэрийг гаргах үлдлээ. Үүний зэрэгцээ, Европын холбоо 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Оросын "LNG"-ийг бүрэн хориглох шинэ хориг арга хэмжээний багцыг баталж магадгүй юм. Хориг арга хэмжээ авахын тулд Европын холбооны 27 улс бүгд санал нэгдэх шаардлагатай ч шинэ багц батлахад эсэргүүцэлтэй тулгарах боломжтой. Эвслийн тэргүүн дипломатч Кажа Калласын хэлснээр, энэхүү 19 дэх хориг арга хэмжээний багцыг энэ долоо хоногт багтаан баталж магадгүй.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ок 2025-10-21 202.9.46.60

Зүйтэй, машид сайн.

Avatar

ДЭЛХИЙ 2 ХУВААГДАЖ ӨРСӨЛДӨНӨ 2025-10-21 66.181.183.178

одооноос гариг хоорондын аялал дөнгөж эхлэлээ аваад явж байна, гэхдээ физикийн арай өөр хуулийр, илүү энерги гаргадаг цөмийн энергиэр л гариг хоорондын нислэг бүтэх шинжтэй. Мэдээж Дэлхий дээр илүү байгальд ээлтэй бензин, хийнээс өөр энергийн эх үүсвэр ашиглах болов уу, Евро 5 хуучирч Ёвро 6, 7 стандарт үйлдвэрлэлд гарах шинжтэй

Avatar

ДЭЛХИЙ 2 ХУВААГДАЖ ӨРСӨЛДӨНӨ 2025-10-21 66.181.183.178

AI бидний амьдралыг эрс өөрчилнө, бараг энэ жилдээ багтаад хавдрын учрыг олчих шиг боллоо, энэ нь 2021 болон 2925 оны Нобелийн шагналын бүтээлүүдээр ил болж байна, 10 орчим жилийн дараа сэтгэцийн өвчний учрыг олох шинжтэй, Киотогын их сургууль хүний сэтгэлийн сөрөг дурсамжыг устгаж болох супалгааг хулгана дээр амжилттай хийчихлээ.

Avatar

ДЭЛХИЙ 2 ХУВААГДАЖ ӨРСӨЛДӨНӨ 2025-10-21 66.181.183.178

анагаах ухаан, боловсролд том өөрчлөлтүүд гарна, хэн технологио хөгжүүлж чадна, тэр улс эдийн засгаа аварна, гааз бензиний эрин дуусч эсвэл дуусгаж магад, эхнээсээ цахилгаан машин, устөрөгчөөр ажилладаг машин гарч байна, Дэлхийн нефтийн нөөц ч буурч байна, бүгд нэгийг бодож байна, дайн ч хийж байна

Avatar

ДЭЛХИЙ 2 ХУВААГДАЖ ӨРСӨЛДӨНӨ 2025-10-21 66.181.183.178

Монголчууд минь дээ, бид AI хөгжиж эхэлсэн хөгжлийн эрин үрүү эргэлт буцалтгүй орж байна. Энэ оны эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан эрдэмтэдийн бүтээл бол Шинэ тёхнологи хөгжүүлж чадсан нь эдийн засгаа хөгжүүлж чадна аа гэсэн бүтээл байсан. ЕХ ч Америк ч Япон ч Солонгос ч Хятад ч Орос ч тэнэг биш, энэ уралдаанд орно, энэ нь Дэлхийг хөгжүүлж хүн төрөлхтөнд сайн сайхныг авчирвал болж байна, хий бензиний эрин дуусч цөмийн энерги, байгальд ээлтэй эрчим хүч, гариг хооронд аялах гээд л.

Avatar

Нэргүй 2025-10-21 178.174.229.45

FASHIST HULMASUUDIIN HIIG ZUGEER UGSUN CH AVAHAA BOLIOD BGAA SHUU KK. BUZAR TUREMGII ES SURTHUUNGUI BUDUULEG OROS HULMASUUDAAS AVSAND OROHNOO AMERIKAAS UNETEI HII AVSAN N DEER

Avatar

Зочин 2025-10-21 150.228.177.77

Иргэдээ хямдаар амьдруулах хусэхгуй ЕХ хохь нь болнодоо!

Avatar

Нэргүй 2025-10-21 202.126.88.221

Дампуурна даа

Avatar

зочин 2025-10-21 66.181.187.252

Хятадууд тухайлбал ОХУ-аас Түүхий эд түүний дотор байгалийн хий хамгийн хямд авч хамгийн хямд бүтгээгдэхүүн үйлдвэрлэж,бусад орны ялангуяа европын орнуудын бараа бүтээгдэхүүнийг цохиж өрсөлдөөнд ялж,эдийн засаг нь асар их тэлж байна Дэлхийн гол үйлдвэрлэгч орон болж хувирав ,Монголчууд бид нар ч гэсэн хятадын хямт барааг зөөж,2-3 дахин нугалан зарж иргэдээ мөлжиж байгаа биз дээ,

Avatar

Нэргүй 2025-10-21 43.242.242.57

Путин яах гэж дайснууддаа газ, нефтээ зардаг юм бэ? хайран байгалийн баялаг. Зөвхөн найзууддаа зараачээ. Хятадууд_ Энэтхэгт юань, рупийгээр зараачээ. Монголд бас төгрөгөөр зарах хэрэгтэй. Яах гэж манайхаас доллар нэхээд бдг юм бэ?

Avatar

зочин 2025-10-21 66.181.187.252

Санаа бүү зов,Ардчилагч гэх хулгайчуудын сүйрүүлсэн эдийн засгаа маш амжилттай сэргээж байна,Дайны байдалтай ч эдийн засаг нь барууны бүх орноос илүү өсч байна Хэрэгцээт бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэхээр зорьж амжилттай ажиллаж байна Мөдхөн байгалийн баялагаа түүхийгээр нь гадаад рүү зөөхөө эрс багасгана, Орос улс, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд 4-р байранд орлоо,Худалдан авах чадварыг тооцсон үзүүлэлтээр,Өөрөөр хэлбэл үнийн өсөлтөөс хамааралгүй байдлаар тооцсон үзүүлэлтээр

Avatar

Нэргүй 2025-10-21 122.201.31.96

за монголоор хийн хоолой явах нь дээ хятадууд хир доошоо хийж байж зөвшөөрөх болдоо

Avatar

Нэргүй 2025-10-21 202.55.188.121

аль 2023 оноос хойш авахгүй гэсээр өдийг хүрлээ. ЕХ гэж гишүүн орнуудаа хохироолог гай юм аа

Avatar

зочин 2025-10-21 103.140.10.210

Европчууд өөрсдөө хохирох талтай.

Avatar

Нэргүй 2025-10-21 103.229.121.11

Ха ха тэр үед юу ч болох юм билээ

Avatar

зочин 2025-10-21 66.181.187.252

Орос хятад ,бусад нилээд орон,барууны нөлөөнөөс гарах,харилцаа холбоогоо багасгах,өөрийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, шинэчилэх,,хэрэгцээг өөрөө хангах,чиглэлээр идэвхтэй ажиллаж байна, Харин бусад орныг дарангуйлах,өөрийн нөлөө хамааралд оруулах боол колони мэт болгох барууны түрэмгий бодлого нь өөрсдийг нь нурааж байна,Жишээ ,Их долоо 1992 онд дэлхийн эдийн засгийн 45,7 хувийг буй болгож байсан бол одоо 27,8-хувь болж буурав Харин Бриксийн орнуудынх 19,2 хувь байсан бол одоо 36,7 хувь болж өсөв

Avatar

Нэргүй 2025-10-21 103.229.121.241

2027 huleeh hereg bna uu

Avatar

зочин 2025-10-21 66.181.187.252

Ойр хямд түүхий эд байгалийн хий,газрын тосноос зэргээс ангижирснаар европын орнууд л хохирно, Хохирч ч байна Хямд түүхий эд түлш шатахуун хэрэглэж ,хямд ажиллах хүч ажиллуулж байж л үйлдвэрүүд ашигтай ажиллана, Өрсөлдөөнд ялалт байгуулна, Үүний дүнд зүүн өмнөт азийн орнуудын хөгжил хурдасч байна, Дэлхийн үйлдвэрлэл хэрэглээ хөрөнгө энэ зүгт төвлөрөх боллоо, Барууны эдийн засаг зогсонго байдалд орлоо, Үйлдвэрүүд хаалгаа барьж зарим нь гадаад рүү шилжиж нүүж эхлэлээ

Avatar

иргэн 2025-10-21 202.70.34.70

Манайд нэг хүн ирэхээр уурлаад байдаг, өөрсдөө болохоор газ нефьтээ аваад байдаг нь сонин л юм даа,

Avatar

Нэргүй 2025-10-21 66.181.187.252

Орос хятадыг үзэн ядна Тийм атлаа хамаг хэрэгцээт зүйлээ энэ орнуудаас авна, Хоёр хөршгүйгээр оршин тогтнох чадваргүй, Бусдыг дуурайж сагсалзана,

Avatar

Нэргүй 2025-10-21 43.242.242.57

Орост манайх маш их хайртай. Харин хятадуудад бид дургүй. Оросыг муулсан хүнийг "хятад" гэж хараадаг. Харин оросууд одоо хятадуудад маш их хайртай болсон. Тэрийг манайх нь ойлгодоггүй юм уу, дургүй бүх хүнээ "хятад" гэж доромжилдог

Avatar

Зочин 2025-10-21 103.229.123.229

Харин тиймээ. Бодоод үзвэл монголд ГАДНЫ ТАГНУУЛЫН АГЕНТУУД байдаг байх аа даа. Монголчууд хөршүүдтэйгээ эв найртай харилцаатай байж хөгжинө дөө.

Avatar

Нэргүй 2025-10-21 185.220.101.12

Ааль 2022 онд Евро фашист гоомоо алиалагчууд 2023 онд Оросоос нефть гаазын импорт бүрэн хориглоно гэж байсан шд!
Ха ха ха 😂😂😂

Avatar

Нэргүй 2025-10-21 43.242.242.57

яах гэж тэр гоомоо алиалагчдад байгалийн баялгаа зардаг юм бэ? Хятадуудад хямдхан юанаар өгөөч дэ. Барууныхан хөлдөж үхнэ л биз. кккк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж