Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдээс 7 дахин өндөр байна

Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдээс 7 дахин өндөр байна

Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдээс 7 дахин өндөр байна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцууллаа.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн эмгэгүүд хамгийн түгээмэл хэлбэрүүдэд тооцогдож байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 17.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох, 6 хувь сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. 

Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байна.

Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна. Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг мөн дурдсан юм.

Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, сэтгэл зүйн эмзэг байдал зэрэгтэй холбоотой 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-21 158.59.146.30

арчаагүй муусайн малнууд, өөрсдөө эцэггүй юм шиг, ахгүй юм шиг, хүүгүй юм шиг бүх асуудалд эрчүүдийг буруутгасаар, эрс нь тэьчээр ньб арагдаж тийм зам сонгож байгаа биз.

Avatar

Нэргүй 2025-10-21 122.201.28.169

Амиа хорлох асуудал хааяа гарна гэхдээ, асар тэнэг шийдвэр байна лээ. Үнэхээр хорлохоор бол эхлээд нэг нийгмийн хог шаарыг устгаж үлдэх хэддээ буян болоод талий л даа

Avatar

Za. 2025-10-21 66.181.183.25

хэнийг

Avatar

Т1 2025-10-21 202.9.46.60

Бас л өнөө муу нэртэй луу данстай АН-ын гишүүнийг гэх нь үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж