Сонгинохайрхан дүүрэгт 2 давхар үйлчилгээний төв шатжээ

Сонгинохайрхан дүүрэгт 2 давхар үйлчилгээний төв шатжээ

Сонгинохайрхан дүүрэгт 2 давхар үйлчилгээний төв шатжээ
Автомашины сэлбэг хэрэгслийн дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраажээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.10.21/ 00:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 01:42 цагт галын тархалтыг зогсоож, 08:11 цагт бүрэн унтраасан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
Алба хаагчдыг очиход сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй хоёр давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах шатаж байсан бөгөөд галын тархалтыг богино хугацаанд зогсоож, унтраах ажиллагааг зохион байгуулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж