Скүүтер, мопедоо хураагаагүй ААН-ийг зөрчлийн хуулиар торгоно

Скүүтер, мопедоо хураагаагүй ААН-ийг зөрчлийн хуулиар торгоно

Скүүтер, мопедоо хураагаагүй ААН-ийг зөрчлийн хуулиар торгоно

Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүүтер, мопед, цахилгаан дугуйг /2025.10.20/ өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй болсон талаар Нийслэлийн зам тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвөөс мэдээлж байсан. Гэвч захирамж гарсан өдрөөс хойш скүүтер, мопед, цахилгаан дугуй замын хөдөлгөөнд хэвийн оролцож буй. Нөгөөтэйгүүр бага насны хүүхдүүд скүүтер, мопед, цахилгаан дугуйнаас унаж бэртгэж нь их бий. Энэ онд скүүтер, мопедын улмаас гурван иргэн харамсалтайгаар ам насаа алдсан талаар ГССҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл НЗДТГ-аас гаргасан захирамж ямар үе шаттай хэрэгжиж буйг Тээврийн цагдаагийн албаны ахмад Д.Ганхуягаас тодруулахад "Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа скүүтер, мопедыг  замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр Тээврийн цагдаагийн алба хэрэгжилтийг хангах хүрээнд ажиллаж байна. Түрээсийн скүүтер, мопедын үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй удаа дараагийн уулзалтын зохион байгуулсан. Тиймээс  ирэх 2026 оны дөрөвдүгээр сард хөдөлгөөнд оролцохдоо зорчигчийн аюулгүй байдал, автозамын эгнээгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагыг өгсөн. Өнөөдрийн байдлаар зарим ААН-үүд скүүтер, мопедоо хөдөлгөөнд оролцуулахгүй хурааж авсан байгаа.

НЗДТГ-ын А/1453 тоот захирамжийн шаардлага хангаагүй ААН-үүдийг зөрчлийн хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

Тухайлбал, шаардлага биелүүлэхгүй ААН-ийг зөрчлийн тухай хуулийн 14.7.57. зааснаар "Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг. Нөгөөтэйгүүр түрээсийн скүүтер, мопедын үйл ажиллагаа явуулж буй таван байгууллагаас татан авах ажлыг /2025.10.20/ өдрөөс эхэлж хийж байгаа талаар мэдэгдсэн. Энэ хүрээнд тухайн ААН-үүд Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжийн хүрээнд хамтарч ажиллаж байна" гэлээ.

2025 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 2533 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 2518 нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн байна. Харин тухайн шалтгааны улмаас нас барсан тохиолдол гурав байгаа юм.

Нийт тохиолдлын 69.6 хувь нь эрэгтэй, 30.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Бэртэж гэмтсэн иргэдийг насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдлын 34.7 хувь нь 15-19 насныханд хамгийн түгээмэл байгаа аж. Тухайн осол гэмтлийг шалтгаанаар авч үзвэл 54.1 хувь нь мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унаж бэртсэн бол, 28 хувь нь тухайн хэрэгсэлтэй явж байгаад суудлын автомашинд мөргүүлж гэмтсэн байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор скүүтер, мопед, цахилгаан дугуйг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-21 66.181.180.197

Хан уул дүүрэг 18-17-хороогоо энэ тэндгүй байнаа хэзээ хурааж авах вэ!!! Хүүхдүүд унаад халтирч унаж бнаа

Avatar

Нэргүй 2025-10-21 66.181.179.27

хамгийн гол нь урин дулаан цагт гаргаж ирээд тайван алхуулахгүй алчих гээд бна ш дээ!!!!

Avatar

Нэргүй 2025-10-21 202.21.121.186

harin tiim ee

Avatar

Зочин 2025-10-21 202.126.89.135

200к торгууль болж чадах уу, торговол олигтойхон торгоод чадахгүй бол олигтойхон үр дүнтэй ажиллаж чадах хүнд нь зайгаа тавьж өгөөд зайлмаар, энэ нэг зөрчилийн хууль нэртэй хөгийн юм аа янзалмаар юм

Avatar

Нэргүй 2025-10-21 202.21.124.43

pzdaaa 200k-aa uguud l yvchih n shdeee 200 sayaar torgooch lalryydaa

Avatar

Нэргүй 2025-10-21 103.71.100.87

Худлаа хуцаж, томрохоос еер чадваргуй Монголын тер тэр хуулиараа торгож харагдаач!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж