Японы шилдэг сүмо бөхчүүд өнгөрсөн Ням гаригт (2025.10.19) Лондон хотод тав хоног үргэлжилсэн тэмцээнээ амжилттай дуусгалаа. Энэ нь сүмо бөхийн салбар сүүлийн 34 жилийн хугацаанд гадаадад тэмцээн зохион байгуулсан анхны тохиолдол юм. Тэмцээн алдарт Рояал Алберт Холлд болж, үзэгчдээр дүүрэн байлаа. Сүмо бөхчүүд мөн Лондоноор аялж, дугуй унаж, алдартай газруудаар зочилж, пабд шар айраг хүртэл ууж, хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ.
Башёгийн эцсийн тулаанд Хошорюү С.Бямбасүрэн Ёкозүна Оносатог ялснаар тэмцээний ялагчаар тодорчээ.
Хошорюү С.Бямбасүрэнд шагнал болгон аварга том савтай шар буурцгийн соус,"Hello Kitty" чихмэл тоглоом бэлэг болгон өгсөн байна. Тэрбээр таван тулаандаа бүгдэд нь ялж, төгс амжилт үзүүлсэн. Хошорюү С.Бямбасүрэн тэмцээнийг гэмтэлгүй дуусгасандаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Ташрамд, Рояал Алберт Холлийн мэдээлснээр, тэмцээний үеэр сүмо бөхчүүдэд зориулж 680 кг будаа, 1000 уут мисо шөл, 400 шил шар буурцгийн соус бэлтгэжээ. Нэг сүмо бөх өдөрт ойролцоогоор 10 мянган калори хэрэглэлдэг тул тэмцээний үеэр бөхчүүдийн хүч тамирыг алдагдуулахгүй байхад анхаарсан байна. Лондоны тэмцээн амжилттай болсон ч Японд сүмо бөхийн хөгжил сорилттой тулгарч байгаа аж. Учир нь шинэ залуу тамирчид олноороо элсэхгүй байгаатай холботой. Мэргэжлийн сүмочдын тоо 1990-ээд онд 1,000 орчим байсан бол өнөөдөр 600 болтлоо буурчээ.
3,548.92






















































Нэргүй 2025-10-21 202.126.91.138
Япон чинь баян юм болохоороо гадна дотноос ирсэн сумогын идүүрийн савнуудаа тэжээчихтэйгээ байдаг бололтой. Сумо бөхийн дэвжээн дээр эмэгтэй хүн гаргадаггүй. Эрэгтэйчүүдээсээ илүү давуу эрх эдэлдэг барууны хүүхнүүд юу гэж хүлээж авах бол.
Нэргүй 2025-10-21 103.57.94.171
Соус,чучель өгдөг нь жаахан даапаалсан тохуурхсан хэрэг үү дээ ?!