Таны худалдан авч, татаж буй тамхи бүрийн үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх мөнгө Эрүүл мэндийг дэмжих сан/ЭМДС/-д очдог гэдгийг мэдэх үү? Гэтэл та одоог хүртэл энэ сангийн талаар дуулаагүй юм биш биз.
Эрүүл мэндийг дэмжих санг анх иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тамхины хэрэглээг бууруулах зорилготой анх байгуулсан. 2023 онд тамхины татварын орлого 350 тэрбум төгрөгт хүрч, эрүүл мэндийн санд гэхэд 1.9 тэрбум төгрөгийг санхүүжилт очжээ. Түүнчлэн архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь нэмэгдэж очно. Ингээд бодохоор тус сангийн жилийн төсөв нь 10 тэрбум төгрөг дөхнө.
Харамсалтай нь, энэ сангийн үйл ажиллагаа нь ил тод бус, хийсэн ажил нь тодорхойгүй. Төсвийн захирагч нь Эрүүл мэндийн сайд. Өөрөөр хэлбэл, одоогоор Ж.Чинбүрэн сайд аж.
ОН | ЖИЛИЙН ТӨСӨВ | ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ |
2023 | 1,940,000,000.00 ₮ | 1,907,341,259.00 ₮ |
2024 | 9,810,000,000.00 ₮ | 5,785,318,050.00 ₮ |
2025 | 9,670,830,800.00 ₮ | 1,433,423,600.00 ₮ |
Жил бүр “эрүүл мэндийг дэмжих”, “архи, тамхины хэрэглээг бууруулах” нэрийн дор төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулдаг ч бодит статистик, судалгаагаар хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжрах бус доройтож буй. Халдварт бус өвчин, хөдөлгөөний хомсдол, таргалалт, архины хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна.
Төсвийн хөрөнгөөр ажилладаг энэ сан олон нийтэд тайлангаа ил тод танилцуулдаггүй, ямар төслүүдийг ямар шалгуураар сонгодог нь тодорхойгүй. Үүнээс болж “төрийн мөнгө хэн нэгний хармаа руу урсаж байна” гэх хардлага олон нийтэд бий болсон.
Товчхондоо, Эрүүл мэндийг дэмжих сан бол “эрүүл мэндийг дэмжих” нэрийн дор төсвийн мөнгийг дэмий үрж буй байгууллага болж хувирсан гэхэд буруудахгүй. Тамхины татварын мөнгийг үр ашиггүй зарцуулж, бодит нөлөө үзүүлэхүйц системийн шинэчлэл хийхгүй байгаа энэ байдлыг төр засаг, аудитын байгууллагууд анхааралдаа авах шаардлага үүсчээ.
ЭМДС-ийн дүрмийн дагуу уг сангийн хөрөнгийг эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тамхины эсрэг үйл ажиллагаа, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлд зарцуулах ёстой. Гэвч Монголд тамхины хэрэглээ буурахгүй, харин ч нас залуужиж, өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь бодлогын үр дүнг үгүйсгэж байна.
Тамхины эсрэг кампанит ажлууд нь хэдхэн постер, семинар, сошиал постын хүрээнд л явагддаг гэхэд хилсдэхгүй бөгөөд нийгмийн бодит зан төлөвт нөлөөлөхүйц цогц хөтөлбөр хэрэгждэггүй. Энэ нь “эрүүл мэндийг дэмжих” нэрийн ард төсвийн мөнгийг хий хоосон сурталчилгаанд үрж буйг харуулна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар Эрүүл мэндийн сайд уг сангийн зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй. Гэвч өнөөгийн нөхцөлд сангийн тайлан, төсөл хуваарилалт, шалгаруулалтын мэдээлэл олон нийтэд нээлттэй биш. Энэ нь Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэгэн адил бэлэн мөнгөний “дархан бүс” болон хувирах эрсдэлийг бий болгож байна.
Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэлээр татварыг таван жилийн хугацаанд үе шаттайгаар хоёр дахин нэмэх санал гарсан. Ингэснээр хайрцаг тамхи 27,000–50,000 төгрөг болох тооцоо бий. Гэтэл уг татварын 50 хувь нь дахин энэ “эрүүл мэндийг дэмжих сан”-д төвлөрөхөөр заасан нь дахин мөнгөний “хар нүх” бий болгох вий гэх болгоомжлолыг төрүүлж байна.
Тамхины татварыг нэмэгдүүлэх нь эрүүл мэндийн бодлогын хувьд зөв алхам байж болох ч энэ мөнгөний ил тод, хяналттай зарцуулалт хамгийн чухал. Төсөв, аудит, олон нийтийн хяналтгүй нөхцөлд энэхүү “эрүүл мэндийн” нэртэй сан дараагийн улс төрийн мөнгө завших, үргүй зарцуулах механизм болох аюул бий.
Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрөх хөрөнгийг олон нийтэд ил тод болгох, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах, бодит үр дүнгийн тайланг улирал тутам нийтлэх шаардлагатай байна.
“Эрүүл мэндийг дэмжих сан” нь эрүүл нийгмийн баталгаа байх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар энэ сан үр ашиггүй, ил тод бус, хариуцлагагүй байдлын жишээ болжээ.
3,576.03





















































Нэргүй 2025-10-21 103.212.117.239
BIEE UNELELNE SEKSEER VANXANDI BOOB XXI BOOW DOLOOJ TOMSGN DOLOOJ URN SHINEGENE AMSI ALNISEKSEER ANUSDI ONGONOO TSOOLLYYLI80955877TSAG SEKSEER
Зочин 2025-10-21 202.9.46.60
Тэрийг чинь дээгүүрээ нууцаар хуваагаад худал төсөл гэрээ падаан бүрдүүлээд цусалчихалгүй юу хийж суухав.
Зочин 2025-10-21 103.168.34.31
Тамхины татварыг дахин нэмж электрон тамхинаас татвар авдаг болох хэрэгтэй. Сургууль орчинд тамхи зарахгүй гэж хуульчилсан байж электрон тамхийг зөвшөөрч байгаа нь бас л хууль зөрчиж байна.