Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрахтай Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах давж заалдах шатны шүүх хурлын талаар ярилцлаа.
-Малайз улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлосон ч аравдугаар сар болж хойшилсон. Энэ дагуу 2025 оны аравдугаар сарын 9-нд давж заалдах шатны шүүх хурал болсон байна. Монгол Улсын талаас энэ шүүх хуралд хэрхэн бэлдэж, хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ. Малайз улсад очоод давж заалдах шатны шүүх хурал ямар процессоор хэр хугацаанд үргэлжлэв?
-Энэ шүүх хуралд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос оролцох хүсэлтийг С.Шаарийбуу гуай бидэнд тавьсан. Дээрээс нь Малайз улсад С.Шаарийбуу гуайг төлөөлж иргэний нэхэмжлэл гаргаж буй өмгөөллийн фирмээс бас хүсэлт тавьсан. Ингээд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс 2025 оны тавдугаар сард энэ давж заалдах шатны шүүх хуралд оролцох бэлтгэл хангаж байсан боловч хойшилсон. Энэ бол иргэний хэргийн нэхэмжлэлтэй давж заалдах шатны хурал. Өөрөөр хэлбэл, оролцогч талуудын хувьд анхан шатны иргэний хэргийн шүүхээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой мөнгөн дүнгээр хангаж шийдвэрлээд, хариуцагч талд үүрэг оногдуулсан шийдвэрийн эсрэг давж заалдсаны дагуу хоёр жилийн дараа энэ шүүх хурлыг товлосон байсан.
Малайз улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурлыг 2025 оны аравдугаар сарын 9-нд товлож, хийлээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийн байгууллага гэдгээрээ ажиглагчаар оролцсон. Мөн Засгийн газрын төлөөлөгч буюу тухайн бүс нутагт хамаарч буй Тайланд дахь Монгол Улсын Элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга ажиглагчаар хуралд оролцлоо. Бидний оролцож буй шүүхийн систем нь Англо-Саксоны хууль эрх зүйтэй. Монгол Улсын хувьд Ром-Германы хуультай. Тэр утгаараа манай хууль шүүхийн системийн нэгэн адил ажиглагчаар оролцож байгаа тал бол ямар нэгэн идэвхтэй оролцоотой байх боломжгүй. Бид ажиглагчаар оролцож байгаа чиг үүрэг бол тэнд юу болж байгааг тодорхой хэмжээнд ажиглах л үүрэгтэй. Ингээд 2025 оны аравдугаар сарын 9-ний өдөр шүүх хурал өглөөний 09.00 цагийн орчимд эхэлж, 13.40 цагт дууссан. Шүүх хурал дээр хариуцагч тал тухайн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж, өөрт оногдсон үүргийг биелүүлэх боломжгүй байгаа гэдгээ гаргаж тавьсан. Нэхэмжлэгч талаас тэдгээрийн эсрэг няцаалтуудыг өгч, шүүх хурал дууссан. Шүүх хурал дууссан гэдэг нь шүүгч нар мэдэх ёстой, сонсох ёстойгоо сонсоод дуусгасан. Бидний төсөөлж байснаас ялгаатай нь юу гэхээр урьдчилсан байдлаар шүүх хурлын ямар нэгэн шийдвэр танилцуулах байдлаар дуусна гэж бодож байсан боловч тэгээгүй.
Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс "Одоо чухам юу болж байна вэ" гэдэг болж буй процессын талаар 2025 оны аравдугаар сарын 27-нд танилцуулна гэсэн.
Шүүх хурлыг зохион байгуулж байгаа нарийн бичгийн зүгээс шүүхийн эцсийн шийдвэр нь 2026 оны хоёрдугаар сард гарна гэж хэлсэн. Тэгэхээр хохирогчийн ар гэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангана, хангахгүй гэдэг ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй гэсэн үг. Шүүх хурлын эцсийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ.
-Малайзын талаас энэ сарын 27-нд шүүх хурлын явцын талаар танилцуулна гэлээ. Энэ хариуг бичгээр авах уу?
-Шүүх хуралдааны явцын хариуг оролцогч талуудад бичгээр хүргүүлэх байх. Малайз дахь өмгөөллийн хуулийн фирм мэдээллийг авч, Монгол Улс руу дамжуулж өгнө гэж бодож байна. Хэрэг маргааныг хурдан шийдвэрлэснээр хүний эрх хангагдана. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр гурав, дөрвөн сарын дараа гарах нь. Энэ шийдвэр гарсны дараа нөгөө тал Малайзын холбооны дээд шүүхэд хандахыг үгүйсгэхгүй. Одоо ямар нэгэн зүйл хэлэхэд эрт байна гэсэн үг.
-Ойролцоогоор 5 сая ринггитийг хохирогчийн ар гэрийн дансанд байршуулсан байх ёстой бил үү?
-Хүний эрхийн үндэсний комиссоос С.Шаарийбуу гуайн хүсэлтийн дагуу Малайз улсын Засгийн газарт хүсэлт тавьж, 5 сая орчим ринггит түр байршуулах гэдэг данс нээлгэх гэж ажилласан. Тэрнээс биш шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа. Малайз улсын талаас давж заалдах шатны шүүх хурал сая болж дууссан учраас эцсийн шийдвэр гарах хүртэл өмнө нь ярьсан таван сая орчим ринггит гэж яригдаад байгаа мөнгөн дүн тэр чигээрээ байх эсэх нь тодорхойгүй. Ер нь эцсийн шийдвэрээрээ яг хэд гэж хангагдах вэ гэдгийг урьдчилж хэлэх боломжгүй. Тиймээс дансанд ямар нэгэн мөнгө байршуулаагүй гэсэн үг.
Монгол Улсаас С.Шаарийбуу гуайтай хамт хэчнээн хүн Малайз руу явсан юм бэ?
-Монгол Улсын иргэн С.Шаарийбуу гуайгаас гадна Монголд өмгөөллийг нь хариуцдаг хуулийн фирмээс хоёр өмгөөлөгч явсан. Үүнээс гадна Засгийн газрын нэг төлөөлөгч, ХЭҮК-ийн төлөөлөгч гээд дөрвөн хүн хамт явсан. Монгол талаас явсан эдгээр хүмүүс шүүх хуралдааны орчны гадна ажиглагчдын хэсэгт суусан. Харин шүүх хурлын танхимд С.Шаарийбуу гуайг өмгөөлж байсан хуулийн фирмийн таван өмгөөлөгч ажилласан.
–Таны хувьд шүүх хуралд ажиглагчаар оролцсон гэдгийг хэллээ. Тус улсад очиход хэвлэл мэдээллийн байгууллагаас энэ шүүх хуралд анхаарч байна уу?
-Шүүх хуралдааны үеэр гэх үү, хурал болох гэж байхад сэтгүүлчид ирээд ажлаа хийж байсан. Шүүх хурлын өмнө энд тэнд яриа өгөөгүй. Харин хурлаас гарч ирээд Bloomberg гэх мэтчилэн томоохон агентлагуудын сэтгүүлчид С.Шаарийбуу гуайгаас яриа авах хүсэлтийг тавьсан. Миний ажигласнаар С.Шаарийбуу гуай товч мэдээлэл өгсөн. Шүүх хурлын шийдвэр гараагүй учраас юу ярих вэ гэдэг байдалтай байсан байх. Бидний хувьд Монголын шүүх хурал дууссаны дараагаар төгсгөлд нь зөвлөлдөх тасалгаанд орох байх гэдэг бодол орж ирж байсан. Гэтэл тэгээгүй.
Хэзээ яаж хариу хэлэх вэ гэдгээ товч хэлснээс урьдчилсан шүүх хурлын шийдвэр дүн танилцуулаагүй учраас Монголын шүүх тогтолцооноос өөр байсан.
Монгол Улсын ХЭҮК-ын зүгээс хуулиар оногдсон тэр л чиг үүргээ хэрэгжүүлж ажиллалаа. Бид хилийн чанадад ажиллах бол тухайн улсын хүний эрхийн үндэсний байгууллага шиг ажиллах боломжгүй. Хоёрт, тухайн улсын хүний эрхийн үндэсний байгууллага ч гэсэн шүүхийн орчинд өргөн хүрээтэй, оролцоотой байх боломжүй. Сая давж заалдах шатны шүүх хуралд Монгол Улсын ХҮЭК-ын хүсэлтээр Малайз улсын хүний эрхийн байгууллагаас өөрсдийн төлөөлөгчөө ажиглагчаар суулгасан. Монголын ХЭҮК-оос өмнө нь өөр олон улсын хурлын үеэр тааралдахдаа энэ асуудлуудыг байнга сануулж явсан. Тэр утгаараа Малайзын хүний эрхийн байгууллага энэ шүүх хурлыг анхаарч байгаа.
-Монгол Улсын Засгийн газраас С.Шаарийбуу гуайд Малайз руу явах зардал мөнгөн дээр нь тусалж дэмжсэн болов уу?
-Энэ талаар С.Шаарийбуу гуайгаас өөрөөс нь асуусан дээр байх. Ер нь иргэн С.Шаарийбуу гуайн Малайз улс руу явах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс дэмжлэг үзүүлэх хүэсэлтийг ХЭҮК-оос хүргүүлсэн. Тэр дагуу энэ удаагийн шүүх хуралд оролцоход нь тодорхой хэмжээний зардлын дэмжлэг үзүүлж байх.
3,548.92






















































Нэргүй 2025-10-21 59.153.115.109
VANXANDIBOOB XXI BOOW DOLOON TOMSGN DOLOOMOOR80955877ALNI SEKSEER ANUSDI
Нэргүй 2025-10-21 66.181.160.47
х***а манжууд намын нэр хулгайлж завшж нам нэр хүртл хулгайлж үзл санаа хулгайлж х***а манжууд завшж хулгай хийж бгаа шд.намын үзл санаа нэрийг х***а манжууд хулгайлж хулгхй шааж бгаа. намын нэрээр хулгай шаасн намыг нэрийг барьсн бүлгснн хманж хужаагуув байхгүй юуу.