Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд энэ өвөл шинэ түлш хэрэглэнэ. Эхнээсээ хагас коксон түлшний цэгүүд ажиллаж, иргэдэд худалдаалж байгаа ч цэгийнх нь тоо цөөн, түлш нь хаанаа ч хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж байна. Нэг айл долоо хоногт долоон шуудай түлш худалдан авах эрхтэй байдаг. Гэтэл энэ тоог цөөлж, түлш хүрэлцэхгүй байгаа учраас гурав, дөрвөн шуудайгаар хувааж авдаг болсон байна.
Тиймээс энэ удаагийн сурвалжлагаа нийслэлийн Баянгол дүүргийн гэр хороолол буюу Зурагт орчмоос бэлтгэлээ.
Байшингийн гадна талаа дулаалж, үүдэндээ шуудайтай түлш өрсөн энэ айл бол нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн. Ц.Сүнжидмаагийнх. Эднийх шинээр худалдаалж буй хагас коксон түлш сонирхон худалдаж авч, түлэхэд арай илч муутай байсан учраас хуучин сайжруулсан шахмал түлшээ хэрэглэж байгаа тухайгаа хэлсэн юм.

Тэрбээр "Шинэ түлш уг нь дажгүй юм. Байшинд бага зэрэг илч муутай, монгол гэрт түлж хэрэглэхэд илч сайтай байна. Аргал шиг цогшоод, илч муутай байна. Манайх өглөө нэг орой 18.00 цагийн үед гээд одоогоор хоёр удаа галлаж байна. Ид өвлийн улиралд өдөрт 3-4 удаа галлана. Хагас коксон түлш тортог багатай юм билээ. Гадуур хагас коксон түлш нь олдохгүй байна.
Түлш худалдаалах цэгийн борлуулагч 2025 оны аравдугаар сарын 19-нөөс эхлэн нэг айлд дөрвөн шуудай түлш зарна гэсэн.
Манайх өчигдөр түлшээ худалдаж авч чадаагүй. Ид өвөл нэг айлд долоон шуудай нүүрс хүрэлцэхгүй байхад одоо дөрвөн шуудай нүүрс зарвал гал алдах эрсдэлтэй. Тийм учраас түлшнийхээ хангамжийг сайжруулмаар байна" гэдгийг хэлж байлаа.






"ЗАРИМ ИРГЭД ТҮЛШЭЭ ХУДАЛДАЖ АВЧ ЧАДАХГҮЙ УСНЫ ТЭРГЭЭ ҮЛДЭЭЖ ЗАХИДАГ"

Хагас коксон түлш худалдаалах цэгийн борлуулагч Д.Хишигтээс зарим зүйлийг асууж тодрууллаа.
-Гадуур хагас коксон түлшний цэг цөөн, зарж байгаа түлш нь олдохгүй байгааг иргэд хэлж байна. Танай цэг дээр өдөрт хэдэн тонн түлш зарж борлуулж байна вэ?
-Миний хувьд түлш худалдаалах цэгийг гурав дахь жилдээ ажиллуулж байна. Хамгийн гол нь цөөн цэг байсан ч тэр худалдаалах цэгүүдээ хангалттай хагас коксон түлшээр хангаад өгөх хэрэгтэй байна. Гэр хорооллын айлууд гэрт ойр цэгийн байршлуудаа мэдэж байгаа. Тэр цэг дээрээ очиход л түлш нь хангалттай байж байх ёстой. Гэтэл одоо нэг цэг дээр өдөрт 5 тонн буюу 200 шуудай түлш буулгахаар хаанаа ч хүрэлцэхгүй байна. Эхэндээ нэг айлд долоон шуудай түлш өгнө гэж байсан бол тэрийгээ гурав, дөрвөөр хувааж зар гэдгийг цаанаас хэлж байгаа.
Иргэдэд нэг дор долоон шуудай түлш зарах бус нэг ирэхэд нь гурав, дахиад ирэхэд нь дөрвөн түлш зарж байна.
Ингэж байж иргэдэд хүртээмжтэй болно гэж үзэж байгаа юм байна. Түлш худалдаалах цэг дээр хүмүүс ажлаа тараад ирсэн ч байж байвал бухимдахгүй шүү дээ. Гэтэл тэр нь олдохгүй байгаа учраас ирсэн үед нь амжиж худалдаж авахаар оочерлож байна. Манай цэгийг хаа хол Баянхошуу, Тахилт, 22 товчооноос түлш худалдаж авахаар хайж ирж байна.
-Тэгвэл өнөөдөр зарах таван тонн түлш нь ирсэн үү?
-Өдрийн 15.00 цаг болох гэж байхад ирээгүй л байна. Хагас коксон түлш тээвэрлэлт их удаан, зохион байгуулалтгүй байна. Ихэвчлэн шөнө оройн цагаас ирж, тасалдал үүсгэж байна. Түлш хангалтаа маш сайн хиймээр байна. Зарим иргэд нь усны тэргээ үлдээгээд, түлш авахаар захиад явдаг.
-Танай түлш худалдаалах цэг хуучин сайжруулсан шахмал түлш бас зарж байна уу?
-Цаанаасаа түлшний түгээлт хийхдээ одоо сайжруулсан шахмал түлш аваарай, хагас коксон түлш зараарай гэж хэлдэг. Тэр дагуу түлшээ зардаг. Бид сүүлдээ иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс ажилтай, нялх хүүхэдтэй, ахмад настай иргэдэд хүргэхийн тулд нэг тонн түлш нөөцөлж, иргэдээс нууж зарахад хүрч байна. Нэг айлыг ч гэсэн энэ хүйтэнд галтай хонуулахыг хичээж байна. Зарим нь "Эгчээ нэг шуудай түлш өгөөч" гэж гуйдаг.






АЙЛУУДАД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР УХААЛАГ УГААР МЭДРЭГЧ ТАРААНА

Нийслэлийн гэр хорооллын бүх айлуудад ирэх өвлөөс өмнө ухаалаг угаар мэдрэгч тарааж, нэгдсэн системээр хянахаар болсон талаар албаныхан мэдээлсэн. Ирэх өвөл ухаалаг угаар мэдрэгч тараах ажилд нийслэлээс нийт 6.5 тэрбум төгрөг төсөвлөж байгаа бөгөөд нэг ширхэгийн үнэ нь 100 мянган төгрөгийн үнэтэй.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин энэ талаар өмнө нь мэдээлэл өгөхдөө "Бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зунжингаа гэр хорооллын 110 гаруй мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбосон. Одоо 30 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбох ажлыг ид хийж байна. Дөнгөж өчигдөр нийслэлийн төсвийн тодотголыг баталж, нийт 6.5 төгрөгийг үлдсэн 45 мянган айлаа ухаалаг угаар мэдрэгчтэй болгохоор төсвөө баталлаа. Ингэснээр бид нүүрс түлж байгаа бүх айл өрхийг ухаалаг угаар мэдрэгчтэй болгож, нэгдсэн нэг системээр хянаж эхэлнэ. Замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар хянаж байгаа шиг үүнтэй адил нүүрс түлж байгаа 172 мянган айлын угаар мэдрэгчийг хянана.
Угаарын мэдээлэл ирэнгүүт 5-7 минут дотор шуурхай хариу арга хэмжээний баг шууд очно гэсэн үг. Нийслэл дээр Шуурхай штаб дээрээ байгуулаад, хяналт тавьж ажиллана. Тэнд бүх арга хэмжээгээ хянана. Бид энэ өвөл 5000 айлыг газ руу шилжүүлж, 5000 айлыг дулаална. Ирэх аравдугаар сарын сүүлчээр айл өрхүүдийн дулаалгын ажил дуусч, арваннэгдүгээр сарын сүүлчээр газан зуухны холболтоо хийж дуусна. Ухаалаг угаар мэдрэгчийг дотоодын компаниас нэг ширхэгийг нь 100 мянган төгрөгөөр нийлүүлнэ" гэсэн юм.
















Гэрэл зургийг О.Болорсувд
3,548.92






















































Баяраа 2025-10-21 103.71.101.164
3 чинь 2шуудай болсон! Саарарал х***а ажлын хувцас өмссөн Нямбактериас нэхэж дэ!
Vvree 2025-10-21 122.201.31.59
юү вэ цэгүүдн нүүрсээ 3 шуудайгаар өгөөд байхад худлаа цуурхал гээд 400 борлуулалтийн цэг н хаана байна байхгүй 1 хороонд 4 цэгтэй болгожоод уу 😡😠😤😞 нүүрс олдоц муу байна бодитой газар дээрн очиж шалгааж ээ
Иршэн 2025-10-21 122.201.31.116
Монголчууд яагаад ийм бөөрөнхий юм бэ .
худлаа яриад бхим .
шинэ түлш тэрүүхэндээ асаад дуусчихим .
утаан муухай үнэрбага юм блэ сайн тал нь .
түүнээс улаан ууттайгаа бараадахчгүйм бхлээ .
юун коксжуулсан бэ .
нямбаатараа шинжлэх ухаантай юм яриарай .
модны шахмал үртэс шиг л юм бнлээ коксжжилт алга тэхд чн .худлаа ярихаа болиорой иргхд хь ч .
манын боолууд 2025-10-21 122.201.31.44
манын боолууд одоо яахав дээ
нямбаатар гуайд 2025-10-21 66.181.177.58
ЗАсаг дарга гээд өндөр албан тушаалд ингэж их хоргодож, ард иргэдээ туйлдуулаад яахавдээ. Үнэндээ мөнгөөр нь худалдаж авах гээд наад түлшийг чинь олж авна гэдэг үнэхээр хэцүү болсон шүү. Нямбаатар албаар бага галлагаа үүсгэх, хүмүүсийг гачигдуулж дутагдуулж байлгах, эрх мэдлээ гайхуулах гэж ийм мнежемент хийж байгаа хүн. Одоо бүр дордоод хэдэн түлш авчраад хангалттай овоолчих ч ухаан сэтгэл нь дутаж байна. Огцрохдоо бэлдээ Нямбаатар минь. Түмэнд буян бол.
Б 2025-10-21 59.153.86.60
түлшээ хангаж чадахгүй хотын чадамжгүй удирдлагууд Багануурын нүүрсээ зүгээр оруул л даа. Сайжруулсан, Хагас кокс ч гэх шиг нэг юмыг худлаа янз бүрээр нэрлээд иргэдийг зутрааж байна. түлш огт хүрэлцэхгүй байна шүү!!!
Зочин 2025-10-21 66.181.186.248
Эмч, багш, ахмадууд, түлш түлдэг гарууд бүгд өөрсдөө МАН-ыг сонгодог, хохь чинь.
86хувь 2025-10-21 202.9.46.60
Эмч багш хөгшид биш. Нийт сонгогчдын 86 хувь нь зөвхөн МАН-ыг сонгосоор байгаад үхнэ гэж хэлдэг. Учир нь зах зээлийн нийгмийг хүлээж авахгүй байна. Гэтэл МАН нам чинь эргээд соц нийгэмд буцаан аваачна гэж ерөөс хэлээгүй. Уг нь зах зээлийн нийгэм гэдэг бол зүгээр ертөнцийн жам ёс юм шүү дээ.
Нэргүй 2025-10-21 188.162.254.87
Монгол улсын дарга нар кофе уугаад тусгай элчин сайд томилж, албан тасалгааны цонхоор амьдрал сайхан болж байна уу гээд Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт байгаа энэ туршилт хэзээ дуусах вэ?????