Оросын тэрбумтнууд баялгийн уралдаанд хожигдож байна

Оросын тэрбумтнууд баялгийн уралдаанд хожигдож байна

Оросын тэрбумтнууд баялгийн уралдаанд хожигдож байна

Зах зээлийн үнэлгээ нь бодит хөрөнгийг илэрхийлэхгүй ч хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт нь дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хувь заяанд томоохон нөлөө үзүүлсээр байдаг. Сүүлийн үед АНУ-ын эдийн засаг гэнэтийн өөрчлөлтөөр дүүрэн байлаа. Жишээлбэл, “S&P 500” индекс ердөө 20 хоногийн дотор таван удаа дээд амжилт тогтоож, тус улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 62 их наяд ам.доллараас давсан. Энэ нь дэлхийн нийт зах зээлийн бараг талтай тэнцэж байна. Хэдийгээр Барууны нөхцөл байдал тогтворгүйтэж, Хятад хүчирхэгжиж байна гэх яриа түгээмэл ч, 2025 оны есдүгээр байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 25 компанийн зөвхөн гурав нь АНУ-аас бусад оронд бүртгэлтэй байжээ. Тус гурван компани нийт үнэлгээний ердөө 10.8 хувийг эзэлж байгаа нь АНУ-ын компаниудын эдийн засгийн ноёрхол асар өндөр байгааг харуулж байна. Тэгвэл Оросын эдийн засаг, "баялаг бүтээгчид" хориг арга хэмжээний нөлөөг хэрхэн мэдэрч байгааг "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.


Олон жилийн турш Оросын тэрбумтнуудын тансаг амьдрал нь тус улсын хөгжлийн бэлгэ тэмдэг гэж үзэгддэг байв. Оросын гол эдийн засгийн форум 2000-аад оны эхээр Лондонд зохион байгуулагдаж, "Тансаг хэрэглээ — Оросын үндэсний үзэл санаа" сэдэв бүхий хэлэлцүүлэг хүртэл болж байсан. Тухайн үед баяжих нь амьдралын гол зорилго мэт ойлгогддог байлаа. Харин өнөөдөр, цэргийн мөргөлдөөн тасралтгүй үргэлжилж байгаа тул тансаг хэрэглээгээрээ сайрхах нь тийм ч зөв алхам биш.

Михаил Ходорковский Оросын анхны тэрбумтан болсон байх магадлалтай. Тэр 1990-ээд оны сүүлээр хөрөнгийн зах зээлийн өсөлтөөс ашиг хүртэж байсан. Гэсэн хэдий ч 1998 оны санхүүгийн хямралын дараа уналттай тулгарсан. Түүн шиг Оросын тэрбумтнуудыг нарийн жагсаасан “Forbes”-ийн жагсаалт анх 2000-аад оны эхээр гарч эхэлсэн бөгөөд эл үеэс хойш энэ жагсаалт ОХУ-д ДНБ эсвэл өрхийн орлогын статистикаас ч илүү анхаарал татах болсон юм. Зарим нь шинэ тэрбумтныг улсын бахархал гэж үздэг байсан бол нөгөөдүүл нь шударга бусын бэлгэ тэмдэг хэмээн шүүмжилдэг байв. Тухайлбал, 2008 онд Газпромын дарга компанийн зах зээлийн үнэлгээг 1 их наяд ам.доллар болгоно гэж амлаж байжээ.

Энэ тоо нь “Microsoft”-ийн үнэлгээнээс хэд дахин их байсан. Гэвч өдгөө Газпром компанийн үнэлгээ АНУ-ын технологийн аварга компанийн нэг хувьтай ч дүйцэхгүй байна.

Оросын эдийн засгийн сэргэлтийн үе буюу 2007 онд тус улс хамгийн олон тэрбумтантай байв. Тэр дундаа тэрбумтны тоогоороо АНУ-ын дараа, хоёрт орж байжээ. Тэр үед 14 орос дэлхийн хамгийн баян 100 хүний тоонд багтсан бөгөөд хамгийн баян нь 30-дугаар байрт жагсаж байв. Харин 2025 онд ердөө зургаа нь л үлджээ. Өөрөөр хэлбэл 20 жилийн орос тэрбумтнуудын нийт хөрөнгө Гэйтсийн хөрөнгөөс гурав дахин их байв. Харин өнөөдөр үлдсэн зургаан тэрбумтны хөрөнгө нийлээд Элон Маскаас гурав дахин бага байна. Улсын хэмжээнд Орос баячуудын тоогоороо одоо АНУ, Хятад, Энэтхэг, Герман улсуудын дараа тавдугаарт бичигдэж байна.

Гэтэл дэлхийн бусад баян хүмүүсийн хөрөнгө өссөөр байна. Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон есдүгээр сарын 10-ны өдөр ердөө нэг өдөрт 101 тэрбум ам.долларын ашиг олсон. Энэ нь Алексей Мордашов, Леонид Михельсон, Владимир Лисин гурвын бүх амьдралынхаа турш хуримтлуулсан хөрөнгөнөөс их байв.

Хэрэв энэ чиг хандлага үргэлжилбэл, 2026 оны эцэс гэхэд Оросын 150 хамгийн баян хүний нийт хөрөнгө дэлхийн хамгийн баян ганц хүний хөрөнгөөс бага байх магадлалтай.

Оросын баячуудын олонх нь азаар баяжсан. Яг л 1970–80-аад онд газрын тосоор баяжсан Араб элитүүдтэй төстэй. Ихэнх нь байгалийн нөөц, эсвэл төртэй ойр харилцаан дээр суурилсан бизнес хийсэн.Мөн Оросын нийт баячуудын гуравны хоёр нь баяжсан шалтгаан бол шууд хувьчлалтай холбоотой. Гэхдээ дэлхийн бусад улсын баячуудтай харьцуулахад, орос баячууд нь олон улсад амжилттай, тогтвортой бизнес байгуулж чадаагүй. Одоог хүртэл хөрөнгөө хадгалж чадсан цөөн хэдэн онцгой тохиолдол л бий. Олег Тиньковын финтек компани "Plata" одоо 1.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй. Николай Сторонский нь “Revolut” компанийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд тус компани 75 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа. Тиймээс Сторонский удахгүй Орос гаралтай хамгийн баян бизнесмен болж магадгүй.

Гэвч эдгээр “шинэ баян оросууд”-ын ихэнх нь ОХУ-ын иргэншлээс татгалзсан эсвэл татгалзах гэж байгаа. Харин Орост үлдсэн баячууд хүлэгдэж, гацсан мэт байна.

Өдгөө Оросын бизнес эрхлэгчид дотоодын зах зээл эсвэл ойрын хөрш оронд л үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Хятадын баячууд олон улсын бизнесээ амжилттай үргэлжлүүлж байна. Жишээлбэл, “TikTok” апп-ыг бүтээсэн “ByteDance” компани 340 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа нь Оросын бүх хөрөнгийн зах зээлийн талтай тэнцэх хэмжээний үнэ цэнтэй. Харин Оросын баячуудын хөрөнгө ихэвчлэн газрын тос, жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгөнд төвлөрдөг. Гэвч эдгээр салбар нь Кремльтэй холбоотой болсон учраас ихэнхийг нь алдсан байна.

Дотоод зах зээлд төвлөрөх нь санхүүгээ хамгаалах түр зуурын арга болжээ. Барууны орнууд хөрөнгийг нь царцаах үед Путин татварыг бага хэмжээнд барьсан. Гэхдээ энэ нь тэрбумтнуудыг өмчөө хураалгах, улстөрийн хяналтад орох эрсдэлтэй болгосон. 2020 он гэхэд Оросын баячууд Кремлийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн хөрөнгийг нэр дээрээ бүртгүүлдэг мануухай төдий болсон. Тус улсын бизнесменүүдийн эрх мэдэл, чадал нь хүчин мөхөстөж байна. Үүнийг 2024 оны Путины тангараг өргөх ёслолд ирсэн хүний тоог Трампын 2025 оны ёслолтой харьцуулахад тод харж болно.

Үүнээс гадна Оросын баячууд бусад орны баячуудтай адил хөгширч, нас барж байна. “Forbes”-ийн дэлхийн тэрбумтнуудын дундаж нас 67 бол, Оросын хувьд бараг 70 хүрчээ. Гэхдээ бусад орноос ялгаатай нь, Орост өмч хөрөнгө өвлүүлэн үлдээх хууль сул юм. Тиймээс тэдний хөрөнгө хүүхдэд нь өвлөгдөнө гэдэг баталгаагүй. Тиймээс ирээдүйд “Forbes”-ийн жагсаалтад орос баячууд багтах эсэх нь тодорхойгүй. Оросыг дэлхийн эдийн засгийн элит эгнээнд авчирсан баячуудын эрин үе одоо түүх болон үлдэж байна. Хэдхэн жилийн дараа дэлхийн Топ 100-гаас сүүлчийн орос хүн ч алга болж мэдэх нь.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2025-10-21 202.9.46.172

Орос бол зүгээр гятадын түүхий эдийн бааз. Бардам ам шалдан гуя. Өөр юу ч биш. Өнөөдрийн орос орон бол ян.ханы хамгийн их эдлүүлдэг хямдхан хөгширч бгаа хүүхэн. Удахгүй хэнд ч хэрэггүй болж гудамжны шалбаагт хаягдах хог.

Avatar

зочин 2025-10-21 66.181.187.252

Оросууд бол барууны асар их хүчний эсрэг ганцаараа дайтаж сөгдүүлж байгаа хүчирхэг баатар Яг манай орчин үеийн Чингис хаан, Дэлхийг хэд дахин устгах чадалтай агуу гүрэн, Ардчилагч гэх хулгайчуудын сүйрүүлсэн орос орныг харьцангуй богино хугацаанд сэргээж хүчирхэгжүүлж чадсан, Дэлхийн хамгийн том эдийн засгийн 4-рт орох болов, Эдийн засгийн өсөлтөөр барууны бүх орнуудаас илүү байна ,Барууны нөлөөнөөс ялангуяа долларын нөлөөнөөс гарах дэлхий дахины хөдөлгөөнийг хятадын хамт манлайлж байна

Avatar

зочин 2025-10-21 66.181.187.252

Барууны түрэмгийлэл колончлолоос дэлхий дахиныг орос,хятадууд аварч байна, Орос хятадуудгүй бол хэн барууны их хүчтэй тэмцэж чадах юм, Тийм өөр хүч хаана байна, Барууны нөлөөндь бүрэн автана Жинхэнэ колони боол барлаг нь болно, Монгол мэтийг хэн ч тоохгүй хүн гэж үзэхгүй,

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2025-10-21 202.9.46.172

Орос бол зүгээр гятадын түүхий эдийн бааз. Бардам ам шалдан гуя. Өөр юу биш. Өнөөдрийн орос орон бол ян.ханы хамгийн их эдлүүлдэг хямдхан хөгширч бгаа хүүхэн. Удахгүй хэнд ч хэрэггүй болж гудамжны шалбаагт хаягдах хог.

Avatar

зочин 2025-10-21 66.181.187.252

Ийм этгээдүүдийг үндэсний эрх ашгаас урвагч,барууны тавиул агентууд гэдэг юм, Ийм юмнууд АН дотор дүүрэн бий,,Хоёр хөрштэйгээ хэвийн харилцаатай байж л манай орон оршин тогтноно Урагшлана Дайсагнавал сүйрнэ иргэд зовно Эх орон усдахад хүрч ч болзошгүй

Avatar

ylcuun xamgaalal, bycduin tvdn 2025-10-21 169.133.250.253

– gadni CJNOC XUUX xsgyiXT,bainguinbxy Kmrphrd

Avatar

gepeelk y 2025-10-21 169.133.250.253

caxar xolitsgyix #;

Avatar

Нэргүй 2025-10-21 185.220.101.12

Оросууд барууныхан шиг мөнгөөр уралдаж т1дэггүй байгаа шүү дебиль Исүү гуай! Ккк

Avatar

Нэргүй 2025-10-21 103.168.34.151

Энэ орк оросуудын өмнөөс боож үхэхнээ ккк. Хөрөнгөөр уралдана гэж юу байдаг юм, чи тролл хийж амьдардаг шиг бизнeс хийж амьдарцгаадаг юм ш дээ. Ядарч байж бас атаархуу

Avatar

Нэргүй 2025-10-21 150.228.177.228

хувьцаа нэртэй хйимэл тоогоор хөрөнгөө хий өсгөж харуулж тэнэгтдэггүй байгаа шүү гэсэн байна

Avatar

Нэргүй 2025-10-21 66.181.183.253

яг тэнэг орсууд шигээ сэтгэж байна даа. нэрэлхүү онгироо сайрхуу тэнэгдүү

Avatar

Зочин 2025-10-21 66.181.160.39

Аргагүй шдээ …Оросууд газ нефт зархаас өөр чадах юм байхгүй шдээ ..

Avatar

Нэргүй 2025-10-21 103.10.22.226

Орос тэрбумтан олонтой. Гүүглийн эзэн Сергей Михайлович, Телеграммын эзэн Павел Дуров гээд алийг тэр гэхэв. Энэ нийтлэл Оросыг доромжлох гэсэн хэт талыг барьсан нийтлэл байна.

Avatar

ЗОЧИН 2025-10-21 66.181.161.33

ОРОСУУД УЛСАА ТОНОНО БИЕ БИЕНЭЭ ТОНОНО. Монголын хулгайчууд яг араас нь. оросууд бол Монгол хулгайчнарын бахархалт ах.

Avatar

dyygai 2025-10-21 169.133.250.253

taryy ; –

Avatar

Del 2025-10-21 202.55.188.39

баячуудын нөлөө хөрөнгө их байх нь Орос шиг тоталитар дэглэмтэй улсад аюултай цаашид Америкт ч аюултай баян жирийн иргэдийн зөрүү дэндүү ихсэх тутам маш аюултай тэгээд ч Америкийн хөрөнгө гэдэг ихэнх нь цаасан дээрх тоо шүү дээ

Avatar

Xen xeneer amjyylax be 2025-10-21 169.133.250.253

– xydlaatai ebssen baidaltai bdag, at tejleet

Avatar

иргэн 2025-10-21 103.229.122.204

аргагүй хүзүүгүй Ардын дайсан Элбэгдоржийн сайтын өнгө төрх,,,,Оросуудыг муулж Тархи угаалт явуулж Мөнгө олох аргана

Avatar

Hun 2025-10-21 202.9.46.60

Үнэн үг аягүй байна уу. Тэгвэл худлаа магтаад өгөх үү. Намын магтуу дууг чинь тасралтгүй тавиад өгч болж байна.

Avatar

Нэргүй 2025-10-21 66.181.182.223

угаасаа ганц хүн улсаасаа илүү мөнгөтэй бна гэдэг нь шууд л луйвар булхай гэдэг нь мэдээж,оросын баячууд яг монголын баячуудтай адил бүгд луйварчид ,Путин дайн байлдаантай үед өөрийн орондоо тус болохгүй байгаа нөхдүүдийг номонд нь оруулж шахаж чадаж бна ,хөрөнгийг нь хураах хууль батлуулах гэж оруулсанч яг манайхан шиг володин нь ширээн дотроо хав дарчихаад хөдөлж өгөхгүй л бна даа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж