-Хоригийн хүлээж авахад 42, авахгүй гэвэл 84 кноп хэрэгтэй!-
Үндсэн хууль нь агуулга, ач холбогдлын хувьд Монголын ард түмний оюун ухаанаар хуульчлан буулгасан шинэ цагийн Монгол Улс мөн.
/ Үндсэн хуулийн эх баригч, Гавьяат хуульч Б.Чимид агсны хэлсэн үгнээс/
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэрийн хэрэг яван, явсаар эцэстээ Үндсэн хуулийн, үндэсний аюулгүй байдалд халдсан үйл явдал болж томорлоо. Монголын парламентын түүхэнд нэг өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа огцруулсан тохиолдол үгүй. Тэр тусмаа Үндсэн хуулийн бус саналын томъёоллоор гүйцэтгэх засаглалаа огцруулсан нь төрийн эргэлт хийсэн гэх ноцтой асуудалд хүргэв.
Уг нь иргэд Л.Оюун-Эрдэнээс маш энгийн зүйл шаардсан, “Орлогоо хууль ёсных мөн эсэхийг нотло” гэж. Гэвчиг тэрбээр орлогоо нотлож чадаагүй. Харин тэрбээр анд найз Д.Амарбаясгалан болон ах “Херо” Б.Баатар, Соёлын сайд асан Ч.Номин нартай хамтран, улсаа хэрхэн тонож байсан баримтуудыг Б.Энхбаяр олон нийтэд ээлж дараатайгаар олон нийтэд ил болгов. Эрх зүйт төртэй улс мөн бол зүй нь Б.Энхбаярын дэлгэсэн баримтуудын араас хууль, хүчнийхэн ид мөрдөн шалгалт явуулж, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар гүтгүүлсэн үү, эсвэл хулгайлсан уу гэдгийг тогтоох ёстой. Харамсалтай нь, түдэй Монголд “Зарим амьтад бусдаасаа илүү эрхтэй” болсон.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БОЛ ҮНДСЭН ХУУЛЬД ҮЙЛЧИЛСЭН ҮГ-ҮЙЛДЭЛ ЮМ!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг мэдээлсэн. Ерөнхийлөгчийн тухай хуульд,
- УИХ-ын шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан;
- УИХ-ын шийдвэр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй;
- УИХ-ын шийдвэр нь хүний эрх, эрх чөлөөг дордуулсан гэж үзвэл бүхэлд нь болон хэсэгчилсэн хориг тавих эрхтэй гэж суулгаж өгсөн.
Тиймээс У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ дагуу, хуулийн хүрээнд хориг тавихдаа Үндсэн хуульд болон бусад хуульд харшилсан гэж үзжээ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж тангараг өргөдөг. У.Хүрэлсүх 2021 оны зургадугаар сарын 25-нд тангараг өргөхдөө 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн эх дээр баруун гараа тавьж ард түмэнтэйгээ гэрээ байгуулсан. Нэг талаасаа, Үндсэн хууль бол төр-ард түмний хооронд байгуулсан эрх зүйн гэрээ. Нөгөө талаасаа Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Үндсэн хуулийн үг таслал бүр ач холбогдолтой, утга агуулгатай. Г.Занданшатарыг огцруулсан үйл явц эхнээсээ процессын алдаатай байсан. Нэгд, огцруулах санал нь үндэслэлгүй. Хоёрт, огцруулсан үйл явц нь Үндсэн хуульд халдсан. УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар ТББХ-ын санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд зөвсөн сонсоно. Түүнээс огцруулах үндэслэл болохгүй гэж зааж өгсөн. Харин Ерөнхий сайдыг огцруулахдаа Үндсэн хуульд заасан томъёоллоор нийт гишүүдийн ердийн олонх буюу 64 хүний дэмжлэг авсан байх ёстой.
Атал УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа санаатайгаар /олон хүн түүнд анхааруулсан тул санамсаргүй биш/Үндсэн хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулийг удаа дараа зөрчсөнөө өөрийн амаараа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан нь тэр өдрийн протоколд тэмдэглэгдсэн нь тодорхой.
Иймээс Ерөнхийлөгчийн хориг улстөржсөн шийдвэр гэхээсээ ардчилсан төрт улсаа хамгаалсан, Үндсэн хуульд үйлчилсэн үг-үйлдэл юм.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэхдээ 43 дэмжвэл Г.Занданшатарын Засгийн газар хэвээрээ үлдэнэ. Харин 84 хүн хоригийг хүлээж авахгүй гэвэл шинэ нэкст тодорно. Гээд Г.Занданшатарыг огцруулахыг УИХ-ын 40 хүн эсэргүүцэж, 71 хүн дэмжсэн гэхээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт 84 кноп бүрдэж чадахгүй.
ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ!
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 22 буюу ирэх Лхагва гаригт хуралдахаар товлосон. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон түүний даргалсан чуулганы хуралдаан, хуралдаанаас гарсан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гаргасныг хэлэлцэх юм.
Хэрэвзээ ҮХЦ-ийн ИХ суудлын хуралдааны шийдвэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 1.2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, 43.1-т заасан “УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг, 70.1-д заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн гэвэл УИХ хүлээж авна. ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх, УИХ танилцах л үүрэгтэй.
Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүнээс нь эгүүлэн татах нөхцөл үүсэх юм.
Учир нь, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ч “Х.Булгантуяа үнэхээр ёс зүйгүй аашилсан. Үндсэн хууль зөрчсөн” гэсэн санамсаргүй хэлсэн үг биш нь ойлгомжтой. Харин УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн гаргаж ирсэн “Ерөнхий сайдыг огцруулсан УИХ тогтоол хууль зөрчсөн гэвэл УИХ-ын дарга огцрохгүй” гэдэг Д.Амарбаясгалангийн бодол. Угаасаа Д.Амарбаясгаланг УИХ-ын нэр бүхий 67 хүн дефакто огцруулчихсан байсан. Хоржоонтой нь, Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хүн болж арга заль хэрэглэсэн нь мэхт мэхэндээ гэгч болж байна.
Хамгийн тодорхой болж буй нь, Ерөнхий сайд Г.Занданшатар суудалтайгаа үлдэж, Б.Энхбаяр хуулийн сайдаар томилогдож, Х.Булгантуяа төрийн ордноос төрхөмдөө буцаад зогсохгүй, Төрийн эргэлт хийсэн гэх хэрэгтээ шүүхийн хаалга татах нь цаг хугацааны асуудал болж байна. Гээд Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй!
3,548.92






















































Нэргүй 2025-10-21 66.181.186.81
Шүлсээ залгидаг чавганц мөн шив дээ.
МОнгол Хүний Мөн Чанар юу вэ 2025-10-21 202.70.43.34
Монголд өнөөдөр өрнөж бга Нийгэм, Улс Төрийн хямрал нь Анхных ч биш Сүүлчийнх ч биш, учир нь МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХ МӨН ЧАНАР болох “АТАА ХОРСОЛТОЙ, НАДАД Ч ҮГҮЙ ЧАМД Ч ҮГҮЙ, БЭРТЭГЧИН, ГОНГИНУУР, ЗАЛХУУ” Зан нь Сайхан амьдрахад үеэс үед саад болсоор л байх нь тодорхой бнадоо хөөрхий яана даа энэ улс…..
irged 2025-10-21 112.72.9.122
bulgantuyag byr gishyynees n ergyylen tat
Нэргүй 2025-10-21 202.70.43.34
Монголд Улс төрийн тогтолцоо 2000 оноос хойш Бүрэн Гажуудсан шүү дээ Ах минь, үүнд Үе үеийн Нам Засгууд хийгэд Буруу үзэлтэй Улс төрчид л өөрсдөө буруутай. Ер нь Монгол хүн хаа ч аливаа бүтэцийг эвдэж , буруу ажиллуулдаг хачин араншинтай. Монгол хүн угаасаа Салбар салбарт Гадаадын сайн хууль стандартуудыг хүртэл завхруулж чадна.
Хурал даргалагчийн зовлон 2025-10-21 202.9.46.150
хурал даргалагч бол гүйцэтгэгч. түүнийг хурал даргалах үед ямар ч гишүүн албан ёсоор ( горимын санал гаргаж хураалган) хуралдааныг өөрөөр явуулах санал гаргаагүй буюу хуралдааны явцыг зөвшөөрч хурал даргалагч ажлаа хийсэн! Харин ч 10 хоногт нь амжуулсан. Одоо огцруулахад оролцсон гээд гишүүдийг мөрдөн мөшгөөд огцоруулах юм байна л даа. тэгээд УИХ ыг тараана. чухам ийм л нөхцөл байсан учир гишүүд дарамтгүй саналаа өгөх хувилбарыг сонгосон байхдаа хөөрхий гишүүд
Гашуун ч гэсэн үнэн 2025-10-21 66.181.190.74
Ерөнхийлөгч хүчтэй юу, УИХ хүчтэй юу гэдэг асуудлыг УИХ-ын гишүүд хэрхэн шийдэхээс хамаарч МУ ерөнийлөгчийн засаглалтай улс уу, Үндсэн хуульд тунхагласан Парламентын засаглалтай улс уу гэдгээ шүүн тунгаах цаг айсуй.
Дорж 2025-10-21 178.90.7.253
Ерөнхий сайдыг огцруулахаар санал өгсөн УИХ-ын гишүүд Х.Булгантуяатай хамт Үндсэн Хуулийг зөршисөн болох нь ээ?
Дорж 2025-10-21 178.90.7.253
Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй!
Нэргүй 2025-10-21 66.181.166.134
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Орос Украины дайн, урд хөршийн Ковидыг дарж чаддаггүй юм бол ядаж авлигалтай тэмцэхийг шаардаж байна. ийм тэнэг юм ярьдаг г***й шүү дээ.
Нэргүй 2025-10-21 66.181.187.225
Санал хураалгах томьёоллыг ҮХ-д заасан болжинуу. Ойролцоо зүйл заалт ч бхгүй гуйвуулж тайлбарлаад даварч бх шигээ. Гишүүд томьёоллыг ойлгоогүй буруу санал өгсн гэхнүү Булгантуяаг золиосолж өөрсдөа үлдэх операц биш гэх үү
Нэргүй 2025-10-21 66.181.189.201
Яг үнэн бичжээ
Нэргүй 2025-10-21 124.158.109.146
Нямсүрэн мундаг анализ хийдэг сэтгүүлч юм. Тэр хаана ямар сургууль төгссөн бэ? Сайнзориг гэх хуульч үнэхээр эрүүл бус, Сандагочир бол авилгач төрхтэй, бялдууч шуналтай нөхөр. Булгантуяа яаяяя, юу хийчих вэ? Жонхуу бүлэглэлийн золиос боллоо. Хайран бүсгүй, Хамгийн чухал нь Еөк маань жонхуугаас салж чадсан нь Монголын заяа гэж улстөрчид үздэг юм бна лээ. Жэнк Оюук АБ нартай Хүүк нэг бүлэглэл болсон бол Монгол минь аймшгийн дарангуйлал руу орох блаа гэнэ.
Зочин 2025-10-21 103.212.118.104
Нямка ажаа ил гарах бүрд хэрүүлийн алим болдогдоо. Эзэн нь хилийн цаанаас хөөрхий муу Нямка эгчийг минь яаруулаад байна уу даа. ОЭ-ийг л эрх мэдлд байлгаж болохгүй гээд л шахаад байгаа биз. ЗАНДАНШАТАРЫГ ДЭМЖИНЭ ШҮҮ ГЭЭД Л….
Уншигч 2025-10-21 66.181.186.53
Төрийг хууль бусаар булаах ажиллагаа зохион байгуулсан хэрэг нотлогдвол, энэ ажжиллагааг зохион байгуулсан, оролцсон хүмүүс ямар ял оногдох талаар ямар хууль байдаг юм бол?????
Зочин 2025-10-21 103.229.121.104
БУЛГАНТУЯА ХЭЗЭЭЧ САЙН ТҮШЭЭ БАЙГААГҮЙ МАШ ХОРОН САНААТАЙ. МУУХАЙ ХҮН
Нэргүй 2025-10-21 103.168.34.11
arai bas yos zuigui um hiij bna lee. uls toriin yos zui baih yostoi. odoo ooroo uuchlal guigaad gishuuneesee tatgalzah herergtei. tegehgui bol asuudal hunderch l duusna.
Нэргүй 2025-10-21 103.57.94.171
Амарбаясгалан гэдэг арчаагүй баартагчин МАН-ын нэр барьж баахан хулгай хийчээд баригдахын даваан дээр Женко технолог хэрэглэж түүний сүүдэрт хоргодох гээд бүр ширээн дээрээс өөрөө ойчлоо л доо !
Зочин 2025-10-21 103.229.122.170
Ямаан толгой ямбанд ордоггүй, Янтгар хатан төр барьдаггүй ээ гэж яасан үнэн үг вэ, дэндүү хачин өвчигнөсөн дөө. 80-аад оных хэмээн толгой муутай гаднын нөлөөгөөр орж ирсэн сайдын суудалд дурласан хэдэн залуу хүүхэн мөн ч их өвчигнөсөн дөө. Уйлах хүүхдийн ХОШНОГО урд өдрөөсөө умалзах гэгч болж дээ ХЯ,ХЯ,хя
Зочин 2025-10-21 202.131.230.163
Энэ бол хямрал бишээ. сандал ширээнээс болсон болчимгүй үйлдэл. Одоо албан тушаалын донтонгууд яваад шудрага залуу үеийн төлөөлөл төрд ирж бна. бүхэлдээ сайхан цаг л ирж бна.
ЗОЧИН 2025-10-21 66.181.161.33
БУЛГАНТУЯА АМАРБАЯСГАЛАН ОЮУНЭРДЭНЭ ХОЁРТ ЗЭРЭГ ХҮЧИН………ДҮҮЛНЭ ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА. САЙН ХҮҮХЭН БАЙЖ БИЛЭЭ.
Нэргүй 2025-10-21 103.11.195.66
Энэ сайт бүр дуусаж байнаа, зөвхөн захиалгаар л нэг талыг барьж бичдэг болж.
Нэргүй 2025-10-21 103.11.195.66
УИХ нь огцруулчаад бхад үгүй гээд шалтаг тоочоод суугаад байдаг хэдэн л******д бна аа, хууль дүрэмээ дагахгүй энэ улс одоо дуусаж байна дөө, цаана нь Ерөнхийлөгч байвал Засаг нь огцруулчаад бхад огцорч өгдөггүй юм байна. Ийм улс орон манайхаас өөр бхгүй шүү.
иргэн 2025-10-21 59.153.84.210
УИХ нь хууль зөрчиж санал хураасан бна, одоо ЦЭЦ-ийн шийдвэрийг л харах үлдлээ
Зочин 2025-10-21 64.119.29.46
Үндсэн хууль зөрчсөн ямарч хүн хариуцлага хүлээх естой шүү дээ тэр өдөр олон гишүүд хэлээд бсан нүүрсний хулгайч нарыг цээжээрэй хамгаалаад их хурлын индэр дээрээс гишүүдийг тойрог овог гэрээр нь дуудаад л хошин шог юм хийсэн хүн шүү дээ
Нэргүй 2025-10-21 203.91.115.37
Эндээс нэг дүгнэлт хийж болж байна. Ардчиллын эхний жилүүдэд, тодорхой хэлбэл эхний 10 жилд Монголчууд ардчиллын амин сүнсийг сэтгэл зүрхнийхээ дуудлагаараа хамгаалж байжээ. Тодорхой баримт. Монгол улсын ерөнхийлөгчийн эрх ашиг улсын эрх ашигтай зэрэгцэж ирэхэд ерөнхийлөгч зориуд энэ тохиолдолд өөрийн эрх ашгийг хойш тавьж улсын эрх ашгийг 1-рт болгож байв. Энэ бол факт. Өөрөөр хэлбэл тухайн үед хуулийн цоорхой илрэх үед түшээд өөрт ашигтай ашиггүй, улсад хэрэгтэй хэрэггүй гэсэн дараалсан сонгол
Нэргүй 2025-10-21 203.91.115.37
туудаас өөрт ашиггүй, улсад хэрэгтэй гэсэн баримжаагаар сонголт хийхээ журам ёсны үйлдэл гэж сэтгэлийн дуудлагаараа үзэж байв. Харин өнөөдөр. эсрэгээрээ. Өөрт ашигтай, намд хэрэгтэй, улсад ард түмэнд ашиггүй гэсэн баримжаагаар сонголтоо хийж байна. Энэ нь нэг талдаа уг нь зүгээр. Эртхэн муудаад даруйхан сайжрахын дохио байх. Бас нөгөөтэйгүүр хэн хулгайч вэ, хэн өөдгүй вэ гэдгийг дурайтал нь ялгана. Алт зомголоороо ялгарна. Ялгарч ч байна. Хулгайчуудад одоо нас байхгүй болсон. Тэд ч нуугдахаас за
Нэргүй 2025-10-21 203.91.115.37
лхаж, үргэлж айж амьдарсаар туйлдаж буй байх. Гэвч чоно махнаас гарна гэж байдаггүй. Цаг хугацаа л энэ бүхэнд цэг тавина. Ард түмэн балай ч хулгайч нэг дор хоёроос дээш дүрд жүжиглэж чадахгүй. Төрсөн бие ганц, сурсан эрдэм хязгаартай. Баригдах л болно доо.
Нэргүй 2025-10-21 103.229.121.19
Ер нь бол их хурлын гишүүдээсээ засгийн газрын гишүүдээ томилдог нь монголын хувьд буруу жишиг бид бусдын нөлөөнд амархан автдаг тэгээд ч давхар дээл нь парламентийн засаглалыг сулруулж авилгалын үүр уурхай болж байна
Ирээдүйгээс ирсэн хүн 2025-10-21 149.22.93.189
5 нам дамжиж амьдраагүй гэсэн нь Эвлэлдэн нэгдэх, Өөрийн гэсэн итгэл үнэмшил, улс төрийн үзэл бодолтой байх эрхийг үгүйсгэн тохуурхсан, Эхнэрээ солиогүй гэсэн нь хань ижлээ алдаад болон бусад шалтгаанаар дахин гэрлэсэн иргэдийг ялгаварлан гадуурхсан, Хүүхэд байхаас нь мэднэ, Өчүүхэн суудалдаа битгий шигд, Шаардлагатай бол дараагийн арга хэмжээг авна гэх зэргээр зандарч огцруулаад Тамгын Даргаа ЕС болгосон нь Төрийн эрхийг хууль бусаар авч ҮХ, бусад хуулийг зөрчсөн байх тул импичмэнтээр огцруулсу
Нэргүй 2025-10-21 103.229.121.19
Засаг солигдож л байдаг ш дээ саяхан францын ерөнхий сайд 21 хоноод л огцорсон энэ бол төрийн эргэлт биш бид парламентийн засаглалтай харин засаг нь их хурлын гишүүдээ авилгадаж сандал ширээ амлаж их хурлынхаа гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй унагаад байвал харин парламентийн засаглал сулраад жинхэнэ төрийн дарахлаа буурна шүү,эргэж тогтсон засаг дараа дараагийн засагч их хурлынхаа дээр гарах болно
Нэргүй 2025-10-21 43.242.242.59
Нямсүрэн гэх Элбэгдоржийн уяаны эмэгтэй бусдад дандаа өөрийнхөө үзэл бодлоо тулгадаг.МАН-ын нэг тал болох Занданшатарыг өмөөрөөд сүйд болж байна. Оюун-Эрдэнэд муу байх нь аргагүй юм. Учир нь С.Зоригийн хэрэгт Элбэгдорж ямар оролцоотой болох талаар бусдад Оюун-Эрдэнэ маш сайн ойлгуулсан учир түүнтэй мөнхийн дайсан болсон юм. Ноход хуцаж байвч жингийн цуваа урагш явсаар байна.
Нэртэй 2025-10-21 149.22.93.189
Тийм үү.
Нэргүй 2025-10-21 66.181.161.105
Ямаан толгойг ямбанд тавьдаггүй…… гэж яасан үнэн үг вэ. Өөрөө л ойчлоо. Мафи дагаж гүйх ийм балагтай. Хүүхнүүдээ ам, шунал 2 оо хязгаарлаж яваарай.
Нэргүй 2025-10-21 103.229.121.19
Ард иргэдийг тэнэг, цагаан цаас гэж бодоод байгаа юм уу нэг хулгайч нь нөгөөгөө дийлэх гэж бүх сумаа тавьж байна үүндээ албан тушаал,авилга ширээ сандал,урвалт бүхнээ ашиглаж хуулийг өөрсөддөө ашигтайгаар тайлбарлах гуйвуулах бүхнийг хийж байна та нар үндсэн хуулинд их хуралд орж ирэх саналыг ингэж томьёолж оруулж ирнэ гэж бичсэн гэдэгт итгээд байгаа юм уу ийм жижигхэн зүйлийг хүртэл бичээд байвал манай үндсэн хууль хэдэн зуун боть болох байлгүй хэрэв одоо хууччуул нь үлдвэл урвагчидийн засаг
УУРЛАВ. 2025-10-21 124.158.122.76
ЗАСГИЙН ГАЗАР, ИХ ХУРАЛ АЖЛАА ХИЙГЭЭД ӨГӨӨЧЭЭ, ТА НАРЫГ ИНГЭЖ БАЙХ ХОЙГУУР ЧИНЬ БЕНЗИН ТАСАЛДАЖ, АЛБААР ҮНЭЭ НЭМЭХ ГЭЭД БОХИР АРГАА ХЭДИЙН ХИЙЖ БАЙНА. ТӨР ЗАСАГ БАЙДАГ ЮМ БОЛ ЗОХИЦУУЛААЧЭЭ. ЭЗЭНГҮЙ ЮМ ШИГ Л БАЙХ ЮМ. ӨГӨХГҮЙ БАЙГАА , АЛБААР ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БАЙГАА КОЛОНКУУДИЙН ЭРХИЙГ ЦУЦАЛЖ ХАА, МӨН ПЕТРОВИСИЙГ ЭРГЭЖ ТӨРД НЬ АВААЧЭЭ. АЖИЛЛАА ХИЙГЭЭД ӨГӨӨЧЭЭЭЭЭ.
Зочин 2025-10-21 103.229.122.148
Булгантуяаг эргүүлэн татах хэрэгтэй Өөрөө сайд болох гэж улайран зүтгэасэн Албан тушаалаас өөр пм өоддоггүй эмэгтэй Баынган хорооны дарга болгосонгүй гээд хаалга савж уйлж байсан гэж байгаа Сангийн яаманд баыхдаа алдаа гаргаж Монголыг хар жагсаалтанд оруулж байсан
Hun 2025-10-21 202.9.46.60
хулгайн хар мөр энэ дээ, одоо яая гэхэв
BAT 2025-10-21 73.172.207.242
Sandagdorj gej neg hugiin sтag bas unagaah heregtei!!!!
Нэргүй 2025-10-21 202.21.107.8
2 нүүртэй хүк. Амарбаясгалан гийн тогтоолд хориг тавиач!
2019 онд Хуулиа хоер утгатай баталсан УИХ яах бол?
zochin 2025-10-21 64.119.31.60
ebigiin site ajlaa hiij bn odoo tur uimuulehee oblio
Нэргүй 2025-10-21 202.55.188.90
zahialgat site