Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ

УИХ энэ сарын 17-нд Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн, баталсан. Гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад буй. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг ирэх Лхагва гаригт буюу аравдугаар сарын 22-нд хэлэлцэхээр их суудлын хуралдаан зарлаад байна. Үндсэн хуулийн Цэцээс дараах мэдээллийг ирүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно гэжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зхыаы 2025-10-20 103.145.234.67

Энэ Цэцийн дүгнэлт тодорхой л доо. Эзний Даалгавраар хийж байгаа үйлдэл ш дээ.
Худлаа хурал нтр хийсэн дүр эсгэх хэрэггүй ээ. Хурлын шийдвэр нь тодорхой Зандкаг унагаасан нь буруу л гэж гарна. 3 Үсэгт компани УИХ-н дээр битгий хэл Бүр Цэцийн дээр байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Энэ улсаа ийм байдлыг хараад Шударгаар хөдөлмөрлөсөн хүн амьдарч болохгүй болсныг ойлгоод сууж байна даа п***а гэж…

Avatar

зочин 2025-10-20 66.181.187.252

УИХ-ын олонхын саналаар ерөнхий сайдыг тохоон томилдог хуультай биз дээ Занданшатар олонхын саналыг авч чадалгүй унаж байгаа юм биш үү Дөчхөн гишүүн дэмжлээ гээ биз дээ УИХ-ын гишүүдийн олонхын санал авч чадаагүй засгийн газрыг ажиллуулах гээд байгаа юм уу Тэгэж болдог юм уу Цаашид ажиллаж чадах юм уу Хууль жинхэнэ зөрчиж байгаа юм биш үү ҮХЦ үүнийг зөвшөөрч байгаа юм уу Төрийн эрхийг хуйвалдааны аргаар авч буй хэрэг биш бизЯмар ч нөхцөлд ерөнхий сайдыг УИХ-ын олонхын саналаар томилох ёстой

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.160.43

– д хай зарлаад байгааг буруутгах аргагүй – нас хэвийгээд ирэхээр өрөвч сэтгэл уярч – ашиг сонирхол амттай болдог байж магадгүйг үгүйсгэхгүй ….

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.160.43

Агуулагын хувьд ҮХ зөрчөөгүй , хэлбэрийн хувьд давхар үгүйгэлтэй өгүүлбэр хэрэглэсэн нь хууль " ойлгогдохоор " байх зарчимыг хүндрүүлсэн гэх тал бий . Гэвч манай ҮХ- ийн ЦЭЦ ийн гишүүд эрхбиш " философийн логикийн " анхны хичээл буюу " агуулга – хэлбэрийн категори " , " үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль " сэдвүүд дээр БАРЬЦ АЛДААД байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна . Харин настай гавьяат хуульчид болон ардчилалын партизануудыг бол МАН – д "

Avatar

Нэргүй 2025-10-20 202.126.90.183

Хууль зөрчөөгүй болохыг ҮХЦ нотлоно.

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.187.225

1.Санал хураалт хэлбэр нь яльгүй ялгаатай мэт ч. хууль зөрчөөгүй, өмнөх олон жилд яг ийм томьёоллоор санал хурааж ирсэн
2. Агуулгын хувьд ялгаагүй буюу хуулийн зөрчилгүй
3. Хамгийн гол нь с/х-ын. Эцсийн дүн зөв. Иймээс ҮХ зөрчсөн энэ тэр бол утгагүй, бохир улс төр мөн болой

Avatar

Нэргүй 2025-10-20 95.161.227.14

Яаж ч бодсон ҮХ-ийг зөрчсөн тэнэглэл шүү дээ!! Ухаангүй гишүүд нэртэй харанхуйчуудаа төрөөсөө зайлуул!! Үгүй бол боловсролгүй, чадваргүй гишүүдтэй УИХ-ыг тарааж дахин шинээр өндөр чадвартай, боловсролтой хүмүүсээс бүрдсэн шинэ парламентийг байгуулахыг иргэд шаардана!!!

Avatar

Цэц худлаа 2025-10-20 202.9.46.60

Цэцийн дээр Мөнх тэнгэр биш нүүрсний хулгайчдын нам л байдаг.

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.179.127

УЛС ТӨРЧИД УЛС ОРНЫГ БУСИНУУЛЖ БАЙНАДАА, ХӨӨРХИЙ МИНЬ. СҮҮЛДЭЭ ХАЛУУРААД ИХ ХУРЛЫН ДАРГА ХЭН БАЙХЫГ ҮҮРИЙНТУЯА, ТЭМҮҮЖИН НАР ТОДОРХОЙЛЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ, ТЭДНИЙ ЯРИАНААС БОЛ ИХ ХУРЛЫН ДАРГА ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛГҮЙ, ГИШҮҮД ДУРААРАА ХАЛЖ СОЛЬЖ БОЛОХ ИЙМ ЗАМРУУ ТҮЛХЭЖ БАЙГАА НЬ ТУН АЮУЛТАЙ ЗҮЙЛ БОЛНО. НААДАХ ЧИНЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТТАЙ ЗҮЙЛҮҮД БОЛНО. ЕР НЬ 126 ГИШҮҮН БОЛ МАНАЙД ХЭРЭГГҮЙ, ЭРГЭЖ ЗҮЙЛ МӨНӨӨС МӨН БАЙНА. ТЭХ ТУСМАА ЖАГСААЛТААР УИХ-Д ОРЖ ИРЭДГИЙГ ХААХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.

Avatar

Мсиэс 2025-10-20 202.9.46.60

Улс төрч юу байхавдээ, нүүрсний хулгайчдын фракц ба ЭмСиЭсийн талын фракц зэрэг балай новшнууд л самарч дуусгалаа.

Avatar

Нэргүй 2025-10-20 202.126.88.194

2000 оноос хойш Монгол Улс Төрийн ТОГТОЛЦОО БУРУУ ЗАМААР орж ГАЖУУДУУЛСАН тул Улсын бүтэцийг Улс Төрчид дээрээс нь доош эвдэж дуусч бнаааа хөөрхий

Avatar

зочин 2025-10-20 66.181.187.196

"Хөрөнгөтнүүдийг төр засгаас Үндсэн хуулийн аргаар зайлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэт тэмцлийн аргаар л зайлуулах боломжтой" гэж агуу их Карл Маркс 1860 жараад онд өөрийн улс төрийн онолын бүтээлдээ бичжээ. Юутай үнэн онол вэ? MCS-ийн Засгийн газрыг гагцхүү зэвсэгт тэмцлийн замаар зайлуулахаас өөр зам монголчуудад үлдсэнгүй. Үүнийг хувьсгал гэдэг.

Avatar

Нэргүй 2025-10-20 38.146.206.18

Tegelgui yaxav Mongoliin zaya bailguidee daanch. Nuursnii sonsgoloos zugtsan uxsen 2 yalval Mongol gej baigaad yaaxiin

Avatar

Нэргүй 2025-10-20 103.229.121.19

Энэ МАН ын зарим нөхдийн луйвар бүр төгсөрчээ,хийгээгүй юмыг хийсэн болгох, хүмүүсийг гүтгэхдээ гарамгай хуулийг хүртэл өөрсөддөө ашигтай байдлаар тайлбарлаад түүндээ хуулийнхнийг бүр том албан тушаалтнуудаа хүртэл ашиглаад өөрсдийгөө хуулийн дээр гаргаад бүх юмыг луйвардах юм аа ямар гээчийн увайгүй ёс суртахуунгүй юм бэ бидний монголчуудыг ер нь хааш чиглүүлээд байна тотилатор дэглэм рүү юу!

Avatar

Нэргүй 2025-10-20 103.229.122.84

Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Сайнзориг нарт эх орнч, боловсролтой гэсэн үгнүүд яаж ч бодсон ахдах байх аа. Тэд одоогоор сөрөг муугийн жишээ болж саад тоттгор л болж байх шиг.

Avatar

Нэргүй 2025-10-20 157.15.7.105

Хүрэлсүх зайлах хугацаа нь болжээ. Зөвлөхүүд гээд хэдэн чадваргүй хүүхэлдэйнүүд хэсэг самрах нь

Avatar

Мантар 2025-10-20 202.9.46.60

сөнөмөр хувхай

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.187.225

Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Сайнзориг…гээд эх оронч, боловсролтой, шударга хэдэн сайхан залуу байх юм. АН, МАН-ын олбигогүйчүүд, хуучинсаг хамууд их адлах юм. Хэн нь хэнээ харуулж ялгарч эхэллээ

Avatar

Нэргүй 2025-10-20 64.119.31.35

хуцаач

Avatar

Нэргүй 2025-10-20 95.161.227.14

сураггүй сургуульд юу сурах уу😂😂таг харанхуй, боловсролгүй этгээдүүд шүү дээ!! Монголын төрийг ийм харанхуйчуудаар бузарлуулж байгаа нь гутамшиг!! Орлогоо нотол, шалгуулаад шорондоо ор!!

Avatar

Нэргүй 2025-10-20 124.158.108.214

Жонхуу ОЭ -ийн Сайнзориг гэгч галзуу нөхөр больж үз. Эрүүл бус гэдгээ удаа дараа харууллаа.

Avatar

зочин 2025-10-20 66.181.189.154

Ингэж маргалдаж мэтгэлцэж байснаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгсөн нь дээр бишүү чамайг сонгуулиар дэмээгүй биздээ хангайн аймгийнхан бидний сонгуулиар дэмжээгүй нөхөр бүүр засаг удирдах болж гэх бишүү

Avatar

Нэргүй 2025-10-20 202.131.227.134

Засгийн газрын бүх гишүүд давхар биш дан дээлтэй байвал нэн сайн. Ерөнхий сайд болон бүх сайд нар их хурлын гишүүн бус байвал жинхэнэ парламентын засаглал болно. Хуучин бол засаг нь парламентаа баздаг байсан муу жишиг арилна. Засгийн гишүүд бол томилгооных болохоос сонгуулийнх биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж