Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар шимтгэлийн нэгдсэн мэдээллийг танилцууллаа.
Эрүүл мэндийн даатгалын сан санхүүгийн асуудалтай байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэгдэж байсан. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ. Тодруулбал, 69 даатгуулагч иргэнд ЭМД-ын сангаас 86 сая төгрөг зарцуулсан байна. Тус мөнгийг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.
Үүнээс гадна ЭМД-ын санд өдрийн байдлаар и-баримт гар утасны аппликейшнээр 6959 иргэн, 7436 удаагийн гүйлгээгээр нийт 643,3 сая төгрөгийн шимтгэлийг ЭМДС-нд төлжээ. Мөн И-Монголиагаар 1344 иргэн 1532 удаагийн гүйлгээгээр нийт 125,2 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна. Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн даатгалын сан цоорхой шанага шиг болсон. Жил бүр мөнгийг нь нэмсээр байхад тэр их мөнгө хаашаа орж, хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, хяналтгүй байж болохгүй. Тиймээс бид ЭМДС-ийн хулгайн асуудалтай тууштай тэмцэх ёстой. Сангийн зарцуулалт ил тод, шударга, эрх тэгш байх ёстой. Түүнчлэн ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг чөлөөлсөн бөгөөд одоогоор тус газрын Тамгын газрын дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Энэ албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана" гэдгийг энэ аравдугаар сарын эхэнд мэдэгдсэн.
Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын одоогийн болон хуучин сайдын тайлбарласнаар, ЭМДЕГөмнөх жилүүдэд хуримтлагдсан өр төлбөрүүдээ энэ жилийн төсвөөсөө барагдуулж байгаагаас болж, өрийн дарамтаасаа салж чадахгүй байгаа аж. Тиймээс энэ жил дахин өртэй үлдэхгүйн тулд санхүүгийн сахилга баттай байх шаардлага тулгарчээ.
3,548.92






















































Зочин 2025-10-21 202.9.40.192
НД-ын сан яагаад хоосроод байгаа вм бэ,Чинзориг гэдэг хүн сайд байХАД ундармаа гишүүн 374 тэрбумыг хулгайлсанаас хойш энэ сан сэхэл асангүй Энэ мөнгөө төлүүлээчээ Бас Чингэс хаан банк 124 тэрбус төгрөгийн өртөй гэж сошиалаар яаад байсан,Уг н сар бүр НДШ төлдөг байтал энэ мөнгийг улс төрчид хэрглээд байдаг н ямар учиртай юм бэ,Тэгээд ийм хулгай гарахад эмч НД-ын газрын ажилчид босмоор юм,Та нарын цалин хөлсийг идээд уугаад байна ш дээ,Улс төрчдийг идэж уу гэж ард түмэн НДШ төлдөггүй биздээ,
зочин 2025-10-21 202.131.227.179
Даатгалын санхүүжилтийн 86-90% улсын эмнэлэг санхүүждэг. Санхүүжилтээр нь жагсаахад өндөр санхүүжилттэй эмнэлэгээр эхний 40-өөд байранд улсын эмнэлэг орно. Даатгал сан эмнэлгүүдтэй тусгай зөвшөөрөлын дагуу ор хоног, орны эргэлт хэд байх ёстойгоор үндэслэлтэй гэрээлэлт хийхгүйгээс гадна санхүүжилтын давхардалт гаргаж гэрээ хийж байдаг нь өнөөгийн байдал руу түлхэж байгаагаас гадна улсын төсөвт эрүүл мэндийн санхүүжилтийг 5-6 хүртэл нэмж , барилга барих , тоног төхөөрөмж авахыг зогсоох хэрэгтэй.
иргэн 2025-10-21 202.21.113.146
даатггалаас их мөнгө авдаг хувийн эмнэлгүүдийг сайн шалгаач их ноо байна даатгалын мөнгийг хэмнэмээр байна том газруудаас том ноо том хэмнэл хийгдэнэ ард түмний хяналт
ИРГЭН 2025-10-21 202.21.113.146
болжжээнэ
Нэргүй 2025-10-21 103.168.34.202
Tsogtsetsegiin alergy. med geed emelegiig sain shalgna shuu huuchin eruum mendin daatagal darga baisan huuhentei ih zuzaarch baigad emelgtee 1 terbum garan togrog daatgalsaas shaasn gichiidee tsogtsetsegee shunalaa tat g**** mine
Нэргүй 2025-10-21 103.229.120.248
"Буруутай этгээд" гэж хэнийг хэлээд байгаа юм бэ?? Хэн, яаж хулгайлсан юм бэ?? Дандаа ингэж нэр, эзэнгүй, ерөнхий юм ярьж бичдэгээ больцгоо!!!