Пит Хегсэтийн зангиа дипломат маргаан дэгдээв

Пит Хегсэтийн зангиа дипломат маргаан дэгдээв

Пит Хегсэтийн зангиа дипломат маргаан дэгдээв

АНУ-ын Дайны яамны сайд Пит Хегсэт Украины ерөнхийлөгч Зеленскийтэй өнгөрсөн Баасан гаригт /2025.10.17/ уулзсан. Энэ үеэр тэр Оросын далбаатай ижил өнгийн зангиа зүүсэн нь дипломат маргаан дэгдээгээд байна.

Оросын төрийн мэдлийн Тасс агентлаг энэ талаар мэдээлэхдээ "Ноён Хегсэт Оросын далбааны өнгөтэй зангиа зүүснээрээ бусдаасаа ялгарсан. Оросын төрийн далбаан дээрхтэй ижил дараалалтай цагаан, хөх, улаан судалтай зангиа АНУ-ын төлөөлөгчдийн хувцаслалт дунд онцгой байлаа. АНУ-ын төрийн далбаанд ч эдгээр өнгө ордог. Гэхдээ дараалал болон загвар нь онцгой сонголт болжээ. Трамп болон бусад албан тушаалтан цулгай, тод өнгийн зангиа сонгосон байсан" гэжээ.

Путины эдийн засгийн элч Кирилл Дмитриев цахим хуудсаараа Хегсэтийн зангианы зургийг хуваалцахдаа Оросын далбааг тайлбар хэсэгт нь хавсаргасан байв. Энэ нь маргааныг улам бүр хурцатгажээ.

Зүүн жигүүрийн үзэлтэй "Meidas Touch" хэвлэлийн редактор Рон Филипковски хэлэхдээ "Оросуудад түүний орос зангиа таалагдаад байх шиг байна. Улаан, цагаан, хөх биш. Улаан, хөх, цагаан шүү. Яг Оросын далбаа. Зеленскийтэй уулзахад зориулсан байна шүү дээ" гэжээ.

"Хегсэт магадгүй АНУ-ын өнгөтэй зангиа зүүсэн ч юм бил үү" гэж дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс нөхцөл байдлыг эерүүлэхийг оролдов. Гэхдээ Хегсэтийн хүрэмний халааснаас АНУ-ын далбааны өнгөтэй алчуур цухуйсан байжээ.

Пит Хегсэт бол хувцас загварын хурц шийдлээрээ танигдсан нэгэн. Оймсны зураг, хүрэмний дотор тал гэх зэргээр түүний хувцаснууд АНУ-ын далбааг илэрхийлсэн тохиолдлууд бий. Энэ удаад зангиатай холбоотой маргаан дээр тэр ямар нэг тайлбар өгөөгүй байна.

"Трампын засаг захиргааны асуудал нь орос зангианд биш, Оростой тогтоосон холбоонд л байгаа юм" гэж Кремлийг шүүмжлэгч, шатрын мастер Гари Каспаров хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.183.110

“””Ганган хүнд гархи нэмэр””””гэж,,,,,бусдын анхаарлын төвд байж кайф авах гаж сэтгэлгээтэй нөхдийн л хийдэг үйлдэл юмшүүдээ,,,,өөрийгөө олноос онцгой түмнэээс төгөлдөр хэмээн бодсон усан тэнэг гэдэг юмдаа,,,,,

Avatar

Taarsan 2025-10-20 50.169.138.78

gadaad zax gesen

Avatar

зочин 2025-10-20 66.181.160.59

Уг нь сонин содон байх нь Америкийн улс төрчидын араншин л даа.. Гэхдээ энэ нь заримдаа тэнэглэл болж хувирдаг л да.. Одоо хэтрээд солиорлын түвшин очоод байгаа л дааа ..

Avatar

Мантар 2025-10-20 202.9.46.60

Ярих юмаа бүр нэг олж ядчих юмаа энэ улаантнууд.

Avatar

Нэргүй 2025-10-20 104.244.73.43

Нацист алиалагч Зеля галзууртлаа уурлаж дэлбэрхээс наагуур байна лээ! Марихуан кокаин нь ч үйлчлэхгүй, аааа ха ха ха 😆😂😝🤣😄

Avatar

Нэргүй 2025-10-20 202.126.89.132

Эмээ уу,,,,пебиль ээ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж