7 хоногийн 6 өдөр ажилладаг 101 настай эмэгтэй нууцаа хуваалцав 

7 хоногийн 6 өдөр ажилладаг 101 настай эмэгтэй нууцаа хуваалцав 

7 хоногийн 6 өдөр ажилладаг 101 настай эмэгтэй нууцаа хуваалцав 

Нас бол зүгээр л тоо. Ялангуяа шаргуу хөдөлмөрлөдөг Нью Жерсигийн нэгэн эмэгтэйн хувьд нас гэдэг тийм ч чухал биш юм. Үнэт эдлэл борлуулагч 101 настай Анн Анжелетти тэтгэвэртээ гарах нас нь өнгөрсөн ч ажлаа хийсэн хэвээр байна. Заримдаа бүр долоон хоногийн зургаан өдөр тэрбээр ажилдаа ирдэг аж. Анн Анжелетти Кресскилд байрлах "Curiosity Jewelers"-ийн эзэн бөгөөд охин, ач охиныхоо хамт дэлгүүр ажиллуулдаг.

"Curiosity Jewelers" дэлгүүр анх 1964 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд долоо хоногийн таван өдөр ажилдаг. Харин Анжелетти ажлын зургаа дахь өдрөө Нью-Йорк хотын 47-р гудамжны тав, зургаадугаар өргөн чөлөөний хооронд байрлах алмаазны дүүрэг рүү очдог байна. Орон нутгийн хэвлэлээс яагаад тэтгэвэртээ гарч, амрахгүй байгаа талаар асуухад "Би тэтгэвэрт гарвал үхнэ" гэж хэлжээ. Мөн "Тиймээс би ажиллахыг илүүд үздэг" гэж олон жилийн хөдөлмөр, ажлын ёс суртахууны тухай ярьж байхдаа онцолжээ.

"ABC 7"-ийн мэдээлснээр, Анжелетти хүүхэд байхдаа Бруклин дахь гэр бүлийнхээ хүнсний дэлгүүрт тусалж, ажлын замналаа эхэлжээ. Хожим хүнтэй сууж, нөхөр нь Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдаж байхад Анжелетти тэнгисийн цэргийн флотод ажиллаж эхэлсэн байна. Үүний дараа санамсаргүй байдлаар "Curiosity Jewelers" дэлгүүрийн урдуур явж байхдаа шууд түрээслэх сэдэл төрсөн аж. Тэрбээр "Би хажуугаар нь машинаар явж байсан. Энэ дэлгүүрийг түрээслүүлнэ гэж зар байхаар нь шууд л эзэн рүү нь ярьсан. Түрээсийн үнийг нь асуух үед сард 85 ам.доллар гэж байсан" гэж дурсжээ. Анжелетти хэрхэн урт насалж, ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байх талаар хэлэхдээ, өөрийгөө халамжлах хэрэгтэй гэсэн байна.

"Чи босох ёстой. Шүршүүрт орох ёстой. Хоол идэх ёстой. Өөртөө анхаарал тавих ёстой. Чи дасгал хийх ёстой. Хэрэв та хийж байгаа зүйлдээ дургүй бол өөрчил" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.186.35

manaid ch saihan hungun shingen hugshchuul ih bi ajilaa hiigeel yavj haragddag shuu urt udaan naslaasai bugd

Avatar

Нэргүй 2025-10-20 202.126.91.49

насаара ажилласаар бгаал үхэх хүн бндаа зайлуул

Avatar

Нэргүй 2025-10-20 202.55.191.130

өөрийнхөө юманд ирж очоод байхад ч нэг их ажил хийгээд байх юу байхав дээ

Avatar

Гүүд 2025-10-20 202.70.43.34

Сайхан буурай байна даа Хэнд Гэм хорлолгүй Атаа хорсол үгүй Мөрөөрөө Сайхан Ажиллаад Амьдардаг хүмүүс олшироосой

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.180.242

хүн хөгширч биш хөшиж үхдэг гэж үнэн .одоо залуучууд ингэж наслах уу хөдөлгөөн багатай залхуучууд нэг их удаан амьдар ч чадахгүй ээ

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.187.114

зөнөсөн хүмүүс хэцүү дэ

Avatar

Хэхэ 2025-10-20 202.9.46.60

Альцхаймер нь арай гайгүй. Булимияа гэж хоолны мунагтай өвчтэй хүн байх, qүйээ мөн тамтай юм билээ. Гэр орон, ор хөнжил, хувцас хунар, бие хаа, гар хөл нь нил баас чацга. Ашгүй нэг юм нүд аниж нэг амрааж билээ.

Avatar

tyr 2025-10-20 169.133.250.254

karimtai

Avatar

Нэргүй 2025-10-20 202.131.248.226

hiij bgaa zuildee durgui bol uurchil gedeg ug hamgiin unen ug bna shu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж