Ж.Бат-Эрдэнэ: МАН-д хоёр бүлгийн дарга гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2025.10.20-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: МАН-д хоёр бүлгийн дарга гэж байхгүй

Ж.Бат-Эрдэнэ: МАН-д хоёр бүлгийн дарга гэж байхгүй

МАН-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өчигдөр /2025.10.19/уулзаж МАН-ын Удирдах зөвлөлийн болон бүлгийн хуралдааныг хойшлуулах талаар ярилцжээ. 


МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Бүлгийн хуралдаан зарлаагүй байгаа учир өнөөдөр хуралдахгүй. МАН үүсээд байгаа асуудалтай холбогдуулан улс төрийн томоохон шийдэл, бодлогыг гаргах ёстой. Төсөв хэлэлцэж байгаа энэ үеэр улс төрийн нөхцөл байдал нэлээд хүнд болчихлоо. Засгийн газар уначихлаа. Энэ мэт асуудалтай холбогдуулан Удирдах зөвлөл хуралдах ёстой.

МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар өчигдөр /2025.10.19/ уулзаж Удирдах зөвлөлийн болон бүлгийн хуралдааныг хойшлуулахаар ярьсан юм билээ. Хоёр бүлгийн  дарга гэж байхгүй. МАН-д нэг бүлгийн дарга бий.

МАН-ын даргаар тамга тэмдгээ авсан хүний хувиар Д.Амарбаясгалан гишүүн хэвээрээ байгаа. Энэ ч утгаараа намын даргын ажлаа хийж байна. Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар байгаа. Ерөнхийлөгчийн хоригийн хувьд хугацаатай. Ирэх долоо хоногоос УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж цаг хугацаандаа Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Цэцэд асуудал өгсөн тохиолдолд шууд маргаан үүсгэдэг. Цэц их суудлын хуралдаанаа ирэх Лхагва гаригт /2025.10.22/товлосон, Ерөнхий сайдыг огцруулсан асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж