УИХ-аас Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж буйгаа өнөөдөр /2025.10.20/ зарлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавих бүрэн эрхийг нь дараах байдлаар заасан юм.
- 16.1. Ерөнхийлөгч дараах үндэслэлээр Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй:
- 16.1.1. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан;
- 16.1.2. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй;
- 16.1.3. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь хүний эрх, эрх чөлөөг дордуулсан гэж үзвэл.
- 16.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавихдаа энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлийг тодорхой зааж, тайлбарласан байна.
Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэсэн саналын томъёоллоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээр санал хураалган шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон гэж үзэв.
Мөн дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Пүрэв гаригийн чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг хамруулж, Баасан гаригт шийдвэрлэсэн нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсныг онцолсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдааныг хийхдээ зөвхөн тухайн өдрийн ирцэд орсон гишүүдийг хамруулж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх ёстой байсан гэсэн үг. Гэвч тухайн өдрийн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаар шалтаглаж, Пүрэв, Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг нэгтгэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн нь мөн давхар хуулийн зөрчил үүсгэсэн болж таарч байна.
Иймээс УИХ-аас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэнтэй танилцаад хориг тавьжээ.
УИХ-аас баталсан 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан тул УИХ хэлэлцэн шийдвэрлэх дэгтэй.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хууль, тогтоолд хориг тавьсан бол УИХ хүлээн авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэхэд гишүүдийн гуравны нэгээс олон буюу 43 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзвэл парламент хүлээн авна. Нэг ёсны Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан хууль бус тогтоол хүчингүй болж бүрэн эрхээ хэргжүүлэх боломжтой болно. Ингэснээр Засгийн газрын танхимын эрх ч дагаж сэргэнэ гэсэн үг.
Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэх шийдвэр гаргах бол УИХ-ын гишүүдийн гуравны хоёр буюу 86- гишүүний санал хэрэгтэй болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан энэ удаагийн хориг нь түүний хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хугацаанд тавьсан дөрөв дэх хориг нь болж буй. Тодруулбал, анх 2023 оны гуравдугаар сард Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байв.
Хоёр дахь хоригийг нэг жилийн өмнө буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан түүхтэй. УИХ 2025 оны төсөвт тавьсан хоригийг хүлээн авснаар Монгол Улсын 2025 оны төсөв 3.5 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсаныг алдагдалгүй болгон зассан юм.
УИХ хаврын чуулганаараа "Алт-3" тогтоолыг баталсан байсанд Ерөнхийлөгч 2025 оны долдугаар сарын 25-нд хэсэгчлэн хориг тавьсан юм. Энэ нь Ерөнхийлөгчийн хувьд гурав дахь хориг нь гэж хэлж болно. УИХ есдүгээр сарын 24-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар Ноён уул, Гутайн даваа зэрэг дархан цаазат газарт алт олборлох нь хориотой болсон.
Харин УИХ-аас аравдугаар сарын 17-нд баталсан Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан нь дөрөв дэх удаагийн хориг болж буй юм.
УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудалтай холбогдуулж Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн байгаа. Цэцээс гарах дүгнэлтийг ч УИХ сонсоно.
3,548.92





















































Дээрээсээ Доошооо......all wrong way 2025-10-20 202.126.88.194
2000 оноос хойш Улс төрийн Тогтолцоо нь Гажуудсан тогтолцоотой улс доо….ЗӨВ Ч АЖИЛЛААД БГАМУУ БУРУУ Ч АЖИЛЛААД БГАМУУ
…..ҮЕ ҮЕИЙН УЛС ТӨРЧИД НЬ ӨӨРСДӨӨ БҮТЭЦЭЭ ДЭЭРЭЭС ДООШ НЬ ЭВДДЭГ БОЛОХОР ЭНЭ УЛСАД ЗӨВ ЮМ БХГҮЙЭЭЭЭЭ
Нэргүй 2025-10-20 202.9.41.67
71 ХҮН ОГЦРУУЛСАН БАЙХАД 43 ХҮН СЭРГЭЭНЭ ГЭДЭГ ЭРҮҮЛ ҮҮ, ЭСЭРГҮҮ ЮҮ????????????
Нэргүй 2025-10-20 103.229.123.57
Дэмжээд бушуухан Гүйцэтгэх засаглалыг ажилд нь оруулах хэрэгтэй
Нэргүй 2025-10-20 103.11.195.66
ХА ХА ЭНЭ САЙТ ОДОО ХЭНД ҮЙЛЧМОЛЭГ САЙТ ВЭ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААГААД БАЙДАГ
Зочин 2025-10-20 202.21.104.2
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ
– 90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
ҮНДСЭН ХУУЛЬ
33.1Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Ийм хуультай. Худал мэдээлэл тараагаа бх юм.
ЗОЧИН 2025-10-20 103.212.119.203
Эд нараас үнэн залхаж байна а, ерөнхийлөгч ч бас юу дэ, энэ намыхнаа бүх юманд хутгалддаг бололтой, дахиж л энэ намыг сонгохгүй шүү, монголчуудыг ой санамж муутай гээд байдаг эд нарын энэ ёс зүйгүй үйлдлийг та нар минь мартаж болохгүй шүү. Монгол улсынхаа нэрийг сольж гээд байсан ортой л бололтой.
Нэргүй 2025-10-20 202.126.89.124
Маш зөв хориг, энэ хориг түүхэнд нүүрчний эсрэг хориг гэж үлдэх болно… үлдэх юм бол шээс алдах гэж байгаа даа нүүрчид
Нэргүй 2025-10-20 27.123.212.86
Буруу бичээд бна, 66 хувь нь хүлээж авах ёстой шүү дээ.
Нэргүй 2025-10-20 202.126.90.23
Иргэд Огцрох амархан гээд л жагсах байхдаа Яаанаа.
Жагсаал хэрэггүй шүү.
Нэргүй 2025-10-20 202.126.90.23
ИХ нь ЗГ хуссан, Одоо Е тэй үзэх нь дээ. Хэн нь засаглахыг Ард түмэн мэд.
Ерөнхийлөгчийн зөв 2025-10-20 66.181.161.21
Зөвөө зөв
Uls tur 2025-10-20 66.181.161.46
Zaza
Нэргүй 2025-10-20 66.181.182.223
асуудал ойлгомжтой,ман 2 хуваагдсан, аны 40,дээр нь нөгөө жижгүүд ,ингээд хоригийг хүлээн авах боломжгүй гээд дуусах юм байжээ,тэгээд тогтохгүй аныхан их хурлын бүрэн эрхэд халдлаа,засаг төрийн үйл ажиллагаанд саад учруулж,үндэсний эв нэгдэлд саад учрууллаа гэж хүүкэд импечмент зарлавал мөнхбаясгалангийн хэлдгээр төрийн 3ийг хуугаар огцруулж кайф авах алтан боломж АНд гарч ирлээ дээ,яахийг нь харах л үлдлээ,АН урагшаа
Нэргүй 2025-10-20 202.126.88.194
Заяагүй Хүн гэж Залхуу Мунхагуудыг хэлнэ гэж үнэн вмооо
Зочин 2025-10-20 103.229.121.104
'ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад дэмжих ёстой
Нэргүй 2025-10-20 66.181.191.148
Ийм шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж үздэг.
Нэргүй 2025-10-20 203.17.23.177
СҮЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭН ЦООХОР ДЭЭЛТ БА ТҮҮНИЙ ХАЙРТАЙ ДҮҮ ДАНХ
Нэргүй 2025-10-20 103.57.94.171
Манжийн цэргийн форумоор гангардаг Цоохор дээлтийн ажил үйлс тэглэж цэглэхэд тун ч ойртлоо !
Оросын КГБ-ч хэрэгцээ нь дууссан агентуудаа шууд л устгадаг даа, Ренчино, Чойбалсан, Цэдэнпил нтр шиг л…..
Энэ хүүр нь ядахдаа эрүүл саруул гэж жигтайхэн, эмнэлэг т хэвтүүлэх аргагүй, шууд түн хийлгэх хэрэг гарах нь дээ !
Аа машины осол гэж нэг арга бий шүү !
Нэргүй 2025-10-20 66.181.191.234
нара балай бас юу билээ дээ зүгээр хүүхдээ хараад гэртээ хэвтэж л байна биз дээ шал тэнэг
Нэргүй 2025-10-20 66.181.179.27
чам шиг оркоос л дээр
зочин 2025-10-20 66.181.187.252
Ямар ч гэсэн бусдыг гүтгэж, нэр төрийг бузарлах аргаар эрх тушаалд хүрэхийг санаархагч ардчилагч гэх луйварчдын дэргэд Нарантуяа гишүүн бол шудрага,гишүүн, Аль нэг талыг барьж туйлшрахгүй, Бусдыг үзэн ядсан,үл бүтэх этгээдүүд АН дотор их байна
Нэргүй 2025-10-20 202.9.41.66
Буруу тайлбарлаж байна.3 ны2 оор хүлээж авна
Нэргүй 2025-10-20 192.82.66.243
САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨХ НАМУУД АА ГЭЖ
зочин 2025-10-20 66.181.187.252
сандал суудлын төлөө намууд ажилладаг, Их хуралд суудалгүй,төрд эрхгүй бол намуудын хөтөлбөр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй,Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэд бусдыг гүтгэх,иргэдийг хуурах,хүч хэрэглэх зэрэг бусармаг үйлдлийг ялангуяа АН идэвтэй хийж байна