Слот: Бид гоол оруулах талаар л бодоод хамгаалахаа мартаад байна

Слот: Бид гоол оруулах талаар л бодоод хамгаалахаа мартаад байна

Слот: Бид гоол оруулах талаар л бодоод хамгаалахаа мартаад байна

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн наймдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн. Энэ тойргийн оргил тоглолт нь Манчестер Юнайтед болон Ливерпуль багуудын хооронд болов.

Английн хөлбөмбөгийн өнө удаан эртний түүхтэй, дархан аваргуудын тулаан тун үзүүштэй өрнөсөн. Тоглолт дөнгөж эхлээд Юнайтедаас Брайан Мбёмо гоол оруулж, багтаа тэргүүллийг авчрав. Ривал багуудын ганган тоглолтод ийм хурдан эхний гоол орно гэж бодсон хүн цөөн биз.

Эхний гоолын дараагаас л тоглолтын дүр зураг тодорхой болсон. Ливерпуль давуу бөмбөг эзэмшиж, илүү довтлох бол Юнайтед багаараа хамгаалж, сөрөг довтолгоо эрэлхийлэх болсон. Ливерпулийн дасгалжуулагч Слот сэлгээний бүх хөзрөө ашиглаж, 78 дахь минутад тэнцээний гоол оруулж чадсан ч 84 дэх минутад Юнайтедаас Харри Магуйар хожлын гоолыг шигтгэж, багаа хожилд хөтөлжээ.

Ийнхүү Английн хөлбөмбөгийн хоёр том багийн тулаанд Манчестер Юнайтед 2-1 гэсэн харьцаатай илүүрхэж, ус агаар мэт гурван оноогоо авав.

Ливерпуль клуб бүх тэмцээний хүрээнд сүүлийн дөрвөн тоглолтдоо дараалан хожигдлоо. Тодруулбал, тэд Кристал Палас, Галатасарай, Челси, Манчестер Юнайтед багууд тахим буулгав.

Дээрх тоглолтын дараа Арне Слот ярихдаа "Бид магадгүй зөвхөн гоол оруулах тал дээрээ л төвлөрөөд байна. Гоол оруулвал хожно гэж бодоод байна. Магадгүй бид мартсан эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ зарим үед хамгаалах ёстой гэдгээ мартаад байна" гэв.

Хэрэв Ливерпуль энэ Лхагва гаригт УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Айнтрахт Франкфурт багт хожигдвол 1953 оны таван тоглолтод дараалан хожигдсон амжилтаа давтана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж