Ухаалаг систем ашиглан зөрчилд хариуцлага тооцож байна

Ухаалаг систем ашиглан зөрчилд хариуцлага тооцож байна

Ухаалаг систем ашиглан зөрчилд хариуцлага тооцож байна

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камер бий. Өнгөрсөн нэгдүгээр сараас Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг байгуулсан. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянах боломжтой болсон юм.

Эдгээр теле камераар ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 13 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.

Дашрамд дурдахад, нэгдсэн удирдлагын төвийн дэд төв бүр камерын удирдлагын төвд шаардлагатай ханан дэлгэц, серверийн өрөө, сүлжээний төхөөрөмжүүд, видео аналитик хийх боломжтой системүүдтэй. Мөн дэлгэцийг ухаалгаар зохион байгуулах, хөдөлгөөнт төхөөрөмжийг алсын зайнаас удирдах зэрэг олон боломжийг бий болгосон. Дүүрэг бүрийн дэд төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажилладаг байна.

Зориулалтын тухайд, уулзвар, гарц, зам дээр тусгай зориулалтын үүрэг бүхий тээврийн хэрэгслийн дугаар таних, авто замын хөдөлгөөнд хяналт хийх, нөхцөл байдлыг харах, бодит цагийн өгөгдөл цуглуулах, зөрчил илрүүлэх гэх мэт зорилготой нийт 2600 ширхэг камер суурилуулсан. Бүх камер нэгдсэн төвийн сүлжээнд холбогдсон. Хотын төвийн гол гудамж, замаас гадна Баянхошуу, Сонсголон, Налайх, Дүнжингарав, Богд уулын замаар харах зориулалттай камеруудыг мөн нэмэлтээр суурилуулсан. Тэр олон камерыг хүний хүчээр харж хянаж чадахгүй учраас ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлж, бүх камеруудыг нэгтгэсэн. Камерууд гэмт хэрэг, зөрчил илрүүлэхээс гадна тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн тооллого, судалгаа хийх, хөдөлгөөний эрчмийн хурдыг тодорхойлох зэрэг төрөл бүрээр ашиглагддаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-20 103.229.121.156

Цагдаа нар өөрсдөө дугаараа авч нуучаад явдагшдээ . . .

Avatar

Нэргүй 2025-10-20 66.181.183.110

Нохойн баас,,,,иргэдээ дээрэмдэх дарамтлах хэрэгслэл,,,,,

Avatar

Нэргүй 2025-10-20 122.201.23.83

Тагнуулынхан хуурамч номертой явдаг цагдаад үнэмлэхээ үзүүлээ л зүгээр явдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж