Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгарын өөртөө засах орны Чанжи Хуйн өөртөө засах тойргийн Читай хошууны Яо Жанзы тосгонд намах цагийн их ажил өрнөж байна. Цэнхэр тэнгэр, цагаан үүлсийн дор тракторууд тарайн талбайгаар хөндлөн гулд давхина. Мөн тариалангийн ажилчид намрын ургац хураалтын ажилдаа шамдах бөгөөд дараа дараагийн тариалангийн улиралд бэлтгэж байна. Удахгүй өвлийн буудайн үндсийг уг талбайд суулгаж, ирэх жилийн арвин ургацыг хүлээх юм. "Энэ өргөн уудам газар бүхэлдээ миний удирдлагад байгаа" гэж тосгоны туршлагатай тариаланч, буудайн тариалалтын ахлах менежер Гао Чи талбайг заан хэллээ. Арав гаруй жилийн өмнө энэ тосгоны газар тариалангийн талбай ургац муутай байсан тул тариачдын орлого бага байжээ. Харин 2009 онд Яо Жанзы тосгонд Фэнью хөдөө аж ахуйн үйлчилгээний хоршоо байгуулагдсанаар нөхцөл байдал өөрчлөгдсөн. Улмаар тосгоны бүх газар тариалангийн талбайг нэгтгэн, 443 өрх хамтрах болсон байна. Одоо тариачид газар шилжүүлэх төлбөр, жилийн ногдол ашиг, цалин хөлс зэрэг олон хэлбэрээр орлого олж байна.
Газар нутаг нэгтгэгдсэний дараа орчин үеийн хөдөө аж ахуйн технологи хурдацтай хөгжиж эхэлжээ. Бэйдоу хиймэл дагуулын удирдлагатай үр тарих систем, дроноор ургамал хамгаалалт, ажиглалт зэрэг бүх тариалалтын үйл явц бүрэн механикжсан байна.
Өнөөдөр 10,667 га газар буудай болон бусад таримал ургамлыг байгальд ээлтэй аргаар тариалж байна. Энэ жил тосгоны буудайн ургац нэг га тутамд 680 кг-д хүрчээ. Эрчимжсэн, шинжлэх ухаанд суурилсан тариалалтын арга барилыг хөгжүүлснээр Шинжааны үр тарианы үйлдвэрлэл гар аргаар тариалдаг үеэс механикжсан. Ингэснээр ухаалаг хөдөө аж ахуйн шинэ шатанд шилжжээ. Шинжааны үр тарианы дундаж ургац 2024 онд нэг га тутамд 524.8 кг болж, улсын хэмжээнд хамгийн өндөрт тооцогдсон байна. Харин 2022-2024 оны хооронд тус бүс нутгийн 14.17 сая тонн үр тариа борлуулагдсан. Улмаар улсдаа долоон том үр тариа экспортлогч бүс нутгийн нэг болгосон юм. Буудайн тариалалтдаа тулгуурлан, тосгон илүү чанартай, үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлсэн. 2017 онд Яо Жанзы тосгон Фэнъи Хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК-ийг байгуулсан.
Энэ нь “үр тарианаас ширээ хүртэл” гэсэн үйлдвэрлэлийн иж бүрэн сүлжээг бий болгох зорилготой ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд үр дүнд буудайг тосгондоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн 40 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг “Яо Жанзы” брэндийн нэр дор үйлдвэрлэж байна.
Гурил боловсруулах цехэд буудайн үнэр агаарт тархан, шинэ гурилын амт мэдрэгдэнэ. Өндөр чанарын буудай ашигласнаар гурилын чанар тогтмол, хэрэглэгчдийн дунд улам бүр эрэлттэй болж байна. Тус тээрэм өдөр бүр 36 тонн гурил үйлдвэрлэдэг. Энэхүү үйлдвэрлэлийн сүлжээ нь тариачдын орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.
“Өнгөрсөн жил манай өрх газар шилжүүлэх төлбөрөөр 80 мянган юань (11,245 ам.доллар) олсон. Цалин хөлстэйгөө нийлээд манай жилийн нийт орлого 200 мянган юань давсан” хэмээн Гао ярив.
Тус тосгонд Буудайн музей бий. Музейн ажилтан гурил зуурч, бөөрөнхий хэлбэрт оруулан, өвсөөр битүүлж, хөөргөж хийлээд сагсны бөмбөг шиг хэмжээтэй болгож байв. “Энэ бол манай органик гурилаар хийсэн зүйл. Зөвхөн глютений агууламж өндөр гурил л ингэж хийлэгдэж чадна” хэмээн ажилтан тайлбарлав. 520 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий уг музей нь буудай хэрхэн үрээс гурил болон хувирдаг, гар татсан гоймон хэрхэн хийгддэг зэрэг үйл явцыг үзүүлдэг. Мөн гэрэл зураг, дүрслэх экспонат, мультимедиа танилцуулгаар дамжуулан харуулдаг. Зочид зөвхөн буудайн талбайг үзээд зогсохгүй уламжлалт газар тариалангийн соёлыг биечлэн мэдрэх боломжтой. Сэдэвчилсэн дэн буудал, тэжээвэр амьтдын хүрээлэн, цэцгийн талбай зэрэг аялал жуулчлалын үзвэр үйлчилгээ ч мөн өргөжин хөгжжээ. Арав гаруй айл эзэнгүй байсан байшингаа жуулчны байр болгон засварлаж, тохижуулсан. Амралтын өдрүүдээр эдгээр дэн буудлуудын ихэнх нь дүүрэн захиалгатай байдаг.
Өнөөдөр тосгоны хүн амын гуравны нэгээс илүү хувь нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Зөвхөн энэ оны эхний долоон сард гэхэд тосгон нийт 153,900 жуулчин хүлээн авчээ.
Зүгээр л нэг ширхэг буудайн үрээс эхлэн Яо Жанзы тосгон хөдөөгийн хөгжил цэцэглэлийн томоохон түүхийг бүтээсэн. 2024 онд тосгоны нийт үйлдвэрлэлийн өртөг 510 сая юаньд хүрч, тосгоны хамтын орлого 5.04 сая юань болсон байна. Тус тосгоны хөгжлийн замнал нь Шинжааны хөдөө аж ахуйн өсөлт, хүч чадлын илэрхийлэл болж байна. Сүүлийн жилүүдэд Шинжаан өндөр чанартай хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үндэсний гол бааз болох зорилго тавьсан юм. Хөдөө орон нутгийг иж бүрэн сэргээх бодлого хэрэгжүүлж, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжилд хурдацтай ахиц гаргажээ. Буудай, эрдэнэшишийн ургац хураалтаар улсын хэмжээнд дээд амжилт тогтоож, жилд нэг га тутамд 1000 кг үр тариа ургах чадвартай Хятадын анхны сая га хэмжээтэй "тонн тарианы талбай"-г байгуулсан. Мөн Шинжааны аквакультурын үйлдвэрлэлээр баруун хойд бүсийн таван мужийн дундаас тэргүүлж, нэг хүнд ногдох орлогын өсөлтөөр улсдаа хоёрдугаарт жагсаж байна.
3,548.92























































Холбоотой мэдээ