Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өнөөдөр /2025.10.20/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Юуны өмнө Монгол Улсын ард иргэд маань тусгаар тогтнолоо баталгаажуулахаар тэртээ 80 жилийн өмнө 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр ард нийтийн санал хураалтад оролцож, тусгаар тогтнолоо баталгаажуулж байсан түүхт өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Үндсэн хууль бол улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэхүү ардчилсан Үндсэн хуулиа сахин хамгаалах, бататган бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьж байгааг та бүхэндээ танилцуулж байна. Ингээд та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн эхээр нь уншиж танилцуулъя. 2025 оны аравдугаар сарын 20-ны өдөр тогтоолд хориг тавих тухай,
Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14.00 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.1 дэх хэсгийН 1 болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна. Нэг, УИХ-ын шийдвэр үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт УИХ-ын гишүүдийн 1/4 доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүний нийт гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцно. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 101.1.4 дэх хэсэгт УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно гэж тус тус заасан. Дээрх заалт ёсоор УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих эсэхээр УИХ санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар бус Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хураан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн түүнчлэн Үндсэн хуулийн 70.1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Хоёр, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 27.6 дахь хэсэгт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 7.7.1 хуралдааныг гишүүдийн олонх ирснээр хүчинтэйд тооцно гэж тус тус заасан. Мөн Дэгийн тухай хуулийн 6.6.2 -т нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт 10.00-13.00 цагт болон 14.00-.18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцээ бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Энэ асуудлыг ажлын цагт багтаана хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно гэж хуульчилсан байдаг. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн Пүрэв гаригийн 09.00 цагаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлж эхэлсэн байх боловч аравдугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр буюу Баасан гаригийн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр Пүрэв гаригийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ.
Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, мөн Хорин долоодугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн … хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.
Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд онцгойлон сануулж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал:
-Монгол Улсын Үндсэн хууль "Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнолыг бататган бэхжүүлж" хэмээн эхэлж мэдэхтүн, сахихтун хэмээх үгээр төгссөн байдаг. Монгол Улс Үндсэн хуульт ёсны 100 гаруй жилийн баялаг түүхтэй улс орон. Манай ард түмний хүсэл тэмүүлэл, манай улсын тусгаар тогтнолын баталгаа бол ардчилсан Үндсэн хууль. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг бол Үндсэн хууль. Тэр дундаа 1992 оны ардчилсан Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Энийг Үндсэн хуульт ёсны үүднээс ч тэр Үндсэн хуулийг дагаж мөрдөх, захирагдах гэдэг нэрээр тодорхойлдог юм. Аливаа байгууллага тэр дундаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь өөрийнхөө шийдвэр үйл ажиллагаанд Үндсэн хуулийг нийцүүлэх тухай биш, харин Үндсэн хуульд шийдвэр үйл ажиллагаа нийцэх тухай зарчим бол Үндсэн хуулийн гол дархлаа байдаг юм. Өнгөрсөн 2019 онд та бүхэн санаж байгаа бол нэр бүхий УИХ-ын гишүүдээс зургадугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах гэдэг үзэл баримтлалыг баталж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн холбогдох зүйл заалтуудад хийсэн. Үүний нэг нь өнөөдөр бид бүхний дурдаж яриад байгаа Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэг юм. Нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн 1/4 нь санаачлан албан ёсоор саналыг тавьж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт эцэслэн шийдвэрлэсэн. Өмнө нвь ийм тохиолдол гарч байгаагүй. Яагаад гэхээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, хэлэлцэж, түүнд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байсан хүмүүс өнөөдөр ч амьд сэрүүн байна. Баталсан хуулийнх нь хуудас шарлаж амжаагүй байна. Энэ бол мөрдөгдөж байгаа шинэ дэг журам гэдгийг онцлон тэмдэглэе.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1 хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг. Хоригийг УИХ хэрхэн хэлэлцэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хоригийг хүчин төгөлдөр болсон хууль, бусад шийдвэрт тавих эрхтэй. Энэ бол төрийн институциудын харилцааны асуудал. Үндсэн хуулийн энэ харилцаа жам ёсоороо явах ёстой. Хориг бол магадгүй гарч болзошгүй зөрчил, холбогдох хор хохирлыг УИХ дахин хэлэлцэж, шаардлагатай бол залруулах боломжийг олгож байгаа юм.
Хүчин төгөлдөр болж, ёсчлогдсон өдрөөс хойш ажлын анхны өдөр хориг тавьж байна. ҮХЦ-ийн талаар мэдээлэл аваагүй байна. Ажлын тав хоногт хориг тавих эрх байдаг. Энэ дагуу хориг тавьж байна. Үндсэн хуульд ганцхан зарчим бий. Хориг бол улс төрийн биш Үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал. Энийг тал бүрдээ ойлгох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь гурван удаа хориг тавьж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нэг өдөр огцорч байсан тохиолдол өмнө болж байгаагүй. Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль бол бидний улс орон оршин тогтнож байгаагийн хамгийн том баталгаа.
3,548.92






















































Нэргүй 2025-10-20 103.57.94.171
Тэр жил Зика вирус УИХ-ын дарга байхдаа Алтанхуягийн ЗГ-ыг унагаж модон алхаа цохьчихоод нээг их ХЭНГЭНЭТЭЛ санаа алдаж байж билээ !
Сая будлиу Булгантуяа мөн алхаа тог хийлгэчээд ум хумгү й л "уучлаарай, муухай юм боллоо" гэж байвуу даа ?!
Нэргүй 2025-10-20 103.168.34.179
Булгантуяа дарга ТББХ-ны олонхийн саналаар" ЕСайдыг огцоруулахгүй "гэж санал өгсөн саналын томьёололоор санал хураалгасан нь Үндсэн хуулийг илт ойлгомжтой зөрчсөн үйлдэл .Өөрөөр хэлбэл дээрх саналын томьёололоор санал хураагаад "Огцоруулахыг дэмжихгүй " гэсэн санал нь олонхи болсон гэдэг нь ирцэд орсон гишүүдийн зарим нь саналаа өгөөгүй байсан ч үр дүн ингэж гарахаар саналын томьёолол гаргасан нь маш зальжин арга юм.
Нэргүй 2025-10-20 103.229.123.97
Зайлаа хутган үймүүлэгч минь.
Их хурлын гишүүдийн 1/4 бүү хэл 53 гишүүн санал гаргасан. 3 хоногын дотор хэлэлцэж эхлээд 10 хоногын дотор их хурал шийдвэрээ гаргасан. Гишүүдийн үнэмлэхүй олонх болох 71 гишүүн огцруулах санал өгсөн. Тэгээд юу нь үндсэн хуулийн 43.1-ийг зөрччихсөн юм бэ??? Эрүүл юм бол тайлбарлаад өг. Их хурлын бүрэн эрхэд хоёр дахь удаагаа халдаж байгаа чинь зөв үү? Өмнө нь УИХ гишүүд санаалаа өгөөгүй байхад өмнөөс нь өмнө засгийн газрыг ОГЦРУУЛЖ байхыг чинь ТВ-ээр харж л байлаа
Нэргүй 2025-10-20 202.131.227.134
Тагнуул шалгамаар байна. Зарим гишүүд кнопоо мөнгөөр зарж, авилга авдаг байж болзошгүй байна. Лайв хийж, олон нийтийн санаа бодлыг эргүүлэхдээ хүртэл авилга авдаг байж болзошгүй байна. Энэ бол авилгын хэрэг.
Зочин 2025-10-20 103.229.122.148
Байнгын хороон дээр өгсөн саналаа өөрчилсөн гишүүдэд юоу нөлөалөв Хөндлөнгиын налөө юу мөнгө үү Сулалж тогтоох хэрэгтэй
Нэргүй 2025-10-20 202.131.227.134
Саналаа мөнгөөр худалддаг асуудал байж болзошгүй бна. Энэ бол авилгын гэмт хэрэг мөн. Тагнуул , АТГ !!!!!!
Нэргүй 2025-10-20 59.153.113.167
Эсрэг томъёоллоор санал хурааснаар ерөнхийлөгчийн дагуулж явсан гишүүдийн эзэнгүй кноп Занданшатарыг огцруулахыг дэмжсэн болж тооцогдсон юм.
Нэргүй 2025-10-20 59.153.113.167
Учир нь Үндсэн хуулинд "Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол…" гэж байгаа.
MGL 2025-10-20 103.229.177.34
Luivar luivar
Зочин 2025-10-20 202.9.46.204
Одоо УИХ Г.Занданшатарыг огцоруулснаа хамгаалж тэнэгтвэл тун осолтой нөхцөл байдал үүснэ шүү
Нэргүй 2025-10-20 66.181.179.27
хамгийн гол нь хулгайг илрүүлэх гэж бна гээд бусдыг хэлмэгдүүлж л болохгүй. үнэн учир нь эрт орой заавал тогтоогддог. Ерөнхийлөгч ч гэсэн хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй гэж хатуу анхааруулдаг шүү.
Нэргүй 2025-10-20 202.126.90.98
Өмнөговьд байгаа 50-50,000 ш нүүрс тээврийн ачааны машины эздийн лобөи, шахалтаар ЗГ огцорлоо. Төмөр замыг ашиглалтанд оруулахгүйн төлөө чичирцгээж байгаа
Зочин 2025-10-20 103.212.119.128
Зэрэг нэмэхийн өмнө кинонд еэвэн харуулдаг шиг л юм болж бна. Хууль зөрчсөн гээд бгаа нь хэлбэр талаасаа бол ялгаатай юм шиг, агуулга талаасаа бол ямарч ялгаагүй. Одоохондоо Хурэлсүхэд Занданшатарын тал нь арай ашиг сонирхол нь ойр бгаа байх л даа. Угаавч уг хар гэдэг шиг МАН бол МАН л шүүдээ. За тэгээд цэц нь бас л цэц байж чаддаггүй захиалгаар ажиллаж завхруулдаг газар шүү дээ.
Нэргүй 2025-10-20 66.181.160.37
Энхбаяр гэдг дүлзэн чинь жинхэнэ нүүрсчин гэдэг нь тов тодорхой байсан цаашид энэ засаг ямар ч чадамжгүй
Намтар 2025-10-20 202.9.46.60
Mcs-ийн нүүрсчид төрөөр тоглоод хаячлаа цусаар тээгэлсэн юм.
Иргэн Дорж 2025-10-20 45.117.35.14
Угаасаа "нүүрсдчын мафи" хууль зөрчиж ЕС-ыг огцруулсан Үндсэн хууль хүчтэй юу НҮҮРСЧИД хүчтэй юу гэдгийг одоо Төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон!!!!!!!!!!!!!! Энэ удаад Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна Занданшатар засагаа толгойлох Нүүрсчдийг устгах хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2025-10-20 66.181.187.85
Ер нь хориг тавьсан, тавиагүй Засаг цаашид ажиллах нь нэг л явуургүй болчлоо доо, Их хуралдаа дэмжлэг байхгүй засаг явахгүй байх даа, их хурлын 71 гишүүн огцрох кноп дарна гэдэг чинь энэ засаг ямар ч дэмжлэггүй болсонг харуулж байна. Тэгээд я хуулийг дандаа өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлах юм, хуулийн үг үсэг харах биү легитим шинэ чанараараа бол огцорчих шүү дээ, Шинэ засгаа байгулаад эрч хүчтэй өуиллавал зүгээр юм уу даа,
Нэргүй 2025-10-20 59.153.113.167
Булгантуяа нэр зааж дуудаад чичрээд байсан болохоор АН-ынхан ирж огцруулж өгсөн. Үр дагаварыг нь тэд мэдэж байсан.
Т1 2025-10-20 202.9.46.60
нам хуваагдсанаас кнопны тоо дутаад ирэхлээр сөрөг хүчний хэдэн кноп нэмэгдээд ирц бүрдэнгүүт санал нэг тал руугаа хэлбийчлээ. гэхдээ зандка цааш явуургүй л дээ. сонгуульд гарч ирж чадаагүй хүн дан тэрлэгтэй яаж ч тэлчлээд хүчгүйднэ.
Иргэн 2025-10-20 202.179.8.118
Товчхондоо ТББХ-ны хцрал дээр ЗГ-ыг унагаахгүй гэж санал өгсөн хүмүүс УИХ-ын чуулган дээр унагаанаа гэж кнопдож байгаа нь угаасаа ЗАЛИЛАН биш гэж үү … маш тодорхой муухай аргаар засгаа унагааж байна нүүрсчид
Нэргүй 2025-10-20 103.229.121.45
Зөв ш дээ. Женкогийн зохиолыг Херо найруулж Оюук УИХ-ын дарга, Амарбаясгалан ЕС 2027 онд Женко Ерөнхийлөгч болж бүх хулгай луйврыг худлаа сүржигнэх мөртлөө илрүүл гийсэн юм байхгүй шинээр хулгай хийснээ нууж ард түмнээр тоглох болно. Оюук, Амарбаясгалан 2-ын сүүлд гэхэд Оюу толгойгоос зувчуулсөн 20 сая ам. долларын хэрэг юу болсон түүнийгээ бас дарна
Жамц 2025-10-20 202.9.41.66
Хүүк өөрөө огцор
Нэргүй 2025-10-20 124.158.120.50
нүүрсчид дийлэх үү, ерөнхийлөгч, хууль дийлэх үү харна даа
Нэргүй 2025-10-20 103.57.94.171
Ухна минь ээ ! Нүүрсний хэргийг хайр найргүй илрүүлэн тэмцэж чадваас чи өөрөө Еөкөөр улирч чадмой !!!
Нэргүй 2025-10-20 59.153.113.167
Ерөнхийлөгч улиран сонгогдохыг болиулсан. Нэг удаа 6 жил.
Үйл явц ингэж явлаа 2025-10-20 202.9.46.121
УИХ ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн нэг амин сүнс нь саналаа хараат бусаар, элдэв дарамт шахалтаас ангид байж илэрхийлэх явдал юм. Үндсэн хуульд УИХ ын гишүүн бол ард түмний элч мөн гэсэн нь үүнийг Үндсэн хуулийн төвшинд тодорхойлсон байдаг. Занданшатарыг огцруулах саналтай гишүүд олонх байсан ч ( үүнийг санал хураалт баталсан) түүнийгээ шууд илэрхийлэхэд дарамт шахалттай байсан. УИХ, удирдлагын нь гол үүргийн нэг нь гишүүдийнхээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангах явдал байдаг.
Зочин 2025-10-20 103.229.122.148
Одоо УИХ яах естой вэ гэвэл Нэгд Цэцийн длгнэлтийг хүлээх Хоерт Цэц ҮХ зөрчсөн гэж дүгнэвэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ чуулганаар шийдэх Хоригийг хүлээж авахгүй бол УИХ ерөнхийоөгчийн институц ба Цэцийг тэр утгаараа яүндсэн Хуулийг үл ойшоосон өолох учраас яерөнхиыоөгч онц байдал тогтоож улмаар бүр УИХ г тарааж болно
Нэргүй 2025-10-20 66.181.179.27
тийм дарангуйлал гэж байхгүй байх. энэ чинь парламентын засаглалтай орон
Нэргүй 2025-10-20 59.153.113.167
Үндсэн хуулиа дээдэлж чаддаггүй УИХ-аар яах ч юм.
ҮХЦ 2025-10-20 124.158.119.35
Маш зөв үндэслээлэр хориг тавьжээ.
Нэргүй 2025-10-20 66.181.189.107
зөв хориг тавилаа. Одоо нүүрсний хулгайч УИХ- ын гишүүдийг огцруул
Нэргүй 2025-10-20 45.84.107.17
Казиночин фургоны ялтан Хүүк чинь эхлээд непалдуулах байлгүй!
Нэргүй 2025-10-20 45.84.107.17
Ноёны Зандан бөх уначихсан чинь ноён Ухна уурлаад наасан уу? Ккк
Нэргүй 2025-10-20 66.181.161.87
тэглээ.
Нэргүй 2025-10-20 122.201.23.83
1+1=3 Хүрэлсүх+Занданшатар= 3 казиночин
Нэргүй 2025-10-20 103.11.195.66
Мундаг хүмүүс шүү тахимаа өгч чадахгүй нь ээ. Процессын томьёоллын асуудлыг Үндсэн хуулийн зөрчил болгож байдаг, яана даа яана
Иргэн 2025-10-20 203.145.94.189
Нүүрсний хулгайчууд: хөгжлийг хэдэн арван жилээр ухраав, Дубай болох хөрөнгийн хулгайлав. Улмаар: боловсрол, эрүүл мэнд шалдаа буув, ядуурал, утаа, хорт хавдар, үхэл, өвчин, салалт, дүрвэлт, Монгол дахь хятад иргэдийн тоо, хил хязгаар нашаа татагдав. Эх ороноосоо урвасан хүмүүсийг шууд цаазалдаг: Хятад, АНУ гм
ХУУЛЬЧ 2025-10-20 202.9.47.30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАРЛАМЕНТАД ОЛОНХИ БОЛСОН " МАН" ,,,БУСАД УЛС ТӨРИЙН НАМУУДАД,,,, ЭЗЭН ЧИНГИСЭЭС ЭХТЭЙ МОНГОЛ ТӨРИЙН ТУХАЙ ХЭЛСЭНГ ЗҮЙЛИЙГ ЗААД УТГААРАА АНХААРУУЛЖ ДЭЭ.,,,ТЭД ТЭГЭЭД УХААРВАЛ УХААРАГ ,,, УХААРАХГҮЙ ХҮН СҮРЭГ БОЛЖ ТУСГААР ТОГНОЛОО АЛДАЖ,,,,МОНГОЛЧУУДАА АМЬДРУУЛБОЛ АМЬРУУЛЖ ДЭЭ ,,,,,,ХӨХ ТЭНГЭРИЙН ДОР МОНГОЛД ГАНЦ ДЭГ ЖУРАМ НОЁРХОЖ БАЙДАГ НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ШҮҮ.,,,,
Zuv Zuv 2025-10-20 112.72.8.174
За ашгүй дэ, ингэж нэг энэ элийрсэн балайрсан гаруудыг хязгаарлах гэж
Бадарч тахар 2025-10-20 66.181.188.100
Энэтхэг рү хэрэггүй явсан юм ! ирэхэд нь өөрийнх нь ёрөнхий сайл уначихсан хэвтэж байна !
Нэргүй 2025-10-20 202.9.41.66
Та өөрөө л унаад шороо болчихсон Занданшатарыг унаагүй гэж зүтгээд дахиж барилдуул гэснээс болж нам үймж байна. Та өөрөө ажлаа өгвөл яасын
Нэргүй 2025-10-20 203.17.23.177
НӨГӨӨ ЦООХОР ДЭЭЛТ, БОСОО ГАНБАА, МӨНХБАЯСГАЛАН МЭТИЙН УЛНЫ ГАРУУДЫГ ШҮТДЭГ ООРКУУД ЧИНЬ НЭМЭЭД НАРА-Г ШҮТЭГЧИЙНХЭЭ ТООНД ЭЛСҮҮЛЧИХСЭН БОЛОВСРОЛЫН САЙД БОЛГОХЫГ ДЭМЖИНЭ ГЭЖ МЭГЭЭД СОЛИОРЧ ӨГЧ БАЙНА ЛЭЭ. БУРХАН МИНЬ ГЭЖ ЯМАР ҮЙЛ ЛАЙГААР ЭНЭ УЛС ОРОН ИЙМ БОЛОВСРОЛГҮЙ УЛНЫ ГАРУУДЫГ ШҮТДЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ООРКУУДТАЙ БОЛЧИХОВ ОО н**ш ГЭЖ
Нэргүй 2025-10-20 122.201.31.111
Урвагч Амарсайхан, Доржханд, Мөнхбаатар нараа сольж өөр хүн тавих хэрэгтэй
хүннү 2025-10-20 66.181.161.87
Монгол улсын ЗГ ерөнхийлөгч “ховч” нараараа бүрдүүлсэн учираас УИХ-ын тогтоолд хориг тавих нь зүйн хэрэг. Занданшатар, Ж. Энхбаяр, Батцэцэг гээд хөвөрч өгнө. Ерөнхий дүр зургаараа манай улс прламентаас ерөнхийлөгчийн засагруу орох магдлал үнэртээд байна уу, үгүй юу?
Нэргүй 2025-10-20 122.201.31.111
Маш зөв. Хулгайч нарт ялагдаж болохгүй
Нэргүй 2025-10-20 103.212.162.55
хүн нь муу байж болноо. Хуулиа л дагах ёстой…
Иргэн 2025-10-20 203.145.94.189
Зөв шүү! Эс бөгөөс нүүрсний хулгаачууд павөрч байна
нэргүй 2025-10-20 202.70.37.50
маш зөв шийдвэр гаргасан байна
Оюук 2025-10-20 202.70.37.50
хуулиа дээдэлж явахгүй бол бид сармагчинаас долоон дор болно шүүдээ илт олон хууль журам зөрчиж хүч түрэн шийдвэр гаргаа биздээ
Зочин 2025-10-20 202.21.109.24
Бид нар хууль дүрмээ нулимдаг уландаа гишгэдэг учир сармагчингаас дор жорлонгийн өт ялаа болсон билээ. Ялаанаас ч дор хулгайч луйварчин авилгачин дээрэмчид билээ.
Zochin 2025-10-20 202.170.65.202
Эрх нь байгаа бол тавих нь зөв. Гэхдээ Ерөнхийлөгч Засгийг, УИХ-ыг удирдах гээд байгаа бол буруу шүү. Оюун-Эрдэнэ Амарбаясгаландаа биш манай улсын удирдлага нэг хүнд төвлөрвөл маш аюултай.
Нэргүй 2025-10-20 59.153.113.167
хуульд юу гэж заасан тэрүүгээр л болно.
Иргнн 2025-10-20 66.181.188.117
Хүрэлсүх муу н**ш, улс орноо бодооч
Нэргүй 2025-10-20 202.9.41.66
Ерөнхий хутгуур самарч эхэллээ
Нэргүй 2025-10-20 202.21.116.98
Энэ их арсалдаан улс төрийн захиалгат аллагад хүргэх вий. Муу юм холуур, Монгол төр хүчирхэгжих болтугай. Иргэддээ хүндлэгдэх, сүсэглэгдэх байдлаараа төр хүчирхэг эсэх нь харагдана, өнөөдөр даанч тийм биш байна.
Нэргүй 2025-10-20 202.131.227.134
Ерөнхийлөгч зөв зүйл хийлээ. Занданшатар, Б.Энхбаяр та нар нүүрсний хулгайч нарыг шүүхийн танхимд зогсоож, ялын тогтоолыг нь уншуулаарай. Иргэд та нарт итгэж найдаж байна шүү. Улс орноо цэвэрлэж авбал нэр чинь түүхэнд үлдэнэ шүү. Нүүрсний хулгайч нарын гар хөл, хуруу хумсны үзүүрүүдийг бас цэвэрлэж аваарай. Улс орны урагшлах замыг хааж боосон харийн гар хөлүүдийг бас шүүрдэж хаяаарай. Нүүрсчин-3 болчвоо. Найдаж бна шүү. Амжилт.
Нэргүй 2025-10-20 66.181.191.148
Ерөнхийлөгч Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоолд хориг тавих эрхгүй юм. Гэхдээ Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хэлэлцэж байгаа тул эцсийн шийдвэр тэндээс гарна.
Зочин 2025-10-20 103.229.122.148
Байнгын хороон дээр өгсөн саналаа хэдхэн цагийнмдараа 180 градус өөрёилсөн шалтгааныг то7тоох хэрэгтэй яхөндлөнгийн нөоөөнд автсан уу аль эсвэл аввилга уу Парламентын түүхэнд байгаагүй гажуудал Ийм зарчимгүй гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэы
Нэргүй 2025-10-20 202.126.89.117
bolj bolj, heden hiamchin blai awgai hooloi am n zangirch bgaad Zasag awch hayana gej yuaisiin
Nnn 2025-10-20 202.55.188.116
sain2. zasag nuurschidtei temtsene
Нэргүй 2025-10-20 202.21.107.26
Hoorondo hulgaich nar alaltsad ehellee