Үндэсний урлагийн их театр өөрийн гэсэн байргүй, Улсын драмын эрдмийн театр гэх "айл"-д толгой хорогдож буй. Энэ театрыг шинэ барилгатай болгох талаар сүүлийн хэдэн жил ярьж, хэлж, төлөвлөсөн. Гэвч газрын байршил нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. Анх нийслэлийн Сүхбаатар дүүрэг буюу Ногоон нуур орчимд 10 га газарт барихаар төлөвлөж бүр газар чөлөөлж байсан бол хожим Яармагт, саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр барих шийдвэрийг НИТХ-аар баталжээ.
Тодруулбал, төсөл хэрэгжих хугацаа нь 2020-2023 он буюу гурван жил байхаар төлөвлөж байсан ч газрын асуудлаас болж эхлүүлж чадалгүй өдийг хүрсэн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг барихаар төлөвлөсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлөх ажлыг хийж, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших зөвшөөрлийг нь ч гарсан. Барилгын зураг төслийг "Бьюлдингс техноложи" ХХК хийж, загвар зургийг батлуулахаар хүлээлгэж өгсөн гэдгийг Соёлын яамнаас мэдээлж байв.
Гэтэл НИТХ-ын ээлжит V хуралдаанаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44 га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцжээ. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40 га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18 га, 1-р тойрог замын 4.26 га бүтээн байгуулалт хийхээр болжээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээлэл өгөхдөө “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40 га газар дээр төлөвлөсөн. Урьдчилан байдлаар төлөвлөсөн учраас анхан шатны бичиг баримтуудыг холбогдох газруудтай хэлэлцэж, тодруулах шатандаа явж байгаа" гэжээ.
Үндэсний урлагийн их теарын бүжгийн заал чийг дааж, хөгц үнэртдэг талаар өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сард сурвалжлага хийж байсан. Улаанбаатар хотод орсон нойтон цас хайлсны улмаас театрын дээврээс дусаал гоожин шат, коридор, албан өрөө, бүжгийн заал, уран бүтээлчдийн өрөө бүгд усанд автдаг гэдгийг театрын уран бүтээлчид хэлж байв.
Үндэсний гэх тодотголтой, 70 гаруй жилийн түүхтэй театрын дүр төрх ийм байгаа нь эмгэнэлтэй.
Тэр жил Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин театрын шинэ барилга барих газрыг сонгосон талаар мэдээлсэн юм. Тэрбээр "БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд театрын шинэ барилгыг нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд барихаар шийдвэрлэж, газрыг албан ёсоор сонгосон" гэж мэдээлж байлаа.
Үндэсний урлагийн их театрын шинэ барилга нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхимтай байна гэдгийг албаныхан өмнө нь танилцуулж байв.
3,548.92






















































Оюун 2025-10-20 103.57.94.228
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л биш шүү.
Соёлоо . 2025-10-20 202.55.188.81
БОЛЬ ПЭЗДАА МИНЬ
Нэргүй 2025-10-20 66.181.184.115
Хөөе хөөе, тэр барих газраас чинь наана онцгой анхаарах юм байх шигээ !!!
Зургий нь хараач, яг л Эрээн, Хөх хот, Чингисийн онгон нтр шиг л хэв загвар, хээ хуартай юм бна ш дээ !!!
Бид ч арай өвөр монголчууд биш шүү, хөсрий хүүрнүүд ээ !
Бид чинь Ар Монголчууд шүү !!!
Ахынхаа цөсийг хөөргөж байж цөм цохиулав аа !!!
зочин 2025-10-20 202.9.46.223
Энийг болиод томоохон үйлдвэр барьсан дээр. Тэвчиж болох зардал байна. Тэр гангийн үйлдвэрийн санхүүжилтэд өгөөсэй.
Нэргүй 2025-10-20 66.181.161.55
цэцэрлэг сургуулийнхаа барилгыг бариачээ. юун цэнгэлдэх. яасан шоудаж ханадаггүй юм
БУРХАН&ЧӨТГӨР 2025-10-20 66.181.178.98
ТӨСВӨӨС МӨНГӨ ш*** Л АРГА БАЙХДАА!!! АСА ЦИРК, ДУУРЬ,ДРАМ, ХЗ ТЕАТР, СТО, МҮЭ ОРДОН ГЭЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГГҮЙ ХАНХАЙ ХООССОН САВУУД ЗӨНДӨӨ Л БАЙНА. АШИГЛАЛТ МЕНЕЖМЕНТ САЙЖРУУЛААЧ
Нэргүй 2025-10-20 87.196.75.120
Xuuchinig ni nuraagaad shinigee barij bgvi yumu timel ih barix shaardlagatai yum bol baishin barixaas urd tsalin tetgebri asuudlaa shidej bgvi yumu
Зочин 2025-10-20 103.168.34.179
Энэ хамуурцан тархинууд дандаа буруу сонголт хийх юм аа, төв цэцэрлэгт хүрээлэн бас нүдэнд нь өртчих гэж, манайх ямар газар нутаг байхгүй гэх биш яахаараа наана цааныг боддоггүй хамуурцан тархинууд вэ
Нэргүй 2025-10-20 202.179.24.33
ГОЛЬФИЙН ТАЛБАЙГАА ЧӨЛӨӨЛЖ АВЧ БОЛОХГҮЙ ЮҮ
Нэргүй 2025-10-20 103.145.234.83
Ундны усны эх үүсвэр дээр байшин барьж л байгаа бол тусгай хүүлийн заалт өөрчлөгдөж орж ирнэ.Тэрийг нь далимдуулаад хажуугаао нь баахан барилга баригдана.Бас нэг кейс нь одоо байгаа театрыг нурааж газар дээр нь өөрсдөө барилга барих,өгндөр үнээр дамлах хуучин технолигио хэржүүлнэ.
Нэргүй 2025-10-20 103.212.116.99
9 хороонд барихгүй яасын газар чөлөөлөлт сайн болсон ш дээ
Нэргүй 2025-10-20 66.181.191.234
б аышин ши г х а рэггүя юм *л г а бөөн зардал
Зочин 2025-10-20 122.201.31.174
дээвэр солиход тийм хэцүү байна уу
Элгуутэх юмаа 2025-10-20 66.181.189.112
Ундны усны ундрага дээр байр сав барих зугээр уу? Малнуудаа
зочин 2025-10-20 66.181.166.196
Үндэсний урлагийн их театр гэж газар байдгийг мэдэхгүй юм байна, ер нь одоо болсон болоогүй олон театрын хэрэг байна уу, тэртэй тэрэнгүй хүн үзэхгүй, театрын урлаг өнөөгийн болон өдий хүртэл явж ирсэн сонгодог гээд байгаа хэлбэрээрээ цаашид оршин тогтнох боломжгүй, үеээ өнгөөрөөчихөөд байгаа нь аль эрт ойлгомжтой болчихоод байхад хэрэггүй олон театрын хэрэг байна уу, ганц драмын театраа сөнөөчихөлгүй аваад явахад болох биш үү, дэмий зардал чирэгдэл биш үү
Нэргүй 2025-10-20 66.181.161.110
х*******н бодлого
зочин 2025-10-20 103.212.118.67
Онцын хэрэгцээгүй байсан ч яахав үгүй ч яахав гэмээр обьектууд л байна
Түгжрэлээ арилгахад анхаарвал дээргүй юу.
Нэргүй 2025-10-20 66.181.187.252
Яармагт барьсан спортын цогцолборт хүмүүс бараг очиж үйлчлүүлдэггүй, хэрэглэгчдээсээ тасархай ашиглалт муу обьект болсон Хоёр гол театраа ийм байдалд оруулж болохгүй ,Байршлийг нь өөрчлөх хэрэггүй, Үнэхээр ашиглах боломжгүй болсон юм бол нурааж шинээр барь,
Нэргүй 2025-10-20 59.153.115.87
davaadalai ats davraad bgaarai geesh
И 2025-10-20 122.201.31.244
Одоо бгааг нь энэ дизайнаар гь хүчитгэж шинэчлээч дээ. Байшин барьж мөнгө угаахаас өөр юм бодохгүй хөлдүүсүүд !
Зочин 2025-10-20 203.91.115.56
600, 700 тэрбумын өртөгтэй ийм нүсэр төсөл хэрэггүй. Улсад юу ч өгөхгүй. Энэ байр баригдсанаар бүтээмжгүй ажлын байр нэмэгдэнэ. Хувийн хэвшил нь бариг. Эдийн засаг сайжиртал ийм үрлэгэн төслүүдийг хойшлуул.
гэрэл 2025-10-20 122.201.23.219
Бүтээн байгуулалтаа хий. Замаа барь, театраа ч барь. Монголчууд одоо энийг сонсоод их олон юм хуцах байх. Бүү тоогоорой. Анх Чингис хаан музейг барихад юу юу ч гэж хуцалдаад байлаа. Одоо хичнээн сайхан. Гадныхан ирээд ороод манай үүх түүхийг үзэж харахад нүүр улайхааргүй мүзейтэй болсон доо
Зочин 2025-10-20 103.168.34.179
Газар нутаг байхгүй гэх биш газраа зөв, эрүүл хүн шиг сонгомоор байна ма.лнуудаа
Ц 2025-10-20 66.181.181.162
бас баахан мөнгө идэх нь дээ..
Иргэн 2025-10-20 103.212.117.155
Хуучин байранд нь засвар хийгээд ашиглаж болно. Өмнө Ногооннуурын газар чөлөөлөлтийг яаж ашиглахаар бгаа вэ
Нэргүй 2025-10-20 202.126.89.195
ундны уусны эх үүсвэр дээр хэрэггүй ээ баруун тийш нь гаргаад шийдээ
Нэргүй 2025-10-20 103.212.117.217
эргүү дагвадорж алаас циркээ аваач
Нэргүй 2025-10-20 66.181.177.57
энийг устга
Нэргүй 2025-10-20 202.55.188.116
Хэдхэн жилийн дараа УБ хотыг цэвэр усны нөөцгүй болгох гэж бна даа,энэ Даваадалай гэдэг нөхөр.
Зочин 2025-10-20 66.181.186.43
Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр дээр ямар ч барилга байгууламж барихыг эсэргүүцэж байна