Улаанбаатар хотын төвөөс холгүй орших 32-ын тойрог орчимд саяхныг хүртэл шавар шавхайтай гэр хорооллын гудамжууд дурайдаг байв. Харин өнөөдөр энэ бүсэд 1008 айлын шинэ орон сууц сүндэрлэн босч, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Анх 2022 зургадугаар сараас барилга угсралтын ажлаа эхлүүлсэн “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл ашиглалтад орнсоор өнгөрсөн Пүрэв гаригт буюу 2025 оны аравдугаар сарын 16-нд, хүлээн авах ёслол болсон юм.
Төслийн хүрээнд 100 гаруй айлыг чөлөөлж, 4.4 га талбайг хамарсан бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэжээ.
Тус 1008 айлын орон сууц нь нийт найман блок, 21 давхар цутгамал төмөр бетон хийцтэй бөгөөд газар доороо зоорьтой. Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усыг хатаажээ. Ингэснээр, зоорийн давхар үер усанд автахааргүй болсон байна. Нэг давхартаа нийт зургаан айл байрлах ба 49.95 болон 55.04 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцтай аж.
Төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн бөгөөд дахин төлөвлөлтийн ажил 2019 оноос хойш яригдсан ч цар тахалтай нүүр тулж, хорио цээрээс шалтгаалан хоёр жил алджээ.
Анх 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсад нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдсэн. Улмаар 2016 оны долдугаар сард Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян Монголд айлчлахдаа тусламжийн 350 сая юанийг гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд зарцуулах тохиролцоо хийсэн байдаг.
"ОРОН СУУЦЫГ ХУДАЛДАХГҮЙ"

Тус хорооллын газрыг иргэдээс бүрэн худалдан авсан бөгөөд орон сууцыг түрээсийн байраар түлхүү ашиглах буюу газраа дахин төлөвлөлтөд ашиглуулсан айлуудад түрээс хэлбэрээр санал болгохоор төлөвлөж байна.
Хэдий Нийслэлийн орон сууцны корпораци дээр тогтоолтой ч уг орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хариуцан ажиллах гэнэ. Тиймээс олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн “Ногоон нуур 1008 айлын орон сууцанд иргэдийг хамруулж байна”, “урьдчилгаа төлбөр авч байна”, “түрээсийн гэрээ хийнэ”, “орон сууцыг худалдаанд гаргасан” гэх мэт агуулгатай, албан ёсны эх сурвалжгүй мэдээллүүдэд итгэн залилангийн хохирогч болохгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ чиглэлээр журам гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгаа аж. Ямартай ч дээрх орон сууцыг худалдан, борлуулахгүй гэдгийг албаныхан хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, орон сууцны зориулалт, ашиглалтын талаар ямар нэг шийдвэрийг албан ёсны эрх бүхий байгууллагаас гаргаагүй байгаа бөгөөд иргэдийг бүртгэх, хамруулах, түрээслэх зэрэг асуудал нь одоогоор хэлэлцэгдээгүй, зарлагдаагүй байна. Энэ чиглэлээр батлагдсан журмыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа иргэдэд нээлттэй мэдээлнэ.
"НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 6.1 ТЭРБУМААР ЦЭЦЭРЛЭГ БАРИНА
Тус орон сууцад үйлчилгээний зориулалттай талбай байхгүй бөгөөд бүгд амьдрах зориулалттай аж. Түүнчлэн улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар “Ногоон нуур 1008 орон сууц” төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт 6.1 тэрбум төгрөгөөр цэцэрлэг барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.
Тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тендерийн үнэлгээний дүнг оролцогч байгууллагуудад мэдэгдсэн байна. Тус тендерт нийт дөрвөн байгууллага оролцсон бөгөөд Бриджконстракшн” ХХК гүйцэтгэгчээр шалгарчээ.
Тус компанийн санал болгосон болон тооцсон үнийн дүн нь 6,136,694,437 бөгөөд тендерийн шаардлагад бүрэн нийцсэн гэж үнэлэгджээ.
Тендерт дараах компаниуд үнийн санал ирүүлсэн байна.
- “Хөххайрхан трейд” ХХК-6,468,000,506
- “Гегатера тех” ХХК-6,475,540,690
- “Артуус” ХХК-6,375,699,598

“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр “Ногоон нуур 1008 айлын төсөл хэрэгжүүлэх нэгж” болон Монголын 20 орчим компани хамтран ажиллажээ.














Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
3,548.92






















































Нэргүй 2025-10-20 202.9.46.94
Бүтээж байгуулсан ажлын дор сайн юм хэлэхгүй гэхэд битгий муу юм амнаасаа урсгаж байгаач ээ хүмүүс ээ
Нэргүй 2025-10-20 202.55.191.130
чистний х***а байшингууд
Нэргүй 2025-10-20 103.212.162.47
хятад хороололтой болно гээд байсан,новшнууд аль хэдийн хятадуудаа оруулаад ирчихсэн байгаа
Нэргүй 2025-10-20 202.9.46.118
Өнгө нь арайч дээ гэмээр муухай
arai2 2025-10-20 103.140.10.195
odoo end ni hytaduud mongold irheeree amidardag gazar bolno
Зочин 2025-10-20 202.9.40.197
манай нүүрсний хулгайчид багтаж ядсан мөнгөөрөө гадаадад маш их мөнгөөрөө бүхэл бүтэн хороолол барьж бх вий дээ мөд хулгай илэрвэл аль хэдийн улсаасаа урвах бэлтгэл ажилдаа орсон бхаа
Нэргүй 2025-10-20 66.181.161.109
Mongol uls min hujaafaar dvvrlee s**
Нэргүй 2025-10-20 202.9.40.241
Гөзрыг нь худалдаад авсан юм бол яалаа гэж байр өгөх ёстой юм. Газраа худалдаж олон зуун сая төгрөг авчихаад бас үнэгүй орон сууц авах санаатай.
Boy 2025-10-20 66.181.177.78
100 aild amidrdag hujaa nar bairtai bollo gesen vg
Нэргүй 2025-10-20 66.181.176.111
Газраа өгсөн айлд яагаад түрээс хэлбэрээр байр өгч байгааг ойлгосонгүй .Цалин нэмүүлэх гэж байгаа багш ,эмч нартаа түрээсээр байр олговол өр зээл нь нимгэрэх байхдаа. Байр сууцтай хүмүүст эрх биш олгохгүй байлгүй дээ
ИРГЭН 2025-10-20 103.57.93.87
МАН -АН мафиууд оролцхоороо л дампуу авилга хулгай луйвар болдог нь хэцүү шүү дээ!!! Авилгдаа бүрэн живсэн МАН хэцүү бнаа!!
Нэргүй 2025-10-20 122.201.31.173
худалдахгүй тэгээд Нямбаатар х***а ах дүү нартай өгөхөөр шийдээ юу н**ш гэж
Нэргүй 2025-10-20 103.212.162.195
түрээс худлаа , газраар солих хэрэгтэй 32 ын тойргийг одоо чөлөөлж авах боломжтой
Нэргүй 2025-10-20 59.153.114.55
Hi Alaa зочин гэжийн хаха
Зочин 2025-10-20 66.181.185.33
Нийгмийн даатгал төлдөг залуж гэр бүлээ дэмжэхд түрээслээд өмчлөх хнлбэрээ ббайртай болгооч дээ өөрсдөө ашиглах гээл хав дараад байхаар тэгж байж л утаа униар чинь багасдаг юм байгаа биз дээ
Нэргүй 2025-10-20 59.153.114.55
зочин гэж шаажийншд ш**
И 2025-10-20 122.201.31.244
наад байр чинь Хятадын буцалтгүй тусламжын мөнгө, нийт м2 -ыг тооцоход 1м2 нь 1.5 сая ₮ болж байсан . Манайхан болохоор 4-6 саяар тооцоод байдаг ямар учир бна ?
Намтар 2025-10-20 202.9.46.60
Xятадууд сууцаа барьж суурьших хороолол. China town гэсэн үг. Монгол хүн болон нохой орох хориотой!…
Зочин 2025-10-20 202.179.27.161
Маш алсын хараатай, сайн төсөл, мундаг бодлого
Нэргүй 2025-10-20 202.9.46.252
Хятадууд түрээслэж суух юм уу
Нэргүй 2025-10-20 202.179.26.249
хятдууд суурьших хороолол гэж сонссон
хүннү 2025-10-20 66.181.161.87
Сайн байна. Маш зөв шийдвэр байна. Газраа өгсөн 100 айлд байр өгөх ёстой үлдсэн 900 байрыг түрээсээр ашгилуул. Ер нь цаашид түрээсийн чиглэлрүү явах ёстой. Хайлааст, 7 буудал, Толгойтын баруун зүүн салааг хаус хороолол барихаар төлвөлвөл сайн.
** 2025-10-20 103.140.10.195
hytaduud mongold orch irj amidrah geed bna erguu atsaa
Нэргүй 2025-10-20 103.212.162.47
хятад хороолол болгоно
Нэргүй 2025-10-20 122.201.23.83
Дарга нарын мэдлийнх
Дэнжийн 1000ин Батаа 2025-10-20 178.176.72.83
Газараа егсен айлууд байраа турээсээр эзэмшиж байгаа юм уу? хахахах
Худлаа 2025-10-20 202.9.46.60
аль хэдийн хулгайчууд аваад цааш нь дамлаад зараад хулгай цавчаагаа хийгээд явцан. мөдхөн сураггүй алга болно. учир нь Төв шуудангаас 3хан км зайтай А+ бүс шүү дээ.
Нэргүй 2025-10-20 202.9.41.66
Аль хэдийн хуваагаад идчихсэн.Та нарт пхдгүй асуудал
Сайн бүтээн байгуулалт 2025-10-20 103.57.95.103
Хятад гэр хороолол байсан, одоо ахуй сайжирчээ.Тусламжийн цаад утга агуулга давхар утгатай байдаг.
Нэргүй 2025-10-20 103.229.122.22
Хужаагаар попорч, гинж зүүсэн лалруудын ээж аав, ах дүү нь энд байр авах гээд үхэлдэж байх чинь билээ..
Нэргүй 2025-10-20 66.181.161.87
хуцхаа боль
Моль 2025-10-20 66.181.188.43
Ямар ч ажил хийсэн гутааж суудаг үхэрнүүд яаж энэ тамын амьдралаа баранадаа
Нэргүй 2025-10-20 66.181.171.98
Тусламж нэртэй түрээсээр хятадууд эх нутгийн минь газар шороог ямх ямхаар идэж байна даа😢😢😢
Нэргүй 2025-10-20 66.181.188.43
Фб-р зохиол бичдэг нүгэлтнүүд улсын ажилд бүү гай өол!!!
Нэргүй 2025-10-20 103.229.123.97
Цэцэрлэг барихад 6.1 тэрбум төгрөг??? Алтан хашаатай байх юм болов уу ккк
GG 2025-10-20 202.9.41.87
Bugd ezentei bolson baigaa gesen shuu, Ene @ namiin darga nar unegui avaad duussan gesen!!!!
Сэнгээ 2025-10-20 66.181.183.218
Энэ бүгд эзэнтэй гэсэн Шүүх прокурорынхан бүгдий нь хувиарлаад хуваагаад авцан гэсэншдээ Бүр баригдахаас нь өмнө тэгж яригдаж бсаншд муусайн луйварчид дээгүүрээ хувааж идээд дуусгасан байна
NewZar.mn 2025-10-20 103.168.35.226
🤩🤩🤩 ТАНД ЗАРАХ ЗҮЙЛ БАЙГАА ЮУ?
Бид таны зарыг илүү олон хүнд хүргэж хурдан зарахад тань туслах болно.
👌👌👌 NewZar.mn
Нэргүй 2025-10-20 202.70.33.115
Oilgosongui gazriig n deeremdej avchihaad bair uguhgui tureeseer gej baigaa n yamar turliin darlal ve lalaruuda?
Нэргүй 2025-10-20 202.179.16.178
l***r min mongolooroo buten unshaad oilgoj chadahgui baina uu. Bugdengees n belen mongoor hudaldaad avchihsan geed bichsen bn
зочин 2025-10-20 66.181.160.59
Хамгийн түрүүнд толгойд орж ирж байгаа бодол.. ''За байз… Яаманд таньдаг амьтан юу билэээ ? ''..
Зочин 2025-10-20 59.153.113.105
ТҮРЭЭС НЭРЭЭР ТАНИЛ ТАЛААРАА ҮНЭГҮЙ ХУСАХ НЬ ДЭЭ… АТГ ШАЛГААРАЙ
Т1 2025-10-20 202.9.46.60
юун гэнэ т1 юм, АТГ чинь өөрөө хулгайчид, намдаа л үйлчилдэг бусад хүчнийг намнадаг улс төрийн намнах газар шдээ.