Маргаашаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Маргаашаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Маргаашаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүүтер, мопед, цахилгаан дугуйг ирэх Даваа гаригаас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан юм.

Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжийг

  • Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.5, 28.1.10 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, 9.4.2, 9.4.3, 9.4.5 дахь заалт,
  • Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргав.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл (суррон загварын тээврийн хэрэгсэл), мопед (скүтер загварын тээврийн хэрэгсэл)-ийг бүртгэлжүүлж, улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-19 202.126.88.153

энд тэндгүй хаясан дугуйнуудаа түүж авах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-10-19 66.181.181.178

Зөв дөө

Avatar

Иргэн 2025-10-19 103.229.123.78

Энэ зохицуулалттай хамтатгаад үйлчилгээг бүрмөсөн зогсоох мэдэгдлийг компаниудад нь өгөх хэрэгтэй. Үүнээс болж гэмтсэн, амиа алдсан хүний бүрэн тоог гаргавал тэгэхээс өөр замгүй.

Avatar

Хаягдал 2025-10-19 202.9.46.60

Хаягдал литий батерей бөөнөөр болон жижиглэнгээр жинлэж авна!

Avatar

Иргэн 2025-10-19 66.181.181.107

Хүйтрээд цаг нь болоод л хүмүүс хэргэлхээ больж байгаа болохоос биш МАН сайндаа зогсоож байгаа юм биш!! МАН их зальтай шүү ажил хийсэн болж жүжиглэж чадна

Avatar

ИРГЭН 2025-10-19 66.181.181.107

Монголчууд гадагшаа аль ч оронд аялсан амар тайван алхаж яваад ирэх юм эх орондоо УБ-хо од болохоор амар тайван алхаж чадахгүй хэцүү юм аа!!! Ирэх хавраас битгий дахьж энэ харгис зэвсгээ гаргаарай гэж МАН гуйж байна!!! Замгүй байж МАН шиг зөвшөөрдөг төр энэ Дэлхийд байхгүй

Avatar

- gepeen xaipl; 2025-10-19 169.133.250.254

– chunuu buchcen Xaipuun yguig dabtan ynshlaa.

Avatar

zochin 2025-10-19 71.229.150.6

Tusdaa zamtai boltol b** oroltsuul,zaluu ue maani eremdeguudeer duurlee,busduud ch yalgaagui,dairagdaad hul garaa nugas nuruugaa gemteeseer bna,Buur hereggui,gadaadiin hugjiltei ornuud buur horiglochison shuu dee.

Avatar

zbs 2025-10-19 169.133.250.254

yun golson XUND skyyter dairchix geed medrel,
– Nuutuun T; fucking beachtei ?
Hm golson chuni 7 $ Bolgoj, goed.

Avatar

Ц 2025-10-19 103.57.92.220

ашгүй.даарсан ч амар тайван явах нь..ард урдаас дайрч мөргөчих гд цочоод явах хүнд шүү.

Avatar

зочин 2025-10-19 66.181.187.252

Маш зөв,Явган хүний замаар явдаг техник монголд огт тохирохгүй, Согтуу мэт солиотой хүмүүс маш олон байна,Иргэд явган хүний замаар явах боломжоо алдаж байна, Дайруулж хохирсон хүмүүс нэмэгдэж байна,

Avatar

Нэргүй 2025-10-19 38.42.106.107

Явган хүний замаар явна гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 2025-10-19 103.212.119.71

ахиж хэзээ ч бүү явуул

Avatar

Нэргүй 2025-10-19 202.126.88.78

Еээ гялгай явган хүний замаар жаахан алхах боломж гарах нь ээ.

Avatar

Нэргүй 2025-10-19 188.162.254.114

улныхан гэж доромжлогдсон иргэдийг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж байгаа туршилтаа хэзээ зогсоох вэ ???????????????

Avatar

NewZar.mn 2025-10-19 193.176.84.29

🤩🤩🤩 ТАНД ЗАРАХ ЗҮЙЛ БАЙГАА ЮУ?

Бид таны зарыг илүү олон хүнд хүргэж хурдан зарахад тань туслах болно.

👌👌👌 NewZar.mn

Avatar

Нэргүй 2025-10-19 103.57.95.209

хавар болохоор гаргаад ирдэг шүү. бүрмөсөн хоригло. Хэдхэн хүний бизнес хэчнээн хүний амь насны үнэтэй вэ!!!!

Avatar

Нэргүй 2025-10-19 103.229.122.25

Цөөхөн хүн амтай манайх улам хүнээ цөөлье, тахир дутуу болгоё гээгүй юм бол ядаж УБ-т бүр хорих хэрэгтэй. Зөвхөн эхний 4 сарын байдлаар 900 гаруй хүн хүүхэд бэртэж 18 хүн амиа алдсныг 8-р сард сонсож цаашдаа цас ортол дахиад 3 сар хичнээн осол гарах бол гэж халаглаж суув. Муу хэлээд байдаг оросууд зарим хотдоо бүрмөсөн хориглож хүнээ хамгаалж байна

Avatar

Буруу 2025-10-19 202.9.46.10

Бүрмөсөн хорь.

Avatar

Нэргүй 2025-10-19 202.126.91.63

х***а манж пздагууд нам төрөөр битүү инхнх нь х***а манжууда шаацн манж хужаагуудру чиглсн бодлго шааж манж хужаагууда байрлуулцн цалинжуулж тэгсн манж х***а птздагуудад л санхүүгийн зээл гарглт гардг шаасн тэгхээр мнгол хүнийг амьдри ямар болмжгүй болгдг шаапн ийм аймр хачин болоод болгоод бгаамда. Монгол монгол хүн ямар бдлаа амьдрх боломжгүй болгсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж