Токио хотын ойролцоох ууланд гарахдаа болгоомжтой байхыг сануулж эхэлжээ

Токио хотын ойролцоох ууланд гарахдаа болгоомжтой байхыг сануулж эхэлжээ

Токио хотын ойролцоох ууланд гарахдаа болгоомжтой байхыг сануулж эхэлжээ

Токио хотын захад орших Такао уул нь намрын улиралд ууланд алхагчдын очих дуртай хамгийн алдартай газар. Гэхдээ сүүлийг жилүүдэд энэхүү төдийлөн өндөр биш ууланд төөрөх, гарах гарцгүй болсон хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа аж. Ойролцоогоор 600 метр өндөр энэ уул нь Токио хотын төвөөс галт тэргээр нэг цаг орчим яваад хүрэх боломжтой.  Мөн гадаадын жуулчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул Үндэсний Цагдаагийн агентлаг тус ууланд алхахаар төлөвлөж байгаа хүмүүст сэрэмжлүүлэг өгч эхэлжээ. Өнгөрсөн онд ууланд 131 хүн төөрчээ.

Энэ нь сүүлийн таван жилийн дундаж 86-тай харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт гэсэн үг юм.

Улмаар уулын захад байх нэгэн богино долгионы харилцуурын байгууллага аялалд шаардлагатай тоног хэрэгслийг танилцуулан, түрээслүүлэн, заавар өгч байв. Харин ойролцоох дэлгүүрүүд уулын гутал, дулаан хувцас зарж эсвэл түрээслүүлдэг байна.

Орон нутгийн нэгэн зочид буудлын ажилтан гутал түрээслэхээр ирсэн жуулчинд уул өндөр биш ч гэлээ зарим хэсэг нь нэлээд огцом налуутай тул болгоомжлох хэрэгтэй гэж анхааруулж байна. Мөн аялагчдыг баавгайнаас болгоомжтой байхыг сануулж байна. 60 гаруй настай нэгэн аялагч ууланд гарах үедээ цүнхэндээ хонх зүүдэг болжээ. Учир нь сүүлийн үед Японы олон газарт баавгай хотод орж ирсэн тухай мэдээлэл гарч байгаа тул аюулгүй байдлын үүднээс хонх авч явах болсон байна. Тэрбээр мөн өөр олон аялагч хонх авч явж байгааг харсан байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-19 24.126.7.202

үзэсгэлэнтэй, нүд баясгасан сайхан уул,и хангай даа, Такаосан.

Нэртэй 2025-10-19 202.9.46.10

Тэр ууланд оргодол хулгай Уулын Төмөрнүүд бүгсэн байна, агуй руугаа чирч аваачаад эдэлж эдэлчээд алаад булваа.

Avatar

Нэргүй 2025-10-19 24.126.7.202

чамтай баваа шаваа байна уу,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж