Онлайн луйврын схемд холбогдсон гэж сэжиглэгдэж буй 59 Өмнөд Солонгосын иргэнийг Камбож улсаас эх оронд нь авчирчээ. Эдгээр хүмүүс Бямба гаригт (2025.20.18) Инчеон нисэх буудалд гавтай буужээ. Энэ нь Өмнөд Солонгосын эрх баригчид Камбожид айлчилж, луйврын төвүүдээс баригдсан солонгосчуудын хэргийг хэлэлцсэний дараахан болсон үйл явдал юм. НҮБ-ын мэдээлснээр, Зүүн өмнөд Азид ойролцоогоор 200 мянган хүн ийм төрлийн онлайн луйврын схемд татагдсан байдаг. Заримыг нь өндөр цалинтай ажил санал болгож хуурсан, харин заримыг нь хүчээр ажиллуулсан байдаг.
Өмнөд Солонгосын эрх баригчид луйврын схемд оролцож, хэрцгийгээр амиа алдсан оюутны хэргийг дахин давтуулахгүйн тулд шуурхай арга хэмжээ авч эхэлсэн. Мөн бусад гэмт хэрэгт холбогдсон таван солонгос иргэнийг Камбож улсаас нутаг буцаасан байна. 59 хүний дийлэнх нь Камбожийн цагдаагийн шалгалтын үеэр баригдсан бол таван хүн нь өөрсдөө бууж өгч, схемээс гарч чадсан хүмүүс аж. Улмаар Өмнөд Солонгост буцаж ирснийх нь дараа тэднийг цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Үүнээс гадна эдгээр хүмүүсийг Камбожоос нисэхийн өмнө онгоцон дотор баривчилсан гэх мэдээлэл байна. Учир нь тухайн онгоц нь Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийнх байсан тул хууль ёсоор тус улсын нутаг дэвсгэр гэж тооцогддог.
Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх хэлэхдээ, зарим хүн албан хүчээр луйврын хэрэгт оролцсон ч ихэнх нь гэмт хэрэг үйлдсэн нь нотолгоотой тул баривчилж байгаа гэжээ. Үүний зэрэгцээ Камбож болон Өмнөд Солонгос улс онлайн луйврын болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохиролцсон байна. Энэ нь АНУ-ын засгийн газар Камбожийн крипто луйврын хэргийг шалгаж, 14 тэрбум ам.долларын биткойныг хураасан гэж мэдээлэгдсэний дараахан тохиожээ. Бүс нутгийн луйврын төвүүд крипто болон хайрын (romance) луйврын олон төрлийн гэмт хэрэг үйлддэг бөгөөд жил бүр хэдэн тэрбум ам. долларын ашиг олдог байна.
Т1 2025-10-19 202.9.46.60
Самсунг компани орж ирээд манайд төмөр зам тавьж өгнө гээд гадаадаас 350 сая доллар зээл олж авчраад зам барьсан ч юмгүй өөрөө 350 сая доллараа аваад алга болсон биздээ.
Нэргүй 2025-10-19 103.229.122.88
ERCHUUDN ANUSN NUXN DOLOON BOOW XXNO BOOWN XXNOOBVANXANDI80955877
zb Workergyi CJNr oroltson# ; 2025-10-19 169.133.250.254
-Xsgyi+Kmrge phone#;
yleejgyin 2025-10-19 169.133.250.254
– 50 alxtx
Нэргүй 2025-10-19 202.126.90.98
Камбожуудаар ТЭЦ5 бариулна гэсэн биз дээ. Нөгөө Газрын тосны үйлдвэрийн үлгэр давтагдана
Нэргүй 2025-10-19 103.229.122.25
Луйварчин солонгосуудад манайхан ч залилагдаж дуусч байна. Зөвхөн сүүлийн луйвар гэхэд л баруун салаанд барьж буй хороолол. Бид өөрийн нэр дээр зээл авч хүү төлөөд шатаж байна. 20 аймагт барих цахилгаан станцууд гээд биднийг өрөнд оруулсаар