Италийн эрэн сурвалжлах сэтгүүлчийн гэрийн гадаа бөмбөг дэлбэрчээ

Италийн эрэн сурвалжлах сэтгүүлчийн гэрийн гадаа бөмбөг дэлбэрчээ

Италийн эрэн сурвалжлах сэтгүүлчийн гэрийн гадаа бөмбөг дэлбэрчээ

Италийн шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэг Сигфридо Рануччигийн гэрийн гадаа тэсрэх бөмбөг дэлбэрсэн хэрэг Пүрэв гаригт /2025.10.16/ гарчээ. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох байшин болон хоёр машин эвдэрсэн байна. Сэтгүүлчийг гэртээ орсноос хойш 20 минутын дараа дэлбэрэлт болжээ.

Сигфридо Рануччи нь Италийн хамгийн алдартай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөтөлбөр "Report" нэвтрүүлгийг хөтөлдөг. Түүн рүү болон редакци руу нь чиглэсэн заналхийлэл өмнө нь олон ч удаа ирж байсныг тэр хэлдэг. Энэ удаагийн тэсрэх бөмбөгийг ажилтай нь холбоотой эсэхийг Рануччи хэлж мэдэхгүй байгаа аж.

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони энэхүү ноцтой хэргийг буруушааж, мэдээллийн эрх чөлөө, хараат бус байдал нь манай ардчиллын үнэт зүйл учир үүнийг үргэлжлүүлэн хамгаална гэдгийг хэллээ.

Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тэрбээр олон жилийн турш цагдаагийн хамгаалалтад байжээ. Өдгөө энэ хамгаалалтыг улам эрчимжүүлнэ гэдгийг Дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси хэлэв.

"Report" нэвтрүүлэг засгийн газартай байнга зөрчилддөг. Тийм ч учраас барууны эвслийн хэд хэдэн гишүүн, тухайлбал Сангийн сайд Жанкарло Жоржетти, Аж үйлдвэрийн сайд Адольфо Урсо, Италийн ах дүүс нам, түүний тэргүүн Гаэтано Капути нар хөтөлбөрийг шүүхэд өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 2025-10-18 202.9.46.10

Олигархиудын талаар хэтэрхий их юм мэдэж байвал аминд халтай, Путлер бол шууд орцонд нь юм уу гүүрэн дээгүүр явган зорчиж байх үед нь кремлийн мэргэжлийн хүнээр чадруулдаг.

Avatar

Нэргүй 2025-10-18 66.181.184.86

Жавхаа, Дээгий, Шатараа 3 Өнөрөөгийн гадаа гээд л ойлгочих…

Avatar

Нэргүй 2025-10-18 103.57.94.171

Сүүлийн өгүүлбэрийг ойлгосонгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж