Хятад: Шилдэг 9 генералыг Коммунист намаас хөөв

Хятад: Шилдэг 9 генералыг Коммунист намаас хөөв

Хятад: Шилдэг 9 генералыг Коммунист намаас хөөв

Хятадын Коммунист нам удахгүй болох намын их хурлын өмнөхөн санхүүгийн ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж буй шилдэг есөн генералыг намаас хөөж, албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Тэдний дийлэнх нь гурван одтой генералууд бөгөөд намын шийдвэр гаргах төв хорооны бүрэлдэхүүнд багтдаг байв. Генералуудыг хөөсөн нь авлигын эсрэг тэмцлийн нэг хэсэг гэж тайлбарлаж байгаа ч шинжээчид үүнийг улс төрийн цэвэрлэгээ гэж үзэж байна.

Эдгээр есөн албан тушаалтан нь:

  • Хэ Вэйдунг – Цэргийн төв зөвлөлийн дэд дарга
  • Миао Хуа – Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн ажлын албаны дарга
  • Хэ Хунжүн – Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн ажлын албаны гүйцэтгэх дэд захирал
  • Ван Шиубин – Цэргийн төв зөвлөлийн Хамтарсан ажиллагааны удирдлагын төвийн гүйцэтгэх дэд захирал
  • Лин Шяньян – Зүүн театрын командлагч
  • Цинь Шутун – Армийн улс төрийн комиссар
  • Юань Хуажи – Тэнгисийн цэргийн улс төрийн комиссар
  • Ван Хубин – Пуужингийн хүчний командлагч
  • Ван Чуннин – Зэвсэгт цагдаагийн хүчний командлагч

Эдгээр есөн хүнээс Хэ Вэйдунг нь Ши Жиньпиний дараа орох Хятадын армийн хамгийн өндөр албан тушаалтан. Үүгээрээ хамгийн нэр хүндтэйд тооцогдож байв. Хэ Вэйдунг хамгийн сүүлд гуравдугаар сард олон нийтийн өмнө харагдсан. Түүнийг цэргийн дээд албан тушаалтныг цэвэрлэх ажиллагааны хүрээнд мөрдөн байцаалтад байгаа гэсэн таамаг дэвшүүлээд байв. Тэрбээр мөн Коммунист намын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчооны гишүүн байсан. Улс төрийн товчооноос шалгагдсан анхны гишүүн нь Хэ Вэйдунг болж байна.

Батлан ​​хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, эдгээр есөн хүн намын сахилга батыг ноцтойгоор зөрчсөн бөгөөд их хэмжээний мөнгөтэй холбоотой, онц хор хөнөөлтэй албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж байна.

Аравдугаар сарын 20-нд эхлэх намын IV бүгд хуралд хэн хэн оролцохыг олон нийт ажиглах болно. Хэрэв ирц буурсан бол цэвэрлэгээ хэр өргөн цар хүрээтэй болсныг харуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2025-10-18 71.229.150.6

Manaihan esregeeree hulgaichuudtai temtslee gej huudug bolcon.

Avatar

ахмад дайчин 2025-10-18 103.212.119.192

монголд ингэдэг бол мөн ч олон олон бүдүүн бүдүүн генералууд, гүзээ сэвс болсон хурандаанууд мөрдөсөө хуулуулж, дээлээ нөмөрч урьдчилан хорих байруудыг дүүргэнэ.

Avatar

Нэргүй 2025-10-18 66.181.161.62

ӨМНӨХ УДИРДАГЧ ХУ ЖИН ТАО НЬ АВИЛГАЛЧДЫГ НИЛЭЭН ӨӨХШҮҮЛСЭН ДЭЭ.

Avatar

зочин 2025-10-18 103.57.94.16

Монгол улс ардчилалын хамгийн бохир хулгай луйвар авилгач нийгэм сонгосон Төрийн дээд байгууллага ард түмний сонгууль нэртэй боловч хөрөнгө мөнгөөр төрийн сэнтийд заларч иргэн ард цалин тэтгэвэр доод хэмжээнд авч ядуу гуйлагчингаар дуудуулан улны хочтой ялгаварлан гадуурхагдсан,,,

Avatar

ctamdart ataat 1;? 2025-10-18 169.133.250.254

xaab

Avatar

ychryylsan xoxirol,saitaar gl gadni OCCXP bzct galzyynx 2025-10-18 169.133.250.254

NZMNX

Avatar

cmikmt 2025-10-18 169.133.250.254

ard gyilagchduin

Avatar

ylcuun xamgaalalp -CJNrp y? 2025-10-18 169.133.250.254

NUrAAGN glzzp \ ?
lager ?

Avatar

VUrgedei CJNOC kameruin baonguinXULXAICHNZM 2025-10-18 169.133.250.254

ZUZAAN ArISTAi WORKER

Avatar

Нэргүй 2025-10-18 103.168.34.39

Хятадад сонгуулиар солигдох бага тул улс төрийн цэвэрлэгээ хийж үе сольдог. хэрэв тэр хүнээ буцааж ашиглах болвол өршөөлөө гээд буцаагаад авчдаг. Манайд сонгуулиар сольчоод дээр нь цэвэрлэгээ хийвэл чадамжгүй болно.

Avatar

Жир иргэн 2025-10-18 202.126.89.31

шилдэг 9 биш ондор албан тушаалын гэж бич..ямар. уралдаанд оролцсон биш

Avatar

Иргэн 2025-10-18 202.9.46.10

Хүүе, МАН намаа, туршлага судалж ирээд хэрэгжүүлээчээ, Хүрэлсүхээ шилдэг туршлага бус уу, бенчмаркинг хийвэл сайн сан. Эсвэл өөрсдөө хулгайч болохоороо ичиж зовоод байна уу? Хулгайчийг бариарай гэж хулгайлсан хүн нь хамгийн түрүүнд хашгирдаг юм шүү.

Avatar

Нэргүй 2025-10-18 66.181.179.130

х***а агаагаас авах юм их бна аа… МАНайхан туршлага уг нь их судалдаг даа дуурайгаасай…

Avatar

ЗОЧИН 2025-10-18 103.229.121.36

Хятад хуулиа ягштал биелүүлдэг улс.

Avatar

зочин 2025-10-18 66.181.160.84

Эрх мэдлийн төлөөх далд тэмцэл нь нийлээн хурц шатандаа орж байгаа юм байна

Avatar

Нэргүй 2025-10-18 66.181.188.26

УДАХГҮЙ ЭХЛЭХ ХКН-ЫН ИХ ХУРАЛ ГЭЖ ЮУГАА ИХ МЭДЭЖ, ИНГЭЖ ХУДЛАА ХУЦНА ВЭ. ХКН-ЫН ИХ ХУРАЛ 2027 ОНЫ 10-Р САРД БОЛНО. МЭДЭМХИЙРХЭЭ БОЛЬЗ ҮЗМОЙ

Avatar

Нэргүй 2025-10-18 202.9.46.85

Ийм шалгуураар бол монголд тэнцэх генерал баыхгүй. бүгд цаазлуулах юм байна.

Avatar

ЗОЧИН 2025-10-18 66.181.161.13

МАНАЙ АЛДАРТ КОММУНИСТ НАМ ХЯТАДААС ГАНЦ ЭНЭ САЙН ТАЛЫГ НЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ЭСВЭЛ ӨӨРСДИЙГӨӨ ДҮҮЖЛЭХ ХЭРЭГ ГАРДАГ БАЙХ.

Avatar

Нэргүй 2025-10-18 202.179.26.249

энэ хуроын дараагаар манай удирдлагууд Хятдад айлчилдаг.

Avatar

Нэргүй 2025-10-18 103.229.121.62

монгол авна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж