Гал зогсоосноос хойш Газын зурвас руу өдөрт 560 тн хүнс нэвтэрч байна

Гал зогсоосноос хойш Газын зурвас руу өдөрт 560 тн хүнс нэвтэрч байна

Гал зогсоосноос хойш Газын зурвас руу өдөрт 560 тн хүнс нэвтэрч байна

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш өдөрт 560 тонн хүнс бүс нутаг руу нэвтэрч буйг  НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөрөөс мэдэгдлээ. Гэсэн ч энэ тоо хэрэгцээтэй хэмжээнд хангалттай хүрэхээргүй байгаа аж. Дэлхийн хүнс хөтөлбөрт Газын иргэдэд гурван сарын турш хүрэлцэхүйц хүнс байгаа боловч санааны зоргоор их хэмжээгээр нэвтрүүлэх боломжгүй байна.

Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж буй энэ өдрүүдэд Израилийн байлдааны онгоцууд өмнөд болон зүүн Ливаныг онилж, агаарын цохилт өгчээ. Энэхүү цохилтоос болж дор хаяж нэг хүн нас барж, долоон хүн шархдаад байна. Израилийн арми энэ цохилтоор Ираны холбоотон Хезболлагийн дэд бүтцийг онилсон гэж мэдэгдээд байна.

Энэ цохилт Ливаны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг илт зөрчиж байна гэдгийг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай мэдэгдлээ. Түүнчлэн энэхүү халдлага нь өнгөрсөн жил Хезболла болон Израилийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн явдал болж буйг Ливаны ерөнхийлөгч Жозеф Аун мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-18 103.229.120.248

Ард иргэдээрээ бамбай хийгээд Израилийн эсрэг байлдаж байгаа мунхагуудыг устгах ёстой байсан юм!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж