Онцлох ярилцлага: Төр нууц болон оффтейк гэрээгээ зогсоох ёстой

Онцлох ярилцлага: Төр нууц болон оффтейк гэрээгээ зогсоох ёстой

Онцлох ярилцлага: Төр нууц болон оффтейк гэрээгээ зогсоох ёстой

News.mn сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"ТӨР НУУЦ БОЛОН ОФФТЕЙК ГЭРЭЭГЭЭ ЗОГСООХ ЁСТОЙ"

Эдийн засагч доктор (PhD). проф. А.Энхбаттай 2026 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.


 -УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгүүд өрнөж байна. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн төсвийн хэлэлцүүлгүүд хэр үр дүнтэй өрнөж байна гэж Та дүгнэж байна?

-Энэ оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шатыг дөрөв байсныг нэг үе шатаар нэмж тав болгосон. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын чуулган улсын төсвийн төслийг аравдугаар сарын эхний долоо хоногт хэлэлцэж эхлэх гэсэн зохицуулалтыг өөрчлөн УИХ-ын намрын чуулган нээгдэж эхэлсэн өдрөөс эхлэн улсын төсвийн төслийг хэлэлцэж эхлэхээр болсон. Энэ хуулийн шинэ зохицуулалт нь хэд хэдэн давуу талтай байгаа.

Нэгдүгээрт, өмнөх жилүүдэд УИХ дараа жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхлэх хугацааг нэг сараар наашилж татсан нь төсвийн төсөлтэй танилцах, олон нийтийн оролцоотойгоор хамтран хэлэлцэх боломжийг бий болгосон. Нэг талаас ил тод, нөгөө талаас хууль тогтоох байгууллага ба иргэний нийгмийнхний үр дүнтэй оролцоог хангасан төсвийн үйл явцын эхлэл бий болж байна.

Хоёрдугаарт, аливаа үр нөлөөтэй, тогтвортой төсвийн тогтолцооны нэг чухал элемент бол хууль эрх зүйн ойлгомжтой хүрээ гэж үздэг. Төсвийн тогтолцоонд гүйцэтгэх засаглал дангаар ноёрхож, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахаас сэргийлж хууль тогтоох болон хараат бус байгууллагууд (Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудит)-ын үүргийг оруулж өгөх нөхцлийг тухайн хууль эрх зүйн хүрээнд бүрдүүлж өгсөн.

Гуравдугаарт, Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үед Төсвийн ерөнхийлөн захирагчид буюу төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өөрийн хариуцдаг салбар, байгууллагын төсвийн төслийг УИХ-ын чуулган болон байнгын хороодын өмнө шууд хариуцаж тайлбарлан танилцуулах үүрэг хүлээж байгаа юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулинд 691.4.Нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно.” гэж тусгасан.

Дөрөвдүгээрт, Шинээр бүрэлдсэн УИХ-ын гишүүдийн зарим хэсэг нь Төсвийн зарлагын удирдлагын үндсэн зарчмуудыг ойлгож эхлэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн нийт зарлага нь дан ганц нөлөө бүхий оролцогчдын (Засгийн газар, Сангийн яам, Төсвийн ерөнхий захирагчид буюу яамдын сайд нар) төсвийн зарцуулалтуын хүсэлтүүдийн  тусгал бус, тогтвортой өсөлтөд чиглэсэн эдийн засгийн ба төсвийн бодлогуудад нийцсэн тодорхой шийдвэрүүдийн тусгал байх ёстой. Бидэнд төсөв, санхүүгийн сахилга бат үгүйлэгдэж байгааг мэдэрсэн гэсэн үг. Нөгөө талаар хөрөнгийн, улмаар төсвийн зарлагын хуваарилалт нь тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой чиглэлд болон хөтөлбөрийн үр нөлөөтэй байдалд тулгуурласан байх хуваарилалтын үр ашиг байх ёстой. Мөн түүнчлэн төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээг нийтэд хүргэхдээ зардлын хэмнэлттэй, өндөр чанартай байх үйл ажиллагааны үр ашгийн тухай юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц зэрэг гишүүдийн төсвийн хөрөнгийн талаархи үр ашиг, шалгуур үзүүлэлтийн тухай ярьж байгаа нь зөв зүйтэй юм. Гэхдээ үндсэн асуудлууд олж харж байгаа хэдий боловч, хэрхэн өөрчлөх талаар зарчмын санал, гаргалгаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн төлөвлөлт тал дээр.

-Цаашид төсвийн хоёр болон гуравдугаар хэлэлцүүлгүүд маш чухал. Гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж төсвийн зарцуулалтад өөрчлөлт оруулах боломжтой гэж харж байна. Тэгэхээр төсвийн бүтцэд түлхүү ямар өөрчлөлтүүд хийгдэх дүр зурагтай байна вэ?

-Энэ онд Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төсөл нь өмнөх жилүүд шигээ дараа жилүүдийн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтатган оруулж ирж байгаа. Тийм учраас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдийн төсөл болон төсвийн төсөл хамтдаа УИХ-аар хэлэлцэгдэж байна. Төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгээс харахад Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2026 оны жилийн төсвийн төсөл нь орлого, зарлагыг зэрэг бууруулж тусгасан нь сайшаалтай хэдий боловч тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 6 хувиар нэмэхээс өөрөөр төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүйгээр орж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа. Нөгөө талаар зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв хангалттай бус байгааг тухайн салбарын харьяа төсвийн байгууллагуудын төлөөлөл танилцуулж байна.Нөгөө талаар Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр байнгын хороодоор төсвийн төслийг хэлэлцүүлсэн байдлыг нэгтгэн Төсвийн байнгын хороо УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж, Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, жилийн хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн талаархи санал хураалт явуулах хуулийн заалттай байдаг.

Хэрвээ дээрхи хууль болон төсвийн тусгай шаардлагыг хангаагүй гэж хураалтад оролцсон гишүүдийн дийлэнхи олонхи үзэж дэмжээгүй бол ажлын 3 хоногт багтаан Засгийн газарт буцаахаар хуулинд тусгасан байгаа. Тэгэхээр  УИХ-ын нэгдсэн хуралдаанаар чуулганаар төсвийн хоёрдугаар хэгэлцүүлгийг хийх нь нэлээд чухал ач холбогдолтой гэж харж байна.

Төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгээр Нам, эвслийн бүлэг, гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулах тухай хуулийн заалтууд байдаг. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн шатанд төсвийн орлого, зарлагын бүтцэд тусгагдсан тоонууд өөрчлөгдөх үндэслэл гарч ирнэ гэж ойлгож болно.

-Төсвийн төслийн алдагдлыг бууруулах ёстой гэж зарим гишүүд үзэж байгаагаа хэлсэн. Гэтэл нөгөө талд эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж төв талбайд жагсаж байна. Тэдний шаардлагыг биелүүлэх төсвийн нөөц бололцоо юу байна гэж харж байна вэ?

-Эдийн засгийн өнөөгийн дотоод болон гадаад нөхцөл байдал төсөвт ихээхэн эрсдлийг бий болгож байгааг бүгд ойлгож байгаа. Манай улсын эдийн засаг үндсэндээ Хятадын түүхий эдийг бэлтгэгч эдийн засаг болчихсон гэдгийг хүн бүр ялангуяа бодлогын шийдвэр гаргагч нар ойлгох ёстой. Эдийн засгийн тааламжтай үед хуримтлал хийдэггүй, эдийн засгийн хүндрэлийн үед зарлагаа нэмэгдүүлдэг байдал нь Монгол Улсын төсвийн хүндрэлийн гол асуудал болсоор ирсэн. Ийм нөхцөл байдалд УИХ, Засгийн газар өөрсдөө хүргэсэн. Үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд төсвийн бүтэц улам бүр өөрчлөгдөн уян хатан бус болж, зөвхөн нүүрсний орлогоос хэт хамааралтай буюу эрдэс баялгийн татварын орлого дийлэнхи хувийг эзлэх болж, улмаар төсвийн хөрөнгийг хуваарилах үед эдийн засагт нэн шаардлагатай тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд чиглүүлэх боломж хязгаарлагдаж, эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгийн зохицуулалт хийхэд улам хүндрэлтэй болж байна. Өөрөөр хэлбэл төсвийн бодлогыг явуулах орон зай байхгүй болж байна гэж ойлгож болно. Энэ оны буюу 2025 оны төсвийг төслийг УИХ өнгөрсөн жилийн өдийд хэлэлцэж батлахдаа алдагдалгүй байхаар баталсан. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөн долдугаар сард төсвийн тодотголоор алдагдалтай баталж өөрчилсөн. Төсвийг алдагдалтай, алдагдалгүй батлахдаа гол нь биш хамгийн гол нь төсвийг төлөвлөхдөө бодитой, үнэн зөв, тооцооллын алдаа багатай боловсруулах нь чухал гэдгийг харуулж байна. Төсөв алдагдалтай байх нь хэмжээ нь ДНБ -ний хоёр хувьтай ойролцоо байхад хэвийн гэж олон улсын түвшинд бас хардаг.

Нийтийн үйлчилгээг хүргэдэг байгууллагуудад ажиллагсад болох эмч, багш нар, тэдгээр салбарын байгууллагуудын ажиллагсадын цалинг нэмэгдүүлэх асуудал УИХ-ын чуулган болон байнгын хороодоор төсвийн төслийг хэлэлцүүлэх үед байнга анхаарлын төвд байсан асуудал.

Засгийн газар, Сангийн яамны хувьд Төсвийн хязгаарлагдмал нөөц хөрөнгө болох ирэх онд орж ирэх орлогын төлөвлөгөөний төсөл дээр үндэслэн зарлагын хуваарилалтыг хийсэн төсөл нь энэ. Энэ бол зөв зүйтэй. Үнэнтэйгээ нүүр туллаа гэсэн үг. Засгийн газар, Сангийн яам ирэх оны төсвийн төслийг боловсруулж оруулж ирэхдээ цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг ирэх оны инфляцийн түвшинтэй уялдуулан оруулж ирэх боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ үүнийг хийхдээ төсвийн зардлын зарим урсгал зардлуудыг хасах, мөн шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлуудыг багасгах бололцоог хайж, цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх эх үүсвэр олох хэрэгтэй  байсан болов уу.

Хэрвээ ирэх 2026 он сонгуулийн жил байсан бол ийм зүйлийг дор нь хийж оруулж ирэх байсан байх. Гэхдээ өнөөдрийн байдлаар ирэх жил сонгуулийн жил биш. Нөгөө талаар эдийн засгийн нөхцөл байдал хүнд, тодорхойгүй байдал ихтэй байна.

Гол нь төлөвлөлтөнд алдаа байгаад байна нөгөө талаар Засгийн газар, Сангийн яам мэргэжлийн бус байна.

Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.

“ЭРХ БАРИГЧ НАМ УС ТОСООРОО ЯЛГАРЧ БАЙНА”

“Эрх баригч нам ус тосоороо ялгарч байна”

Монголын Залуучуудын Эвсэл төрийн бус байгууллагын ерөнхий захирал Т.Амарзаяатай ярилцлаа.


"Ариус сэтгэл заслын төв"-ийн сэтгэл зүйч Ц.Энхбаттай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлаар ярилцлаа. 


-Өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг ихээхэн илрэх болсон. Үүнээс үүдэж гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч байна. Тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх болсон асуудал юу байна вэ?

-Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг, сөрөг зан үйлийн илрэл багагүй нэмэгдэж байгааг судлаачид, сэтгэл зүйчид, багш сурган хүмүүжүүлэгчид онцлох болсон. Мэргэжлийн сэтгэл зүйчийн үүднээс авч үзвэл өсвөр насныхны сэтгэл зүйд нөлөөлж буй олон хүчин зүйлс бий. Гэр бүл, сургууль, анги, танхимын орчин, цахим ертөнц, хувь хүний араншин гээд тархины хөгжлийн үе шатаас ихээхэн хамаардаг. Тухайлбал, орчин үед эцэг эхчүүд завгүй, олон үүрэг хариуцлага хүлээж явахын зэрэгцээ хүүхдийнхээ сэтгэл зүй, мэдрэмжид хангалттай анхаарал хандуулах нь ховордож байгаа. Мөн гэр бүлийн дотоод уур амьсгал тогтворгүй байх нь хүүхдийн сэтгэл зүйг маш ихээр гэмтээдэг. Салсан, хамт амьдардаггүй эцэг эхийгээ бодож хүүхэд өөрийгөө буруутгах, орхигдсон мэт мэдрэмж авдаг.

Хүүхдийн сэтгэл зүйд боловсролын орчин чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл сургуулиудын дарамттай сургалтын систем нь хүүхдэд сэтгэл зүйн дарамт үүсгэдэг. Нэг талаар сургууль хүүхдүүдийн хоёр дахь гэр гэж нэрлэгддэг ч өнөөдөр тийм биш болсон. Хүүхдүүд дарамттай системээс залхаж сургалтын чанар дүн хэрхэн нөлөөлж буйг мэдэж болно. Олон даалгавар, өндөр хүлээлт, амжилтад тулгуурласан үнэлгээ нь хүүхдэд сэтгэл зүйн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Гэхдээ ЕБС-ын хэмжээнд цөөн хэдэн сургуульд сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн. Сургуульд ажиллаж буй сэтгэл зүйчдийн хүрэлцээ, ур чадвар дутагдалтай, эсвэл хүүхэд хандах сэтгэл зүйн аюулгүй орчныг бүрэн бүрдүүлж чадаагүй байдаг. Хүүхдүүд сэтгэл зүйчээс илүүтэй багштайгаа харилцах нь чухал. Гэхдээ бодит байдал дээр тийм биш байна. Багш сурагчийн хоорондын ойлголцол сул, сургуулийн орчинд хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдаг.

-Цахим орчны хэрэглээ хүмүүсийн амьдралын нэг салашгүй хэрэгцээ болж хувирсан. Тэр хэрээр цахим ертөнцийн хүчирхийлэл газар авч байна. Нэн ялангуяа хүүхдүүдэд маш сөргөөр нөлөөлөх болсон. Үүнээс хүүхдүүд өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн хамгаалах ёстой вэ. 

-Сошиал медиа дахь гадуурхалт, дарамт, харьцуулалт нь өсвөр насныхны сэтгэл зүйд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. ЕБС-ийн сурагчид цахим орчинд хэт автсан гэж хэлж болно. Утас байгаа цагт хүүхэд өөрийгөө бүрэн хамгаалах боломж хомс. Жишээ нь, цахим орчинд хүүхдийн танин мэдэхүй, боловсролд чиглэсэн контент цөөн байдаг. Дийлэнх нь нийгэм рүү чиглэсэн бараа бүтээгдэхүүний сурталчилгаа болон хэрүүл маргаан, маазралд байдаг. Энэ зүйлийг хүүхэд үзэж байхад сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Иймээс найз нөхдийн бодит харилцаа багасаж, цахим ертөнцөд төөрөх хандлага нэмэгдсэн. Хүүхэд бүрд харилцан адилгүй. Гэхдээ сайн ярилцаж байх хэрэгтэй. Нөгөө талаараа цахим орчин дээрээс найз нөхөд хайж гэмт хэргийг хохирогч болох магадлал өндөр. Гэмт хэрэг цахим орчинд хүртэл үйлдэгдэж байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж утсыг нь шалгаж байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд хүсэхгүй байгаа тохиолдолд бодлыг нь хүндэтгэж үлдээх ёстой.

-Хүүхдийн сэтгэл зүй өсвөр насанд бүрэн төлөвшиж бие хүн болоогүй байдаг. Иймд хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг эцэг эх, багш нар ойлгож хэрхэн хандах ёстой вэ?

-Өсвөр нас бол хүүхдийн сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг, шилжилтийн үе. Энэ үед хүүхдийн өөрийгөө ойлгох, нийгэмд байр сууриа олох, бие хүн болон төлөвших үйл явц эрчимтэй өрнөдөг. Гэтэл энэ шатанд тулгарч буй сэтгэл зүйн асуудал нь зөвхөн тухайн хүүхдэд бус, цаашдын амьдралд нь гүн гүнзгий нөлөөлж болзошгүй. Иймд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг урьдчилан сэргийлэх, таньж мэдэх, зөв аргаар шийдвэрлэх нь маш чухал. Хүүхдийн зан байдал, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдийг эцэг эх, багш нар мэдрэх хэрэгтэй. Жишээ нь, хүүхэд ганцаардах, уур уцаартай болох, хичээлдээ сонирхолгүй болох, идэх уух, нойрны хэв маяг өөрчлөгдөх гэх мэт шинж тэмдгүүдийг анхаарах шаардлагатай байдаг. Иймд эцэг эхчүүд өсвөр насны онцлогоороо л ийм байгаа гэж тооцож орхихгүй байх. Мөн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж болно. Сэтгэл зүйн тусламжийг илүү энгийн, ойлгомжтой, нээлттэй байлгах хэрэгтэй. Хүүхдийг буруутгах бус тусламж хүсэх нь ичгэвтэр зүйл биш гэдгийг ойлгуулж ярилцах хэрэгтэй. Энэ эргээд хүүхдийг нээлттэй ярилцаж, нийгэмшихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эцэг эхчүүд хүүхдээ шүүхгүйгээр сонсож, ойлгохыг хичээх нь хамгийн чухал. Хүүхдийн асуудлыг шийдэхээсээ илүү түүнтэй хамт байж, ойлголцох нь сэтгэл зүйн хувьд тайвшрал өгдөг.

Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.

"ГЭНЭТ ЗҮРХ ХААГДАЖ НАС БАРНА ГЭЖ БАЙХГҮЙ, ХЭДИЙНЭ ӨВДСӨН БАЙСАН ГЭСЭН ҮГ"

Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл залуучуудын дунд зонхилон тохиолдож цаашлаад гэнэт зүрх хаагдах тохиолдол нэмэгдэж байна гэх яриа иргэдийн дунд бий болсон. Энэ удаагийнхаа ярилцлагаар зүрх судасны өвчлөл юунаас болж үүсч байна, үнэхээр Covid-19 цар тахлаас болж энэхүү өвчлөл нэмэгдэж байна уу, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм, нэгэнт энэ төрлийн өвчнөөр өвчилсөн бол яаж эмчлэх вэ зэрэг сэдвийн хүрээнд АШУҮИС-ын зүрх судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, зүрх судасны эмч Ц.Сумъяатай ярилцлаа.


-Ярилцлагынхаа эхэнд зүрх судасны өвчин гэх ойлголтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зүрх судасны өвчлөл олон шалтгааны улмаас бий болдог. Олон шалтгааны улмаас судас гэмтэж явсаар байгаад хатуурсан судсанд бүлэн /блю/ үүсээд бөглөрчихдөг. Ингээд нөгөө бидний хэлээд байгаа гэнэт нас барах зүрх нь хаагдах гэдэг үйл явц болж амиа алддаг. Зүрх судасны өвчлөл дотроо дийлэнх хувийг эзэлдэг гэнэт нас бардаг, хүндрэл их өгдөг эмгэг гэж бий. Энэ нь нэгдүгээрт, зүрхний судасны өвчин болох титэм судасны хатуурал буюу зүрхний шигдээс. Хоёрдугаарт, тархины судасны буюу тархинд цус харвах зэрэг өвчнүүд нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Тэгэхээр аливаа өвчин гэнэт үүсчихдэггүй өвчнийг бий болгодог хүчин зүйл гэж бий. Хүн байгалийнхаа жамаар 90, 100 хүртэл наслах ёстой байтал ямар нэг шалтгааны улмаас буюу осол гэмтэл, өвчин эмгэгээс болж гэнэт, эрт нас бардаг тийм үү.

Монгол Улсад жилд 18-20 мянган хүн нас бардаг. Үүний 7000 орчим нас баралт нь зүрх судасны өвчлөлийн шалтгаант нас баралт эзэлж байгаа юм. Ерөнхийдөө халдварт бус өвчлөлүүд ихэнхдээ тухайн хүний дадал зуршлаас үүсч байдаг. Зүрх, судасны өвчин ч ялгаагүй гадны хүчин зүйлээс болж бий болдог.

-Сүүлийн үед залуучуудын дунд зүрх судасны өвчлөл нэмэгдэж байна гэж хүмүүс их ярих болсон. Тухайлбал, унтаад сэрээгүй гэнэ, гэнэт нас барчихлаа, зүрх нь хаагдсан гэнэ ээ гэх яриа нэлээд сонсогдох боллоо. Зүрх судасны өвчлөл залуужаад, үхэлд хүргээд байгаа нь ямар шалтгаан байна вэ?

-Тухайлбал бидний сүүлийн үед маш их ярих болсон зүрхний шигдээс өвчин бол хотжилт, амьдралын хэв маягаас үүдэлтэй. Одоогоос арваад жилийн өмнө түгжрэл, агаарын бохирдол өнөөдрийнхөөс харьцангуй бага, хүмүүс идэвхтэй хөдөлгөөн их хийдэг дээрээс нь чихэрлэг зүйлсийг арай бага хэрэглэдэг байлаа шүү дээ. Товчхондоо, эрүүл амьдралын хэв маягтай байсан. Одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Болж өгвөл илчлэг ихтэй хоол, түргэн хоол хүнс их хэрэглэдэг, хөдөлгөөн хязгаарлагдсан байна. Өөрөөр хэлбэл, гэрээс гараад л машин, машинаас буугаад оффис дээр өдөржин сууж байгаа нь хөдөлгөөний дутагдалд оруулж байгаа юм. Дээрээс нь агаарын бохирдол, буруу зуршил /тамхи, архи/ зэрэг нь зүрх судасны өвчнийг нэмэгдүүлж байна.

Тодруулбал, тамхи татах, агаарын бохирдол, өөх тостой тэр дундаа ханасан өөх тостой хоол их хэрэглэснээс үүдсэн таргалалт, чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг нь зүрхний шигдээс өвчнөөр өвдөх цаашлаад нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг гэсэн үг. Харин удамшил бол тодорхой хэмжээнд нөлөөлнө.

Нэг жишээ дурдъя л даа. Ханыг байнга цохиод байвал эхлээд будаг нь ховхроод цаашлаад нурдаг шүү дээ. Үүнтэй яг ижил тамхи болон агаарын бохирдол нь хэрхэн зүрхний өвчлөл үүсгэдэг вэ гэвэл, эдгээрээс ялгарч байгаа химийн бодис нь цусанд нэвтэрч ороод судасны ханыг цочроож гэмтээж байдаг. Улмаар дасан зохицохын тулд хатуураад товруу үүснэ. Угтаа зүрхний булчинг цусан хангамж тэжээж байж зүрх сайн ажиллах ёстой. Гэтэл урсах цус нь багасаад ирэхээр булчин шимэгдэж зүрхний шигдээс үүснэ.

-Covid-19 цар тахлын дараа зүрх судасны өвчлөл нэмэгдчихсэн, улмаар гэнэт нас барах тохиолдол нэмэгдэж байна гэх яриа их гарах болсон шүү дээ. Үнэхээр энэ өвчлөл Covid-19, ковидын вакцинаас болсон уу. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд мэдээлэл өгөөч?

Ихэнх хүмүүсийн дунд Covid-19 цар тахлаас сэргийлэх вакцин хийлгэсний дараа болон ковид туссаны дараа зүрх судасны өвчлөл нэмэгдэж энэ төрлийн өвчнөөр нас барах тохиолдол нэмэгдсэн гэж ярьж байна. Шууд тэгсэн гэж хэлж болохгүй. Яахав, ер нь бол ковид зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлсэн. Учир нь ковидоор өвдсөн хүмүүсийн уушгины цулцан гэмтэж хатгалгаа үүсч амьсгалын дутагдалд орж байгаа юм.

Ингэснээр гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдал үүсгэснээр зүрх судасны өвчлөлийг хүндрүүлэх нэг эрсдэл болж болно.

Хоёрдугаарт, вирус цусанд нэвчиж ороод судас, зүрхний ханыг гэмтээдэг. Энэ нь үрэвслийг нэмэгдүүлж зүрхний хэм алдах эрсдэлийг бас нэмэгдүүлдэг. Тодруулбал, та зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл 30 хувьтай байсан бол ковид туссанаар энэхүү өвчлөл нэмэгдэх эрсдэлийг 50 хувь болгож нэмэгдүүлсэн гэж хэлж болно.

Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-18 202.9.40.27

35 жил нам төр хулгайлж толгойд шаасн манж х***а лаларуудыг хулгай шаасн хулгайд нь яллж манж хужааруун хөөж зайлуулж дахиж хэдн зуун мянгн жил нам төрд үүрлж толгойд шаахааргүй болгж манж хужааруун хөөж зайлуулнаа. хэтрхий гажигт даврдг.

Avatar

Нэргүй 2025-10-18 59.153.112.98

Оюун-эрдэнийн Засагийн газар 5 жил болохдоо юмны үнэ нэмэгдэх, багш эмч нарын цалин нэмэх талаар юу ч хийгээгүй нь өнөөдөрийн энэ байдалд хүргэсэнийг марта болохгүй….Нэг жилд гурлын үнэ 9 удаа нэмэгдсэн, засаг чимээ гаргаагүй…

Avatar

Нэргүй 2025-10-18 202.126.91.195

Хулгайч х***а манжууд 35. Жил хулгай шаачн хулгайн хулгайгаа нууцн гаргж ирж чадахгүй үхтлээ айж бас болоогүй хүн хөдлөх гэсн чин идэвхжиж гаргж мож гайхуулх гэсн больж аймр айхтар холбоотой нэг зэрг мэдрч хөдлөдг чөтгөр л******д.

Avatar

Нэргүй 2025-10-18 66.181.179.211

SEXSEER UILCHLNE SEKSEER MASSAJLI SADARTLA VANXANDI80955877BOOB XXI BOOWN DOLOOJ ALNI SEKSDEED ANUSDI

Avatar

** 2025-10-18 202.9.46.10

Төрд мөнгөн хөрөнгө байхгүй юм чинь тэгээд яах юм болж байна? Мөнгөн хуримтлалтай болтол офтэйк хийхгүй гээд зуу зуун жил хүлээгээд суух уу, хотны унгас түүж эсгий хийнэ гэгчээр.

Avatar

Нэргүй 2025-10-18 202.126.91.195

Тээр энэ харжийнуу миний хэлээд бсан манж х***а манжлт чин энэ явжиын төр мөнгө бхгүй гэж ярьж ийм л бн.

Avatar

Нэргүй 2025-10-18 59.153.112.98

Цалин нэмэх мөнгө байхгүй гэдэг ч хулгай хийх мөнгө дандаа байдаг….

Avatar

МАН 2025-10-18 202.9.46.10

Улны муу ардууд өөрсдөө хүнс, бараа юмны үнэ өсөөд үхлээ хатлаа гэж солиорцгоох мөртлөө архи гудрахаа болохоор мөнгөтэй байдаг. Тэр цалин тэтгэврээ ардчилагч гэх алуурчидаасаа л нэх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж