Эверестийн анхны экспедицийн сүүлчийн гишүүн таалал төгсчээ

Эверестийн анхны экспедицийн сүүлчийн гишүүн таалал төгсчээ

Эверестийн анхны экспедицийн сүүлчийн гишүүн таалал төгсчээ

Балба улсын иргэн Дэнзэн Норгай тэргүүтэй 35 уулчин 1953 оны тавдугаар сарын 29-нд анх удаа Эверестийн оргилыг зорьж байв. Тэднээс Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нар л Эверестийн оргилд гарсан юм. Харин тэдэнтэй хамт оргилын наана орших сүүлчийн бааз хүртэл гурван шерпа хамт явсны нэг нь Канча шерпа.

Тэгвэл тухайн үеийн уулчдаас ганцаараа амьд үлдсэн байсан Канча шерпа 92 насандаа өөд боллоо. Тэрээр Пүрэв гаригт /2025.10.16/ Балбын Катманду дахь гэртээ нас баржээ.

Балбын уулчдын холбоо түүнийг түүхэн бөгөөд домогт эрхэм гэж тодорхойлжээ. Холбооны тэргүүн Фур Гелже шерпа эмгэнэл илэрхийлэн мэдэгдэл хийхдээ "1953 онд Эверестийн оргилд гарсан уулчдаас үлдсэн хамгийн сүүлчийн уулчин болох Канча шерпа таалал төгссөнд бид гүнээ эмгэнэж байна. Бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Түүнийг чин зүрхнээсээ санан дурсах болно" гэсэн юм.

Канча шерпа нас барахаасаа өмнөх хэдэн саруудад хоолойтой холбоотой өвчнөөр шаналж байжээ. Өндөр настай хүн гэхэд өөр томоохон өвчин зовиур байгаагүй гэдгийг түүний ач хүү хэлж буй.

Канча шерпа 1933 онд Эверестийн бэлд орших Намче тосгонд төржээ. Тус тосгоны хүн амын бараг ихэнх нь шерпа буюу уулын хөтөчөөр ажилладаг. Хүүхэд ахуйдаа тэрээр Төвдөд төмс худалдаж, амь зуудаг байжээ. Хожим нь Энэтхэгт очихдоо уулын хөтөчөөр ажиллах саналыг найзуудаасаа хүлээн авч, суралцаж эхэлсэн гэдэг. Түүний аав нь Дэнзэн Норгайтай нөхөрлөдөг байжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-18 188.162.254.114

яг л америк тивийг нээлээ гэдэгтэй адилхан, тэр нээсэн газар Индианчууд амьдарч байсан, тэднийг бараг л хун биш юм шиг ярьдаг.

Avatar

Т1 2025-10-18 202.9.46.10

Тэгээд тэр индианчууд чинь евразиас зүүн тийш нүүж Берингийн хоолойг явган гаталж 12мянган жилийн өмнө шинэ тив нээж олохдоо тэр тухайгаа газарзүйн нээлт хийчлээ гэж дэлхий даяар зарлаж байхгүй юугаа хийж байсан монголойд төрхтэй хөх толботой иргэд юм бэ?

Avatar

Нэргүй 2025-10-18 202.159.167.141

Анхны уулчин 1953 онд гарсан л гээд байдаг.Шерпа нар тэдэнд хөтөч хийж явсан юм чинь эхлээд Эвэрест д гарсан л байгаа юм даа яаж ч бодсон

Avatar

Мөнхжаргал 2025-10-18 66.181.189.96

Дэнзэн Норгай өөрөө Шэрпа

Avatar

Т1 2025-10-18 202.9.46.10

Тэгээд тэр буддист Түвд, Балбачууд чинь мянган жилийн өмнө Жомолунгма дээр гарч хадаг уясан гэж зарлаж зураг хөргөө нийтлүүлж байхгүй яасан юм бэ, техник технологитой нь л эзэлдэг юм шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж