Хойд Солонгост 65 мянга орчим улс төрийн хоригдол байна

Хойд Солонгост 65 мянга орчим улс төрийн хоригдол байна

Хойд Солонгост 65 мянга орчим улс төрийн хоригдол байна

Хойд Солонгост улс төрийн хоригдлуудыг хорьдог дөрвөн шорон бий. Өмнөд Пёнган муж, Хойд Хамгёнг мужид байрлах 14, 16, 18, 25 дугаартай эдгээр шоронд 65 мянга орчим хүн шоронд хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж байгааг Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэн Баасан гаригт мэдээллээ. 2013 онд гаргасан хамгийн сүүлийн тайланг энэ удаад АНУ-ын хиймэл дагуулын зураг болон Хойд Солонгосоос дүрвэсэн хүмүүсийн ярианд үндэслэн шинэчилжээ.

Хойд Солонгос өнгөрсөн хугацаанд хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчдөг улс гэж нэрлэгдсээр ирсэн. Тус улсын эрх баригчид тэрслүү үзэлтнүүдийг тэвчдэггүй бөгөөд гадаадын элдэв мэдээлэлд хатуу хяналт тавьдаг.

Дээр дурдсан 16 дугаартай хорих анги нь Хойд Хамгёнг мужийн Пунггие-ри цөмийн туршилтын талбайн ойролцоо байрладаг. Тиймээс хоригдлуудыг нь цөмийн байгууламжид дайчлан ажиллуулдаг байж магадгүй гэж шинжээчид таамаглажээ.

25 дугаартай хорих ангиас бусад нь гаднаасаа тосгон шиг харагддаг гэдгээрээ онцлог бөгөөд 5800 хоригдлын багтаамжтай.

2013 оны тайланг харвал 80-120 мянга орчим улс төрийн хоригдол байжээ. Өдгөө энэ тоо харьцангуй буурч, 53-65 мянга орчим хүн болсон байна. Гэвч энэ бууралт нь Умардад хүний эрхийн нөхцөл байдал сайжирсантай ямар ч холбоогүй. Гагцхүү харгис хэрцгий байдгаараа алдартай Ёдок хорих лагерь гэгддэг 15 дугаар баазыг хаасантай холбоотой аж.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Naranbayar Dashjav 2025-10-18 66.181.161.62

Жилийн өмнө Курскт 12000 хойд Солонгосын гуйлгачингууд нь баатарлаг Украйны аймшигт дронуудад ташраараа бүгд хядуулсан билээ! Нэг ширхэг ч Украйн цэрэг хойд Солонгос гуйлгачид алж чадаагүй бөгөөд бүр нэг ширхэг ч Украйн цэргийн бараагын ч хараагүй гээд бод доо!😂

Avatar

Нэргүй 2025-10-18 66.181.161.62

Тарган гахайг непалдаж Чаушеску шиг буудаж алахгүй бол болохгүй. Чаукаг золбин нохой шиг цааш нь харууллаа даа. Харин тарган гахай нохойноос дор үхлээр үхэх ёстой.

Avatar

Зочин 2025-10-18 202.126.89.135

65 мянга чинь харин ч танагтай байна ш дээ, санасныг бодоход гайгүй

Avatar

Нэргүй 2025-10-18 103.168.34.61

МОНГОЛД ХОРИГДЛУУДЫГ УРАНЫ ОРДОД АЖИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ С.БАЯР,Ц.ЭЛБЭГДОРЖ,М.ЭНХБОЛД,Э.БАТҮҮЛ,,С.БАЯРЦОГТ,САЙХАНБИЛЭГ, СҮ.БАИБОЛД ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ШОРОНД ХТЙХ ХЭРЭГТЭЙ..

Avatar

** 2025-10-18 202.9.46.10

харин чам шиг тархиа гүтгэлгээр угаалгачихсан юмнуудыг хэрэглэсэн түлшний хөргөх бассэйнд шумбуулах хэрэгтэй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж