Монгол Улсын хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарласан. Энэ хүрээнд Монголын телевизүүдийн холбооноос багш нарын ажил хаялттай холбогдуулж найман телевизээр 1-12 дугаар ангийн хичээлийг 09.00-17.00 цагийн хороонд теле байдлаар 2025.10.17-ны өдрийг хүртэл хүргэж буй. Мөн ирэх Даваа гариг буюу аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд сурагчдын бие даалтын долоо хоног эхэлнэ. Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас уриалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт, “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж буй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, орчны эрсдэлээс сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг холбогдох албанаас харууллаа.
3,600.44





















































Холбоотой мэдээ