Японы ерөнхий сайд асан Томиичи Мураяма өнөөдөр (2025.10.17) 101 насандаа таалал төгсчээ. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны талаар уучлалт гуйсан мэдэгдлээрээ олон улсад хамгийн их танигдсан улстөрч юм.
Мураяма 1994-1996 онд ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэрээр 1995 онд Япон улс дайнд бууж өгсөний 50 жилийн ойг тохиолдуулан Азийн олон оронд үйлдсэн харгислал, колончлолын бодлогын төлөө гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн, уучлалт гуйсан байдаг. Түүнийг нас барсны дараа Японы одоогийн Социал Демократ намын дарга Мизухо Фүкүшима "X" хуудсандаа, “Японы улс төрийн эцэг гэгддэг Томиичи Мураяма өнөөдөр 11:28 цагт Оита хотын эмнэлэгт 101 насандаа таалал төгслөө” гэж бичжээ. Социал Демократ нам нь Мураямагийн тэргүүлж байсан хуучин Социалист намын залгамжлагч юм. Мөн Оита муж дахь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Хироюки Такано "AFP"-д мэдээлэхдээ, Ерөнхий сайд асан байгалийн жамаар таалал төгссөн гэв.
Мураяма 1995 оны наймдугаар сард гаргасан түүхэн мэдэгдэлдээ, “Япон улс колоничлол, түрэмгийллийн бодлогоороо олон орны, тэр дундаа Азийн улс орнуудын ард түмэнд асар их хохирол, зовлон шаналал авчирсан. Ийм алдаа дахин давтагдах ёсгүй гэдэгт итгэн, энэхүү маргашгүй түүхэн үнэнийг даруу сэтгэлээр хүлээн зөвшөөрч байна. Дахин гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн чин сэтгэлийн уучлал хүсэж байна” хэмээн мэдэгдэж байв.
Түүний хэрэглэсэн "гүнээ харамсаж байна" болон "чин сэтгэлийн уучлал" гэх хэллэгийг дараагийн Ерөнхий сайдууд ч Дэлхийн хоёрдугаар дайны 60, 70 жилийн ойд зориулсан мэдэгдэлдээ ашигласан юм.
3,593.62




















































Mongolian 2025-10-17 202.9.46.10
ཨུཾ་མ་ཎི་བད་མེ་ཧཱུྃ།