Орос улс энэ хичээлийн жилд Африк тивийн оюутнуудын дунд их сургуулийн 5000 гаруй тэтгэлэг санал болгосон гэж Росотрудничество агентлагийн дарга Евгений Примаков мэдэгдэв. Тэрбээр Орос, Африкийн 2025 оны үзэсгэлэнгийн үеэр хэлэхдээ, "Энэ жил Орос улсад сурах 40 мянга гаруй хүсэлт ирсэн. Энэ нь өнгөрсөн жилээс хоёр дахин их африк оюутан Орост сурах хүсэлтэй байгааг харуулж байна" гэсэн байна. Хамгийн олон хүсэлт нь Судан, Гвиней, Гана, Чад зэрэг улсаас иржээ.
Орос улс одоогийн байдлаар Африкийн таван оронтой боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байгаа аж. Энэ нь Египет, Замби, Танзани, Өмнөд Африк болон Этиоп улс юм. Евгений Примаков мөн үзэсгэлэнгийн үеэр Оросын ордон нэртэй соёл, боловсролын төвүүдийг Африк тивд байгуулж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Эдгээр төвүүд нь Оросын соёл, хэл, боловсролыг сурталчлах зорилготой юм. Тэрбээр мөн Африкаас бусад оронд ч тэтгэлгийн хөтөлбөрөө өргөжүүлэх талаар мэдэгдсэн. Жишээлбэл, Хойд Солонгосын оюутнуудад нь техник, инженерийн чиглэлд тэтгэлэг олгоно. Мөн Талибаны дэглэм залуу афганчуудыг гадаадад сурахыг зөвшөөрвөл тэтгэлэг олгоход бэлэн гэж мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, Орос улс Африк тив даяар 14 төвтэй болох гэрээ байгуулсан байна. Орос хэлний сургалт ч мөн олон оронд явагдаж байгаа бөгөөд энэ нь тэтгэлэг, их сургуульд сурах, ирээдүйн ажил хөдөлмөрт туслалцаа үзүүлж, боломж олгодог гэж Евгений Примаков мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч эдгээр Оросын ордон нь Кремлийн суртал ухуулга, мэдээллийн нөлөөг түгээх зорилготой гэж зарим шүүмжлэгч нар буруутгасан хэвээр байна.
3,593.62






















































Нэргүй 2025-10-17 202.126.91.124
dampuursan uls achaaraa tetgeleg be huurch avaachij bgaad daind yvuulna shuu
Нэргүй 2025-10-17 185.220.101.21
Шууд фронт руу ачна даа.
Эх оронч баатар. 2025-10-17 202.21.107.37
Өгөр оросууд өөрсдөө өлбөрч үхэх гэж байж гадны иргэдэд суралцах тэтгэлэг олгоно гэдэг бол шууд хууран мэхлэлт юм. Хар тамхины хэрэгт зориуд гүтгэж шоронд хийж байгаад өөрсдийн өдөөсөн дайндаа эдгээр хүмүүсийг явуулж байгаа нь батлагдсан. Монголчуудаа анхааруулахад оросуудын ийм худал зүйл итгэж тэнэгтэв дээ!!!
Нэргүй 2025-10-17 66.181.181.14
хулхидана шүү, наад оросууд чинь
Нэргүй 2025-10-17 185.220.100.247
Украйны Тернополь хотод цэрэг татлагын комисс болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ!
Цэрэг татлагын комисст Азовын хал цэргүүд байсан бөгөөд тэдгээр этгээдүүд жирийн гудамжинд яваа хүмүүсийг баривчлах, хонгилд бөөнөөр нь хорин мөнгө нэхэх, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг нүцгэлж бие дээр нь шатамхай шингэн асгаад гал барин хөөх зэрэг хүний санаанд оромгүй зэрлэг балмад авирласан байна!
Цагдаагийн хүч нэмэгдүүлсэн бүлэг ирж байж Азов этгээдүүдийг баривчилж саатуулжээ!
Нэргүй 2025-10-17 103.57.94.171
Тэтгэлэг нэртэй "Цэргийн зарлан" байгаа л даа !
Зочин 2025-10-17 66.181.177.210
Хаха, харуудыг цэрэгт татах нь дээ, 1 жил украйнд байлдуулаад юу ч сураагүй байсан ч хамаагүй диплом өгөөд явуулна л гэх биз