УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг хийлээ.
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор УИХ Ерөнхий сайдыг огцруулах санал хураавал Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ гэдэг маргаан гарч, Цэцэд хүрлээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын Төрийн байгуулалтын байгын хороо өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад “Огцруулахгүй” гээд кноп дарсан. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан 54 гишүүнээс 20 орчим нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд байдаг юм билээ. Тэднийг огцруулахгүй гээд кноп дарахад нь эхлээд үнэхээр гайхсан. Башир аргыг нь сүүлд ойлгосон. Огцруулахгүй гэж санал гаргаж байгаад тэр саналыг нь дэмжихгүй болгож босгох гэж байгаа ч юм уу, мэдэхгүй. Төрөөр ингэж Ардын нам тоглож болохгүй.
Үндсэн хуулийн 43.1-т Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэх гэж томъёолж оруулж ирнэ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 101.3-т Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн бол Байнгын хорооны шийдвэрийг танилцуулна. Байнгын хорооны шийдвэр дээр үндэслэж санал хураахгүй. Шийдвэрийг юун дээр үндэслэж гаргах вэ гэвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал дээр үндэслэнэ. Гэтэл тэр огцруулах гэж байгаа хүмүүс маань Үндсэн хууль зөрчөөд өөрсдийнхөө башир арга хэрэглэж санал хураалгасан тэр томъёолол дээрээ санал хураалгах гээд байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм.
Г.ХОРОЛ
3,593.62






















































зззз 2025-10-17 66.181.184.146
төрийн байгууллагын байнгын хороо гэдэг хошин шог үзүүлбэр тавьдаг газар уу. УИХын бүтцэд ордог байгууллагыг залилан мэхлэх гишүүдийг төөрөгдүүлэх индэр болгож ашиглах жишиг тогтоож болохгүй ш дээ. Байнгын хороон даргад хариуцлага тооцож эгүүлэн татвал зохино
Зочин 2025-10-17 103.145.234.38
Луйварчингийн дүү дүрдээ орчихсон их солиорох юмдаа. Чамайг хэнч сонсохгүй. Чамайг ард иргэд сонгоогүй. Бодвол ах дүү нартайгаа нийлж бусдаас луйвардсан мөнгөөрөө гишүүн болсон байх.
Нэргүй 2025-10-17 66.181.177.31
Ээ хөөрхий эрх зүйн чиглэлээр жаахан ном сонин үзэхгүй бол явахгүй нь дээ
Нэргүй 2025-10-17 103.57.94.171
Ирэх долоо хоногт Занданшатар дахиад ЕС болох юм бна доо !
Зочин 2025-10-17 103.100.177.3
Баажаа анай төр самархаа болиод багшаа хий захирал биш багш шүү
Нэргүй 2025-10-17 202.9.46.141
жудагийн жудаггүй хүүхдүүд ээ гэж
Нэргүй 2025-10-17 66.181.160.23
гэр бүлээрээ хулгайч яянхан зда нар хөөё бажа баян яянхаан хаха
Дорж 2025-10-17 2.135.35.7
Их Хурал хууль зөрчвөл, бид яах вэ?
Их Хурлын гишүүд дотор Үндсэн Хуулийг мэддэг хүн цөөхөн юм даа.
Нэргүй 2025-10-17 103.11.195.66
Хуулийн зөвлөхтэй боломоор юм даа, Байнгын хорооны томьёоллоор л бүх асуудал ордогийг мэддэггүй юм бх даа.
Нэргүй 2025-10-17 203.91.115.47
Хуурамч хүүхэн