Тайра Банкс халуун зайрмагны бизнес эхлүүлэв

Тайра Банкс халуун зайрмагны бизнес эхлүүлэв

Тайра Банкс халуун зайрмагны бизнес эхлүүлэв

Үргэлжийн хүйтэн байдаг зайрмаг халуун болох боломжтой юу? Супер модель Тайра Банкс үүнийг туршиж үзэх гэж байна. Загварын тайзнаа алхаж явсан Тайра өдгөө бизнес эрхлэгч болжээ. Тодруулбал, түүний 2020 онд байгуулсан "Smize & Dream" нэртэй зайрмагны компани халуун зайрмагийг худалдаанд нэвтрүүлж байна.

Халуун зайрмагны санааг тэр ээжээсээ авчээ. Тэрбээр багадаа ээжтэйгээ хамт Баасан гариг бүр охидын болзоо зохиодог байсан аж. Ээж охин хоёр Холливуд дахь "Häagen Dazs" зайрмагны мухлагт болзохдоо инээж, уйлж, мөрөөдлийнхөө талаар ярилцдаг байжээ.

Тайра Банкс шинэ бизнесийнхээ талаар ярихдаа "Латте биш. Халуун шоколад ч биш. Зүгээр л таны дуртай амттанг шингэн бөгөөд халуун төлөвт шилжүүлчихлээ. Сорж болдог хайр" гэжээ.

"Hot Mama" гэх нэртэй уг бүтээгдэхүүний талаар олон нийт янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлж байна. Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл компанийн цахим хуудсанд одоогоор гараагүй байгаа тул хүмүүс сонирхон асуусаар байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.176.109

зайрмаг гэж нэрлэхгүй байлгүй тийм холион бантанг

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.179.202

Манайд бас эхлүүлчихсэн бизнесийг хусчихав уу… Ууваа мөн сонин юмаа… ххх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж