Японы анхны эмэгтэй якүза бусдыг зөв замд ороход нь тусалж байна

Японы анхны эмэгтэй якүза бусдыг зөв замд ороход нь тусалж байна

Японы анхны эмэгтэй якүза бусдыг зөв замд ороход нь тусалж байна

Мако Нишимүрагийн нэг хуруу тасархай байгаа нь түүний өнгөрсөн амьдралын талаар нэгийг өгүүлнэ. Японы цөөхөн эмэгтэй якүза нарын нэг тэрбээр гэмт хэргийн ертөнцөөс холдож, сайн үйл хийх болжээ. 58 настай Нишимүра өдгөө гэмт хэрэгтэн байсан хүмүүст туслах зорилготой "Гожинкай" ашгийн бус байгууллагын салбарыг удирддаг. Энд тэрбээр өөртэйгөө адил ахмад настай гангстеруудыг хэвийн амьдралаар амьдарч, зөв замд ороход нь тусалж байна.

Мако Нишимүра хатуу ширүүн эцгээсээ зугтаж, 20 насандаа якүзагийн томоохон бүлэгт элсчээ. Улмаар 22 настайдаа хар тамхины хэргээр шоронд хоригдсон байна. Энэ үеэс хойш түүнийг анхны эмэгтэй якүза гэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Буруу зүйл хийснийхээ төлөө өөрийгөө шийтгэдэг якүзагийн уламжлалын дагуу тэр нэг хуруугаа тайрсан аж.

Тэрбээр 30 насныхаа босгон дээр ээж болсон бөгөөд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд якүза байхаа болих шийдвэр гаргаж байв. Сургуульд сурч, амьдралаа өөрчлөхийг хүссэн ч шивээснээсээ болоод гадуурхагдаж, өөр хандах газаргүйдсэн Нишимүра эргэн якүзагийн амьдралдаа оржээ.

Эмэгтэй хүн болохоор нь бусад дээрэмчид түүнийг дорд үзэх тохиолдол байсан гэдгийг тэр өдгөө дурсаж сууна. Албан ёсны тоон мэдээлэл байхгүй ч эмэгтэй якүза тун цөөн байдаг гэдэг. Тэтгэвэртээ гарсан мөрдөгч Юичи Сакүрай 40 жил ажиллахдаа нэг ч удаа эмэгтэй якүза харж байгаагүй аж.

Таван жилийн өмнөөс якүзагийн амьдралаа орхисон тэрбээр өдгөө барилга нураах ажил хийж амьжиргаагаа залгуулж байна. Яагаад гэвэл Нишимүра гар дүүрэн шивээстэй учир хүссэн газраа ажил эрхлэх боломжгүй.

Гэхдээ бусдын төлөө сайн сайхан зүйл хийж, аажмаар энгийн хүн болж буй нь Нишимүрад таалагддаг.

Японы якүза нарын гэмт хэргийн сүлжээ бол хар тамхи, хууль бус мөрийтэй тоглоом, бэлгийн наймаа зэрэг үйл ажиллагаа эрхлэн, олон жил оршин тогтносон хүчтэй эзэнт гүрэн. Гэвч сүүлийн жилүүдэд хууль чангарснаар гишүүдийн тоо цөөрч, эзэнт гүрэн сүйрч эхэлжээ. Цагдаа нарын эрчимтэй тэмцлийн үр дүнд якүза нарын тоо өнгөрсөн жил 1958 оноос хойш анх удаа 20 мянгаас доош болж буурсан байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-10-17 66.181.186.148

Монгол улсын МАН -АН мафиуудын адил юм бн даа!! МАН -АН эмэгтэй мафиууд хэзээ ингэж дуусах болоо!!!

Avatar

Нэргүй 2025-10-17 103.229.123.90

Якуза байсан аав нь өрөндөө охиноо мансууруулаад бусад якуза нарт хүчиндүүлдэг байсан гэж сонсож байсан.. нэг подкастаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж