Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Пүрэв гаригт (2025.10.16) эвслийн шинэ дрон эсэргүүцэх хамгаалалтын системийн тухай зарлалаа. Энэ нь Оросоос ирж болзошгүй аюулд 2030 он гэхэд бүрэн бэлтгэлтэй байх төлөвлөгөөний нэг хэсэг юм. Калласын хэлснээр, "Өнөө цагт дрон нь дайны шинж чанарыг бүрэн өөрчилж байна. Дроны эсрэг хамгаалалт бол сонголт биш. Харин зайлшгүй хэрэгтэй зүйл болж хувирсан. Тиймээс 2027 он гэхэд Европын холбоо дрон эсэргүүцэх хамгаалалтын системтэй болно" гэж мэдэгдсэн байна.
Энэ нь Украиныг түрэмгийлж буй Орос цаашид Европын холбоо руу түрэмгийлэх вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм.
Европын холбооны шинэ батлан хамгаалах төлөвлөгөөнд дараах зүйлс орж байна. Үүнд:
- Зүүн бүс нутгийн хилийг бэхжүүлэх
- Агаар, сансрын хамгаалалтын системийг бий болгох
- НАТО-той уялдаа, холбоотой ажиллах
- Агаарын болон артиллерийн хамгаалалтын дутууг нөхөж, чадавхыг сайжруулах зэрэг юм.
Орос улс Украин хийж буй дайнаа дуусгасныхаа дараа баруун тийш түрэмгийллээ үргэлжлүүлж болзошгүй гэх айдас Европ даяар нэмэгдэж байна. Калластай хамт мэдэгдэл хийсэн Европын холбооны батлан хамгаалах комиссар Андриус Кубилиус хэлэхдээ, “2030 он гэхэд бид Оросын түрэмгийллээс, дайн гарахаас урьдчилан сэргийлэх, энх тайвныг хамгаалахад бэлэн болох ёстой” гэжээ. Төлөвлөгөөнд мөн "дроны хана" босгох санал орж ирсэн бөгөөд үүнийг хэд хэдэн орон дэмжиж байна. Энэ нь агаарын орон зайд нэвтэрсэн Оросын дроныг илрүүлж, мөрдөн хөөж устгахад чиглэнэ.
Сүүлийн үед Польш, Румын, Эстони зэрэг улс өөрсдийн агаарын орон зайд Оросын дрон болон нисэх онгоц нэвтэрсэн гэж мэдээлсэн. Харин Орос энэ мэдээллийг үгүйсгэж, тэдний ямар ч онгоц олон улсын дүрмийг зөрчөөгүй гэж мэдэгдсэн юм. Нөгөөтээгүүр, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй түрэмгийллийн талаар удаан ярилцсан гэж мэдэгдсэн байна. Мөн тун удахгүй Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзана гэжээ. Хэрвээ Орос дайн зогсоох алхам хийхгүй бол АНУ урт тусгалт пуужин Украинд нийлүүлж магадгүй гэж Трамп анхааруулсан. Энэ нь Оросын зүгээс “Эсэргүүцлийг нэмэгдүүлж байна” гэж үзэж байгаа юм.
Европын холбооноос гаргасан төлөвлөгөө нь НАТО-тай нягт уялдаатайгаар хэрэгжих юм байна. Батлан хамгаалахын шинэ системийг ирэх долоо хоногт болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэн, батлах төлөвтэй байна.
3,593.62






















































zochin 2025-10-17 71.229.150.6
Uursduu ududhgui bol…
Эх оронч баатар. 2025-10-17 202.21.107.37
Орос халдан түрэмгийлэгч!!! Ийм улсыг дэмжээд байгаа нь Гитлерийн халдан түрэмгийллийг дэмжсэнээр агаар нэгэн утга.. Орос үндэстнээ хамгаалж орсон гэдэг нь 1939 онд Гитлер Герман үндэстнээ хамгаалж орсон гэсэнтэй яг ижил юм. 1939 онд Гитлер халдан түрэмгийллээ "Цэргийн тусгай ажиллагаа" гэж халхавчлан нэрлэсэн байдаг. Үүнийг Путин яг давтсан. Ийм учруудыг хүн болгон мэддэг байх ёстой. Өнгөрсөн түүхээсээ сургамж авч ухаалаг мэдлэгтэй байх хэрэгтэй. Путин бол өнөө цагийн Гитлер мөн. Тэр бол а
Нэргүй 2025-10-17 66.181.183.203
Бөгспутин,,,чааваас,,,,,дебиль орк,,,,томагавкын сурагаар,,,,,хошного трампын хошногыг дахин долоохоор болжээ,,,,,согтуу петр1 ийн европруу нээсэн цонх хаагдаж,,,,,хойп солонгосруу харсан цонх шинээр нээвээ,,,,,,,
зочин 2025-10-17 66.181.187.252
Оросууд европын хил рүү дөхөөгүй,харин НАТО оросын хилд тулж ирж аюул үүсгэсэн, Украиныг НАТО-гийн цэргийн бааз болгон Томагавка зэрэг пуужингууд зоож, ойрын зайнаас гэнтийн цохиолт өгч,орос орныг устгахаар зорьсон, Украины нацистүүдийг төрд гарган энэ дайнд 8 жил бэлтгэсэн, Барууны 52 орон бүлэглэн оросын эсрэг хориг тавьж,Украин дэх 20 сая орос иргэдийн эсрэг геноцид үйлдсэн,Гэвч хэрэгжүүлж чадсангүй, хүч мөхсдлөө, Лазерийн з****г бүтээх зэргээр дроны эсрэг харин оросууд л илүү ажиллаж байна
Нэргүй 2025-10-17 202.21.109.6
Энэ үнэн солиот шүү
Зочин 2025-10-17 59.153.115.109
Орос биш Европын орнууд дайн эхлүүлдэг түүхтэй. Орос улс нь НАТО-ийн эвслийн 20 гаруй улс руу довтолно гэдэг үлгэр. Колончлогч түүхтэй НАТО-ийн гишүүн америк, англи, гёрман, франц улсуудад Оросын том нутаг, баялаг шүлсийг нь гоожуулаад байна даа.
CJNr damfuuryylj @ 2025-10-17 50.169.138.78
oyxPrgl
Нэргүй 2025-10-17 47.227.179.89
энэ Каяа г ЕХ эсвэл НАТО гийн дарга болгох хэрэгтэй! Ер нь ирээдүйд болох байх!
Нэргүй 2025-10-17 103.212.119.194
Ганцхан улс бүхэл бүтэн ЕХ г чичрүүлж, нурааж байна даа.
Дрон 2025-10-17 202.9.46.10
Путлерийн дронууд нь Made in China.
Мантар 2025-10-17 202.9.46.10
中國製造
Нэргүй 2025-10-17 192.42.116.197
Ха ха ха ха ха