УИХ: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

LiveУИХ: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2025.10.17/ хуралдаан эхэллээ.


 

16 : 12
2025-10-17

Чуулган: 2026 оны төсвийн тухай хууль болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

Screenshot 2025-10-17 161842

УИХ-ын нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг ТБХ-ны дарга Х.Ганхуяг танилцуулав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсөв нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явууллаа. 

Санал хураалтаар нийт гишүүдийн 63.2 хувь буюу 72 гишүүний саналаар санал дэмжигдсэнээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТБХ болон бусад байнгын хороод Төсвийн зарлагын, хяналтын дэд хороонд шилжүүллээ. 

Дараагийн хэлэлцэх асуудлаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин горимын санал гаргасны дагуу, гурав хоногийн завсарлага өгч өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хаалаа. 

 

 

 

15 : 49
2025-10-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Screenshot 2025-10-17 155048

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэдэг саналыг томьёоллоор санал хураалт явуулж нийт саналд оролцсон 114 гишүүний 89.5 хувь буюу 102 гишүүний саналаар санал дэмжигдэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас чөлөөлөгдсөнийхөө дараа үг хэлэв. 

Ардчилсан Монгол Улсын ард иргэд ээ,

Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, эрхэм гишүүд ээ,

Төрийн эрх мэдлийн эх ундарга бол Монголын ард түмэн билээ. Тиймээс ч Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. УИХ-ын гишүүн бид ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа. Бидэнд эрхэмлэвэл зохих ганц л ашиг сонирхол бий. Тэр нь Үндсэн хуульд зааснаар нийт иргэн, улсын ашиг сонирхол юм.

Гэвч сүүлийн өдрүүдэд үүнийгээ умартаж, хэсэг бүлэглэлийн амин хувиа хичээсэн санаа, гүйцэтгэх эрх мэдлийн сонирхолд дулдуйдсан үзэгдэл парламентын танхимд газар авч, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдаж байна. Энэ байдлаа парламентыг удирдаж байгаа даргаас болж буй мэт харагдуулах зорилгоор намайг хүн амины ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, хань ижил, гэр бүлийн хүмүүсийг маань маш их хэмжээний мөнгө гадаадаас авсан мэтээр хуурамч мэдээлэл тараах зэргээр хүний ёсноос гажууд, хуулиас давсан авир, үйлдэл гаргаж дарамт шахалт үзүүлсэнд туйлын харамсаж байна.

Намайг УИХ-ын даргын албан тушаалд байгаа учраа шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл надад хийсэн хэрэг, гэм зэм байхгүй.

Парламентад ардчилсан зарчим, хамтын шийдвэр чухал. Тиймээс би олонхын санаа бодолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ парламентын институцын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө хуулийн дагуу сэргээх болно гэдгээ мэдэгдэе.

Эрхэм гишүүд ээ, УИХ-ын даргын ажлыг хийхдээ би үзэл бодлоо ил тод, тов тодорхой илэрхийлж гурван төгөлдөршлийн үзэл санааг дэвшүүлж, хэрэгжүүллээ. Олонхийн бүлгээс санал болгож УИХ-ын даргаар сонгогдож ажилласан хэдий ч УИХ-ын үйл ажиллагаанд бусад нам, эвслийн бүлгийн оролцоог жигд хангахад ихээхэн анхаарч ажилласныг тухайлан тэмдэглэе.

Учир нь Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсад 126 гишүүнтэй анхны парламентад зөв соёл, ажиллах орчин бий болгох нь парламентын цаашдын хөгжилд чухал гэж үзсэнтэй холбоотой.

УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа. Цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхаарах ёстой.

Бид жил гаруй бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, төсөв хэлэлцэх дэгд өөрчлөлт орж, УИХ-ын илүү цомхон бүтэцтэй боллоо.

 Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд УИХ нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойлсон. 

Цаашид энэ стратеги төлөвлөгөөнд заасан “ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах” зорилт хэрэгжих ёстой гэж үзэж байна. 

Шинээр бүрдсэн парламентын ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор УИХ-ын даргын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн санал бодлыг харгалзан, мөн зарим гишүүдэд тухайлан итгэл хүлээлгэн ачаа үүрүүлж 60 гаруй ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан. Үүний үр дүн гарч хууль тогтоолууд батлагдаад байгаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгож чадсан.

Журам батлах нэрээр хуулиар тогтоосон иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болох ёстой. Мөн хүний эрхийн зөрчилтэй олон мянган журам цэгцрэх ёстой.

Энэ хуультай хамт баталсан “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнийг хэрэгжилт хангагдах шаардлагатай. Учир нь энэ ажлын хүрээнд журмын тоо цөөрч, хуульд тусгагдах ёстой боловч журамд орсон байгаа заалтууд цэгцрэх юм.

Эдгээр бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн утгаар биеллээ олно.

Энэ чуулганаас эхлэн УИХ-ын цомхон шинэ бүтэцтэй ажиллах болсон. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж найм болгосон байгаа.

Бид “Хүн төвт” стратегиа нэгэнт баталсан тул энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулсан байгаа.

УИХ-ын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад гишүүд идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хурадаанаар дараагийн асуудлыг хэлэлцэж байна. 

14 : 44
2025-10-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан асуултад хариулж байна

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Нийт 13 гишүүн асуулт асууж, үг хэлнэ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Нүүрсний хулгайн асуудалтай тэмцэнэ гэдэг зарчмын асуудал байх ёстой. Гэтэл өнөөдөр асуудал тэс өөр түвшинд очиж, гэрээ нураах дээрээ туллаа. Бүтэн нэг өдөр тамаллаа шүү дээ. Ийм бүдүүлэг, хүнд сурталтай байж хэрхэвч болохгүй. Дахиад ийм байдал давтагдаасай гэж хүсэхгүй байна.

Би ардчилалд итгэдэг. Ардчиллаа хамгаалахын төлөө, парламентийн засаглал, хувийн өмч, шударга шүүх, чөлөөт зах зээл, аж ахуйн нэгжийн эрх чөлөөг хадгалж үлдэхийн төлөө энэ тэмцлийг хийж яваа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танаас асуумаар байна. Нэг гишүүн хэлж байсан, ‘та минь ямар их удав аа’ гэж. Би танийг гарч ирээд асуудалтайгаа нүүр тулах байх гэж найдаж байсан. Гэвч заавал ийм хурц байдалд хүрэх шаардлага байсан юм уу? Яагаад асуудал ийм түвшинд хүрэв ээ гэдгийг би мэдэхийг хүсэж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Чуулганы танхимд намын асуудал ярих төдийлөн зохимжтой биш. Бидний маргаан миний бие намын даргад нэр дэвшсэнээс эхлээд энэ хүртэл явж ирсэн. Тиймээс миний хувьд өчигдөр улс төрийн байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийхдээ, энэ маргааны нэг хэсэг болсон хоёр хүн хоёулаа огцроод, төрийн ажлыг тогтвортой хэвийн үргэлжлэх нөхцөлөөр хангаж өгье. Төр биднээр дутахгүй. Харин төрөөс гараад нам доторх асуудлаа шийдье гэдэг байр суурийг илэрхийлсэн. 

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир:

-Энэ танхимд сууж байгаа гишүүд УИХ болоод байнгын хорооны хэлэлцэж буй аливаа асуудалд өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгөх халдашгүй эрхтэй. Байнгын хороон дээр саналаа яаж өгснөөс нь хамаараад тухайн хүнээс яагаад гэж асуух эрх хэнд ч байхгүй гэдгийг хэлмээр байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Өнгөрсөн хоногуудад Монгол Улсын аливаа хууль дүрэм ноцтой зөрчигдсөн асуудлууд гарч байна. Хуулиудыг өөрт ашигтайгаар тайлбарлаад хоёр хүний асуудал дээр өөр өөрөөр хандаж байгаа нь харагдаж байна. Нэг хүн дээр нь ажлын цаг боллоо гэдэг, нөгөө хүнд нь болохоор ажлын цаг үйлчилдэггүй. Нэг хүн рүү нь бүгд дайрч асуулт асуучхаад нөгөө хүнээс нь болохоор асуулт асуудаггүй. Үгийг нь хүртэл тасалчихдаг. УИХ-ыг даргалагч хүртэл дабл стандартаар ажиллаж байна. 

Д.Амарбаясгалан даргаас асууя? Гадаадын хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбоотой тагнуулын шинжээчийн дүгнэлт гарсан гэдэг тайлбарыг та хэлж байсан. Энэ тагнуулын дүгнэлт яг ямар дүгнэлт юм бэ? Үүнд тайлбар өгөөч?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

Тагнуулын Ерөнхий газрын 2024 наймдугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт энд байна. УИХ-ын гишүүдэд надтай холбоотой гүтгэлгүүдтэй холбоотой хэвлэл материалуудыг өрөөнд нь хүргүүлсэн байгаа. Дээрх дүгнэлтийн хамгийн сүүлд "шинжилгээгээр илэрсэн дээрх сайтууд төлбөр төлсөн тохиолдолд ямар ч хүн мэдээлэл нийтлүүлж болдог ба мэдээллийн үнэн зөвийг хариуцахгүй" гэдгийг тусгасан байна. Тухайн нийтлэл дээр дурдагдаж байгаа сэтгүүлчийн нэр, зургийг шалгахад шал өөр хүн гарч ирж байгаа. 

Түүнчлэн Монгол Улсаас 50 гаруй мянган ам.доллар төлж дээрх нийтлэлийг нийтэлсэн нь тогтоогдсон байгаа. Үүний араас маш олон хэлбэрээр манай хуулийн зөвлөхүүд холбогдож, мэдээллийн үнэн зөвийг нягтлахаар ажилласны дүнд хуурамч мэдээлэл түгээснээ хүлээн зөвшөөрч мэдээллээ устгасан

Мөн би амьдралдаа нэг хүрз нүүрс борлуулж, тээвэрлэж яваагүй гэдгээ Ч.Ундрам гишүүнд хариуцлагатайгаар хэлье. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан:

-УИХ-ын гишүүн А.Ариунзаяа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулаад өгөөч, бид цагаан байран дээрээ очиж асуудлаа ярья гэж байна. Үгүй. Асуудал МАН-ын цагаан байрнаас халиад төрийн асуудал болчхоод байна. Д.Амарбаясгалан та өөрийгөө АТГ-т шалгуулах ёстой. УИХ-ын даргын суудлаас огцрох юу юм бэ юу ч биш шүү дээ. Та хүн амины гэмт хэрэгт холбогдсон. Та нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон. АТГ-т шалгуулж эцсийн дүгнэлт шийдвэрээ энд танилцуулах ёстой. Дээрээс нь хэн таныг гүтгээд байгаа юм бэ? Тэр хүнээ хэлээд өг. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Би хүн амины хэрэгт холбогдоогүй шүү. Хүний нэр хүндэд ингэж халдаж болохгүй. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан:

-Би таныг гүтгээгүй шүү дээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүн хэлсэн шүү дээ. Энд байна уу?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-ЦЕГ-аас миний нэр дээр ирүүлсэн бичиг байна. Тус хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд щ, хэрэг бүртгэл нээхээс татгалзсан байгаа. Тиймээс ямар ч холбогдолгүй зүйлээр хүнийг гүтгэсэн гэсэн үг. УИХ-ын гишүүн хүн гэхээр үнэн ярьдаг гэж ойлгож болохгүй. Худлаа ярьдаг, хүн гүтгэдэг УИХ-ын гишүүн байна. 

УИХ-ын Ж.Баярмаа:

-Та өөрөө холбогдоогүй гэж хэлдэг л дээ. Гэхдээ хуулийн дагуу хамтын шийдвэр гаргадаг хамаарал бүхий этгээдэд чинь холбогдох хэрэг бол Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар буруутай болно. Тэгэхээр таны хамаарал бүхий хүн мөн юм уу биш юм уу? 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Харамсалтай нь дээрх хүмүүстэй надад ямар нэгэн санхүүнийн харилцаа байхгүй. Би өмнө ч хэлж байсан. Тиймээс өөртөө итгэлтэй байж ирсэн. 

УИХ-ын Ж.Баярмаа:

-Та УИХ-ын даргаасаа огцрох нэг хэрэг. Та УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах уу? Та 5 жил Ерөнхий сайд хийсэн Монгол Улсын бүх индексийг хойшоо ухраасан Л.Оюун-Эрдэнэ даргыг яагаад дэмжсэн юм бэ? Тэгсэн хэр нь 100-хан хоносон Г.Занданшатар сайдыг яагаад унагахыг дэмжив? Танд хувийн өш хонзон байгаа юм уу? 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

Нэг минутад багтааж яагаад гэдэгт хариулах боломжгүй. Мөн би гэмт хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага байхгүй. 

14 : 34
2025-10-17

О.Цогтгэрэл: УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганыг удирдах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс горимын санал гаргалаа. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганыг удирдах ёстой гэдэг шаардлагыг долоо хоногийн өмнө Ардчилсан намын бүлгээс УИХ-д тавьсан. Ер нь яагаад гэдэг нь өнөөдөр нотлогдож байна. УИХ-ын чуулганыг удирдаж байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа та огцрох асуудал нь орж байгаа Ерөнхий сайдад гишүүдийн асуултад хариулах боломж олгоогүй. Хамгийн сүүлд төв индэрт гараад олон нийтэд хандаад бэлдсэн үгээ хэлье гэхэд үгийг хэлүүлээгүй. Хэт нэг талыг барьж чуулган удирдаж байгаа тань бид нарын хувьд Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн байр суурьтай байсан ч зарчмын хувьд ёс зүйгүй харагдаж байна. Тийм учраас эрхэм гишүүдэд хандаж Ардчилсан намын бүлгээс гаргасан саналыг дэмжиж өгөөч гэж хүсэж байна. Цөөнхийг төлөөлсөн УИХ-ын дэд даргаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж өгөх боломжийг олгож, санал хураалгаж өгөөч.

УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2025 оны аравдугаар сарын  14-нд шаардлага хүргүүлэх тухай гэдэг бичиг ирсэн. УИХ-ын нэгдсэн хураддааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор удирдуулахыг шаардаж байна гэсэн шаардлага ирсэн. Горимын санал гэдэг нь Дэгийн тухай хуулийн 4.1.3 дээр УИХ-ын гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаас ауудлаар болон тухай асуудлыг хэлэлцэх дараалал журмын талаар гарсан горимын саналыг хэлнэ гэж заасан.

Хуралдаан даргалахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлээр зарчмын байр суурь илэрхийлсэн. Үүнтэй би санал нэг байгаа.  Энэ саналд Ерөнхий сайд болон УИХ-ын даргын асуудлыг ашиг сонирхлын зөрчилгүй буюу аль ч талд гарын үсэг зураагүй хүн энэ хурлыг даргалах ёстой гэж хэлсэн. УИХ-ын чуулганы хуралдаан өөрөө маргаанүй явах ёстой. Тэр үүднээсээ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын даргыг огцруулах санал дээр гарын үсэг зурсан. Тэгэхээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа аль ч талд гарын үсэг зураагүй, ямар нэг ашиг сонирхолгүй зөрчилгүй гэж үзэж байна.

Эцэст нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж удирдахад болохгүй зүйл байхгүй гэдэг тайлбар хийв. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж удирдаж эхэллээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

14 : 11
2025-10-17

Чуулган: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх саналыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх саналыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.10.16/ дээрх саналыг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Тэрбээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгааныхаа талаар тайлбар хийхдээ “Намайг УИХ-ын даргын албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал надад байхгүй. Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж байгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Цаашид надруу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл ч бодитоор учирч, хүмүүс үгээ цэгнэн, бодлоо нуух хэмжээнд очжээ.

Цаашдаа монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн, улайран эрх мэдлийн төлөөх тэмцэл удаа дараагийн увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой гэж хэлсэн билээ.

УИХ-ын гишүүд түүнээс ямар шалтгааны улмаас УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаар тодруулж, асуулт тавьж хариулт авч байна. 

Энэ шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, шударга ёсны төлөөх хийж буй тэмцэлийн эхлэл юм” гэж мэдэгдсэн билээ.

12 : 54
2025-10-17

Санал хурааж байна

563120223_798947493126672_7350149782446670582_n

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх талаар ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хурааж, саналд оролцсон 111 гишүүний 64 хувь буюу 71 гишүүний саналаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа. 

 

 

12 : 25
2025-10-17

Ерөнхий сайд үг хэлж байна

УИХ дэд дарга Х.Булгантуяа:

-Та бүхний санал, шүүмжийг хүлээн авч байна. МАН өөрөө олонх учраас ирцээ бүрдүүлэх ёстой гэдэг зүйлийг ярьж байх шиг байна. Гэхдээ хуулийн дагуу зөвхөн Ерөнхийлөгч хуралдаанд тааллаараа оролцох эрхтэй байдаг. Олонх хуралдаанд заавал оролцоод, цөөнх заавал оролцох ёсгүй гэдэг зүйл байхгүй. УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу хурал даргалагчийн хувьд тус хуулийг сахиулах үүрэг надад бий. 

Ерөнхий сайд Г.Заданшатар индерт үг хэлсний дараа УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу 12:30 цагаас санал хураана.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Өнөөдөр асуултад бүрэн хариулах боломж олдоогүй учраас хэлэх үгээ дуусгахыг хүсч байна. Эдийн засгийн сэргэлт бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш. Энэ бол баялгийн хулгай, нүүрсний хулгайтай хийсэн тууштай тэмцлийн үр дүн юм. Бид иргэддээ нээлттэй, хариуцлагатай нийгмийг цогцлоох, эрүүл тогтолцоог төлөвшүүлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. Энэ бүхий л тэмцлийн эцэст гарч буй өсөлтийг зөвхөн статистикт үлдээхгүй, харин Монголын өрх бүрт, иргэн бүрт бодит өгөөж болгох нь бидний гол зорилго.

Бид Монголын баялгийг дээрэмдсэн хулгайтай тэмцэж, түүний үр дүнд эмч, багш нарынхаа цалин, ахмад настнуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө ажилласан. Энэ бол манай Засгийн газрын амин сүнс, үйл ажиллагааны гол чиг шугам юм.

Би сандал суудалтай зууралддаг хүн биш. МАН-ын намын олонх гишүүдийн саналаар би Ерөнхий сайдаар томилогдсон. Надад итгэл хүлээлгэж байна гэж ойлгосон. 

Би гаднын сайтын мэдээлэлд үндэслэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгээгүй. Хоёр жилийн өмнө гарсан мэдээллийг яагаад няцаагаагүй юм бэ гэдгийг асуусан. 

Би улс орноороо наймаалцахгүй. Нүүрсний хулгайч нартай тохиролцохгүй. Өнөөдөр бид уг нь ард түмнийхээ амьдралыг сайжруулах тухай ярих ёстой ч, дөнгөж 100 хоносон Засгийн газраа огцруулах тухай яриад зогсож байна.Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй. Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй. Харин ард түмэнтэйгээ хөгжил дэвшил өөд хамтдаа босох гэж тэмцсэн. Эв нэгдэл зөвхөн шударга ёсонд үндэслэн тулгуурлах учиртай.

Хууль ялах уу, хулгай ялах уу гэдэг төрийн тамгатай түүхэн сонголтын өмнө та бүхэн зогсож байна. Монгол Улсад хууль ёс ялах болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

 

12 : 17
2025-10-17

АН нэгдмэл байр суурьтай байгаа

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар хоёулаа огцрох ёстой гэдэг дээр АН нэгдмэл байр суурьтай байгаа. 

Энэ бол зүгээр нэг албан тушаалтныг огцруулах тухай биш. Үүний ард илүү гүн агуулга, зарчим бий. Төр нь төр шиг байж, олонх нь олонхын үүргээ ухамсарлаж, цөөнх нь ч цөөнх шигээ хариуцлагатай, нэгдмэл байр суурьтай байх ёстой гэсэн үзэл санаа оршиж байна.

Ийм үндэслэл дээр тулгуурлан энэ шийдвэр гарсан. Энэ бол хувь хүний эсрэг биш, харин шударга ёсны төлөө, улс төрийн хариуцлагын төлөө хийж буй алхам гэдгийг та бүхэнд онцлон хэлье.

11 : 37
2025-10-17

Ерөнхий сайд Г.Занданшатар асуултад хариулж байна

Screenshot 2025-10-17 114010

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Парламент гэдэг бол нотлогч, няцаагч хоёр талын мэтгэлцээний талбар байх ёстой. Хэрүүлийн танхим биш. Үүний тулд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Ийм зорилгоор 126 гишүүнтэй болох санаачилгыг анх 2019 онд гаргаж, байсан боловч хэрэгжүүлж чадаагүй. 2023 онд гүйцээж хийсэн. Харамсалтай нь өнөөдөр дэглэсэн жүжиг шиг, хуйвалдааны шинж чанартай, няцаах, нотлох боломжгүй мэтгэлцээн өрнөж байна. 

Өнөөдөр яагаад цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлж болоогүй юм бэ гэж асууж байна. Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. Засгийн газарт олгогдсон хүрээ, хязгаарын хүрээнд бид төсвийн төслийг боловсруулдаг. Төсвийн төсөлд УИХ урсгал зардлыг 24 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасан байгаа. 

Цалин, тэтгэврийн хэмжээг шаардлагын дагуу нэмбэл ДНБ-д эзлэх урсгал зардлын хэмжээ 25-26 хувь болж нэмэгдэнэ. Бид төсвийн тодотголоор урсгал зардлын хэмжээг 24 хувь руу бууруулсан байсан. Тэгэхээр бид эхний ээлжид төсвийг жилийн төлөвлөгөөтэйгөө нийцүүлэх ёстой. Үүний дараа бид цалин, тэтгэврийг нэмэх бүх талын арга хэмжээг авъя гэдэг байдлаар байнгын хороодын дарга нартай тохиролцсон. Үүнийгээ намын бүлгүүдэд танилцуулах гэсэн боловч хуралдаагүй. 

Оюутолгойн асуудал ч гэсэн адилхан. Бид ажлын хэсгийг долдугаар сарын эхээр байгуулсан. Саяхан Оюутолгойгоос зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрсэн баяртай мэдээ байна. Moody’s: зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “B1, тогтвортой" болсныг зарласан. Монгол Улс 20 жилийн өмнө байсан зэрэглэлдээ орлоо. Энэ бол Засгийн газрын бодит ажлын үр дүн. Ард иргэдэд нэг талыг барьсан, гуйвуулсан мэдээлэл өгч болохгүй. 

10 : 58
2025-10-17

Гишүүд үг хэлж байна

УИХ-ыг гишүүд үг хэлж эхэллээ. УИХ-ын дэд даргад ирүүлсэн нэрсийн дарааллаар нийт 44 гишүүн үг хэлж, асуулт асууна. Үүний дараа санал хураалт явуулах юм.  

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Ерөнхий сайд болон Засгийн газар яагаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж? Өнөөдөр хөдөө аж ахуйн салбар хүнд байдалд орлоо. Малын тэжээл ердөө 30 хувьтай, тосны ургамлын хураалт 20 хувьд ч хүрээгүй байна.

Ургац хураалтын ажилд хүн хүч дутмаг, шатахууны хомсдол нүүрлэжээ. Малчид ч гэсэн бидэнд хандсаар байна. Өдөрт 5 литрээс илүү шатахуун олгохгүй байна, амьдрал хэцүүдлээ гэж хэлж байна. Тариаланч, малчид авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсээд байна. Энэ жил ургац хураалтад төсвөөс 120 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Гэтэл салбарын сайд нөөц сангаас гаргана гэж хэлчихээд, өнөөх сандаа дөнгөж 10 тэрбум төгрөг л байгаа.

Ард иргэд ингэж зовж байхад та бүхэн сандал суудлын асуудал хөөцөлдөж явна. Ийм байхад ажлаа хийж чадахгүй байгаа сайд нар нь өөрсдөө огцорсон нь дээр биш үү?

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ард түмний эрх ашгийг яагаад нэгдүгээрт тавьж болдоггүй юм бэ? Ард түмний хүсэл, та нарын хүсэж байгаа зүйлээс өөр байгаа шүү гэдгийг санаарай.

Одоо бид Оюу Толгойтой холбоотой, маш чухал асуудал хэлэлцэж байна. Ард түмэн бүгд харж байна. Хэн ирцэнд орж, хэн ажлаа хийж байна вэ? гэдгийг хараарай.

Өнөөдөр улсын төсвийн нийт орлого 33 их наяд төгрөг. Гэтэл бид Оюу Толгойтой холбоотойгоор үүнээс хоёр дахин их мөнгөн дүнтэй асуудал хэлэлцэж байна.

Бид бүгд ард түмнийг төлөөлж энд сууж байна. Ийм чухал асуудалд улс төрийн сонирхол, сандал суудлын тэмцлээ түр хойш тавиад, Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Хуулиараа бид энэ асуудлыг 12-р сарын 31 гэхэд хэлэлцэж дуусгах үүрэгтэй. Цаашдын 50 хоногт шийдэл гаргаж чадах эсэхээ харцгаая. Ард түмэн бүгд харж байгаа. Эцэст нь дүгнэлтээ тэд өөрсдөө гаргана.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна гэдэг асуудлыг би жилийн өмнө ярьж байсан. Өнөөдөр бид бодит үнэнтэйгээ нүүр тулж байна. Дөрвөн сарын өмнө миний бие МАН-ын бага хурал дээр Эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг танилцуулж байсан. Өнөөдөр бид эдийн засгийн энэ хүнд үед бодит өөрчлөлт, үр дүн авчрах алхмуудыг хийх хэрэгтэй байна гэдэг асуудлыг хөндөж байсан.

Миний байр суурь одоо ч хэвээрээ байгаа. Хамгийн сайн улс төр бол ард иргэдээ сайхан амьдруулах. Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх асуудал. Бид 35 жилийн турш хувийн хэвшилд суурилсан хүчирхэг эдийн засгийг бий болгож чадаагүй. Ядуурлынхаа түвшнийг бууруулж, ядуурлаа шийдэж бүрэн дүүрэн чадаагүй байгаа. Өнгөрсөн хугацаанд төсөв тэлж, төр данхайхын хэрээр хулгай ихсэж байна. 

Эдийн засгаа эрчимжүүлэх бидний хувьд номер нэг асуудал байх ёстой. МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Манай, танай Монгол Улс ч гэж байхгүй. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж нийлэх ёстой. 

Төрөө жижиглэж, төсвөө танаж, хэрэгцээгүй зардлаа хасах нь бидний нэн тэргүүний асуудал. Шинэ Засгийн газар байгуулагдаад дөрвөн сар болсон байна. Өнгөрсөн хугацаанд бидний хүлээж байсан бодлогын болоод хандлагын өөрчлөлтүүд хараахан харагдахгүй байна гэж бодож байна. Дэлхийд ам.долларын ханш буурч байхад, Монгол Улсад өсч байдаг урвуу хамааралтай байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Одоогийн яригдаж буй зүйл бол Байнгын хорооны саналаар УИХ-ын чуулганы санал хураалтын томьёоллыг өөрчлөх тухай юм. Зарим хүн энэ өөрчлөлтийг “Засгийн газрыг огцруулах үйл явцыг сааруулах” гэж ойлгоод байна. Үнэн хэрэгтээ, өмнө нь чуулганы хуралдаанд оролцож байгаа 39 орчим гишүүн санал өгөөд л Засгийн газрыг огцруулах боломжтой байлаа.

Харин одоо шинэ томьёоллоор УИХ-ын нийт гишүүдийн олонхийн санал шаардлагатай болсон. Энэ нь зөвхөн санал хураалтын журам, хэлбэрийн өөрчлөлт болохоос биш, огцруулах санал гаргасан гишүүдийн агуулга, санаачилга өөрчлөгдөөгүй. Тиймээс энэ өөрчлөлт Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг онцлон хэлье.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Үндсэн хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын гишүүд тайлбарлах эрхгүй. Зарим гишүүн Үндсэн хуулийн Цэц рүү хандсан байна лээ. Зөрчил байгаа эсэхийг зөвхөн Үндсэн хуулийн Цэц л шийддэг.

Гишүүд энэ асуудлыг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж болохгүй. Гэтэл одоо олон нийтэд энэ өөрчлөлтийг хууль зөрчсөн мэтээр ойлгуулж байна.

Харин эсрэгээрээ, хэрэв бид 13:00 цагаас өмнө санал хураалтаа хийж дуусгахгүй бол энэ үйл явц жинхэнэ утгаараа Үндсэн хуулийн зөрчилд хүрэх эрсдэлтэй юм шүү.

 

10 : 43
2025-10-17

Чуулганы хуралдааны ирц бүрдлээ

 
10 : 26
2025-10-17

Чуулганы хуралдааныг Пүрэв гаригийн ирцтэй эхлүүллээ

Screenshot 2025-10-17 102729
 
-Чуулганы хуралдаан эхлэхэд бэлэн боллоо. Үндсэн хуулийн зүйл заалттай холбоотой асуудлыг өчигдрөөс хэлэлцэж эхлэхээр ирц бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 61 гишүүний ирцтэй байна. Үндсэн хуулийн тухай асуудлыг хэлэлцэх зүйл заалт нь гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, арав хоногийн дотор хэлэлцэн батлах ёстой байдаг. Үүний дагуу ТББХ хуулийн дагуу асуудлыг хэлэлцсэн. Үргэлжлүүлэн арав хоногийн дотор буюу өнөөдөр 13:30 цаг гэхэд УИХ үүнийг хэлэлцэн баталж, шийдвэр гаргах ёстой. Тиймээс цаг хугацаанд нь асуудлыг хэлэлцэж дуусгая. Гишүүд та бүхэн ирцдээ орно уу. Зарим гишүүд чуулганы танхимд өдөр шөнөгүй л хүлээж байх шиг байна. 
 
 
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-17 203.91.115.46

Хулгайн төсөв дарга нараа залгиад намын эрх ашгийн төлөө урагшиллаа. Хамийн гол хулгай энэ төсөвт л байгаа юм шүү дээ. Хулгай ямар хүчтэйг эндээс харж болно. Ман нам 2025 онд 14 их наядын хулгайг төсөвт суулгасан. Одоо ирэх жил 2026 оны төсөвт энэ амжилтаасаа ухрахгүйг хичээж зүтгүүлж байна. Энэ төсвийг хамгийн багадаа 7 их наядаар танах ёстой байсан. Хулгайч Занданшатар 3 сар ажиллахад л ЭТТ-с л гэхэд 1.2 их наядыг танасанаа хөөрлөхөн яриад, илтгээд байсан. Барилга байшин, зам болгон хулгай.

Avatar

Нэргүй 2025-10-17 103.168.34.73

АБ дарга: "ТӨР БИДНЭЭР ДУТАХГҮЙ " гэнээ тэр ёстой үнэн шүү Битгий л ЕС болно гээд байгаарай даа

Avatar

Зочин 2025-10-17 103.212.118.104

Амарбаясгаланг чөлөөлж, Занданшатарыг огцруулсан нь 2028 оны сонгууль хүртэл МАН-д сэхээ авах боломж юм. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарыг илт дэмждэг биш, арай аядуу, төвийг сахисан, бие даасан бодолтой, харьцангүй туршлагатай, хүмүүсээ удирдлагадаа тавьбал ононо. УИХ-ЫН ДАРГАД МАН-ААС ХҮН ОЛДОНО.ЖЕНДЕР ТАЛАА БАРИНА ГЭВЭЛ БУЛГАНТУЯА, ХҮНИЙ ӨӨРИЙН ГИШҮҮДИЙНХЭЭ АЯ ЗҮЙГ ОЛООД УИХ-АА УДИРДАЖ ЧАДАХ ТӨЛӨВШСӨН ХҮН ГЭВЭЛ МӨНХБААТАР. ЕС-Д БЭЛТГЭГДСЭН ХҮН ХЭН БЭ ГЭХЭД ХЭЦҮҮ.

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.187.225

АН-хорчингууд санасандаа хүрлээ. Нэг нөхөр Хурлын танхимд бүр хар бүрх малгай өмсөөд цэцэрхэж ханхалзах аж Эрдэнэбилэг бил үү.

Avatar

青銅斧 2025-10-17 202.9.46.10

民主黨注定失敗.

Avatar

Л.Цэнгэл 2025-10-17 203.91.115.42

УИХ-ын гишүүдийн байж байгаа царай .. үхсэн МАН ын нусгайнуудын тэмцэл УИХ-ыг тарааж засгийн газрыг огцруулах ажилтай ..бүтэн гурваас дөрвөн сар хүртэл байлаа….
Монголчууд минь нийгмээ эмх замбараатай засгийн газар аа тогтвортой байлгахын тулд нам харгалзахгүй хөгшин залуу гэж ялгахгүй амьдралын нөхцөлийг нь шалгахгүйгээр цагаахан сэтгэлээр 《ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ТУГ 》 аянг зохион байгуулж ард түмнийг төрдөө итгэх итгэлийг нь бататгасан дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Х.Баттулгатайгаа нэгдэх ёстой.

Avatar

Намтар 2025-10-17 202.9.46.10

Эм Си Эс ялав, Оджаргал Цэнтрал Тауэртээ "Халхын гол 1939 Бид ялав" тэмдэг зүүгээд сууж байна лээ.

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.180.242

хаалгаар гараад тооноороо ороод ирнэ биз дээ .бүлэглэлүүд тэмцээд байгаан бишүү Занданшатар ч тэр Оюунэрдэнэ ч тэр гол салбарын сайдуудаа дан бүлэглэлээс тавьдаг, дүндээ дүн одоо хэн гэдэг сайд гарч ирээд бас л нөгөө төрд дэлүү шиг наалдчихаад хусаад байдаг зэвүүн новшнууд сайд болж л таараа.тэгэхээд юу ч өөрчлөгдөхгүй бид горьдох хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-10-17 188.162.254.66

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2025-10-17 188.162.254.66

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад алсын хараатай сайн хорчин болжээ ??????????

Avatar

Нэргүй 2025-10-17 59.153.112.178

АВИЛГАЛ, ТЕНДЕРИЙН ХУЛГАЙГ ОЛОН ЖИЛ ДАВУУ ЭРХТЭЙ ХИЙСЭН ХУЛГАЙЧИЙГ ЦААШИД ТӨРД БҮҮ ОЙРТУУЛААРАЙ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ. ЧИНИЙ ХУЛГАЙЧ ДҮҮ АГУУ ХУЛНАЙЧ БОЛЖ.

Avatar

Нэргүй 2025-10-17 202.126.90.98

АБ-г ЕС болгож шогтов доо

Avatar

Нэргүй 2025-10-17 202.126.90.98

Ашгүй дээ. ЗГ ч, УИХ ч толгойгүй. Хүүк ч дугарсангүй. Хуульгүй, толгойгүй амар боллоо. АН л ЗГ-т орж шогтох вий дээ

Avatar

Нэргүй 2025-10-17 203.98.76.30

Бузар хулгайч зайллаа ашгүй. Одоо ясыг нь цайтал шалга муу бузрыг

Avatar

Нэргүй 2025-10-17 59.153.115.27

Женко Баттулга, Херо Баатар хоёрын боловсруулсан Амарбаясгаланг намын дарга ЕС, Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга болгож Хүүкийг унагах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж монголчууд хичнээн зүхсэн ч 2 дайсаныхаа мэхэнд унасаар 2027 онд Женког ерөнхийлөгч болгох боллоо.Албан тушаал эрх мэдлийн төлөө үзэл санааныхаа туг болсон намаа 2028 оны сонгуульд шавартай хутгах болов

Avatar

Т1 2025-10-17 202.9.46.10

За битгий солиороод, тэмбүү нь тархиндаа орсноо гайхуулаад бай. Сайн дурын тролл, зайл.

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.180.242

зассссс үхсэний чинь женко! мал гэж боддогоо боль

Avatar

Монгол хүн 2025-10-17 103.229.121.26

Занданшатар огцорлоо гэж үү? Үнэн үү? Овоо ш дээ энэ хүнийг нэн яаралтай зайлуулах ёстой байсан Бусдын гар хөл бологч, толгойгүй хүн!!! Ийм хүн төрд байх ёсгүй

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.182.145

уих даргатайгаа хамт тарж буусан нь дээрдээ монголд ээлгуй жирийн ард иргэдэд халгайтай байж гэдгээ харуулчихлаа

Avatar

Нэргүй 2025-10-17 202.126.90.98

Ha ha. Одоо АН-ын хулгайч, луйварчид сайд дарга болоод Монголыг дампууруулах нь дээ. Хохь нь ээ хохь нь

Avatar

Т1 2025-10-17 202.9.46.10

АН бусдын баасан нүх рүү орж юугаа хийхэв дээ, холхон л байвал өлзийтэй. Аягүй бол МАН зүгээр байхад АН дампуурлаа манайх руу чихээд улс орон сөнөөчлөө гээд үеийн үед улилдацгаана.

Avatar

Зочин 2025-10-17 203.17.23.198

126 ахадсан тоо гэдгээ харууллаа даа. Бид бас ямар амьтас сонгосноо танив…

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.190.137

бараг огцорёон нь зөв байхаа даа, цаашаа эрч хүчтэй, ёс зүйтэй ажиллах итгэл найдвар байхгүй болохоор хурдан огцорсон нь дээр санагдлааа

Avatar

ХУУЛЬЧ 2025-10-17 202.9.47.87

ЭНЭ УДАА МОНГОЛ ЯЛАГЛАА ,НҮҮРЧСЧМД ЯЛЛАА.,,,,УДАХГҮЙ МОНГОЛЧУУДЫН САНАХ ОЙ САНАМЖ СЭРГЭН ДЭЭ.,,,,,ТҮҮХ МАРТАГДАДГҮЙ ЮМ .

Avatar

Нэргүй 2025-10-17 202.55.191.194

ОДООНООС САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ НОХОЙ ШИГ АЛАЛЦАХ БАЙХДАА МУУ ЛАЛРУУД

Avatar

зочин 2025-10-17 103.29.144.172

Иргэдээс итгэл хүлээгээгүй хүнийг ЕС-аар томилдог нь угаасаа л буруу байсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-10-17 156.67.94.105

ЖЕНКО=МОНГОЛ ХААН

Avatar

Нэргүй 2025-10-17 103.212.163.218

Хууль засагладаггүй, дээр нь ёс зүй түй ч байхгүй харанхуй, боловсролгүй, чадваргүй гишүүд ихтэй энэ УИХ тарахыг иргэд шаардаж байна

Avatar

Нэргүй 2025-10-17 202.126.89.33

novshiin hulgaich iig zailuullaa AN mandtigai

Avatar

Нэргүй 2025-10-17 45.129.32.70

АБ хамаатнаа Гадаад хэргийн сайдаар томилох байх. Тэр нь одоо Элчин сайд хийдэг гэнэ.

Avatar

Нэргүй 2025-10-17 122.201.23.226

Занданшатар өөрийхөө мэхэнд огцорлоо. Зандка УИХ-ын сонгуульд, Намын даргад өосөлдөөд уналаа

Avatar

Нэргүй 2025-10-17 103.229.121.193

Хулгайчид ялав гэх үү дээ

Avatar

Нэргүй 2025-10-17 103.229.121.193

Женко бол Монголыг самарч байна даа

Avatar

Нэргүй 2025-10-17 85.190.239.162

ЖЕНКО МОНГОЛЫН ХОЕР НАМЫН ЛАЛРУУДЫГ БҮГДИЙГ АТГАСАН ЮМ БАЙНА. ТЭР МОНГОЛЫН ХААН.

Avatar

Нэргүй 2025-10-17 194.35.121.218

ХУЛГАЙЧИД ЯЛАВ. АРД ТҮМЭН БОЛ ЦАГААН ЦААС

Avatar

ЗОЧИН 2025-10-17 203.91.115.52

26 оны төсөвөө хэлэлцэж амжихгүй боллоо. Энэ их өөрөө тарах нөхцөл бүрдэнэ.

Avatar

Нэргүй 2025-10-17 180.149.67.118

юун дэмий юманд санаа зовдог юм

Avatar

Иргэн 2025-10-17 202.9.46.142

1. Үндсэн хуулийн цэцэд өг. 2. Үг хэлэхээр жагсаалтанд байсан гишүүдийн үгийг хэлүүлээгүй тасласан нь буруу шүү дээ. 3. Харамсалтай. Нүүрсний хулгайтай тэмцэхийн оронд нүүрсний мафийн талд шийдвэр гаргалаа.

Avatar

Нэргүй 2025-10-17 202.131.236.22

ямарч үндэслэлгүй огцрууллаа. 30 жилийн дампуурлыг 3 сард арилгасангүй гэсэн шалтаг гаргаж байна энэ сайнзоригоор хөлөглөсөн нүүрсчид

Avatar

horig 2025-10-17 202.55.184.7

Erunhiilugch horig tawibal yah be?

Avatar

Нэргүй 2025-10-17 103.229.122.246

Хулгайтай тэмцэх гэсэн бүхнийг УЛСЫН ИХ ХУЛГaЙЧ НАР Үндсэн хууль зөрчин хүчээр унагаадаг нoвшнуудыг дахнин бүү сонгоорой.

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.188.113

Булгантуяа өөрийнхээ үнэн дүр төрхөө харууллаа

Avatar

Зочин 2025-10-17 66.181.188.113

Булгантуяа огцрох болзлоо бүрэн хангалаа гишүүн ч байх ёс зүй эрхгүй хүн байна.

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.182.145

цайраад Гөлийчихсөн тархины тураалд орчихсон хувь хөрөнгө мөнгөндөө элий балай болчихсон нөхдүүд л баг зүүж төрд орж ирсэн байж дээ

Avatar

Оюук 2025-10-17 202.70.37.50

Амарбаясгалан ба түүний нөхөд Занданшатарыг түрүүлж унагааж өөрөө сайн дураараа хурлын даргаа өгч буй дүр эсгэж намын дарга болсныхоо хувьд ерөнхий сайдад үзэх гэж байна шдээ хүүхдийн санаа юм даа тэгэхээр гацаах нь зөв эхлээд нүүсний хулгайч нараа нэг талдаа гаргаж аваад дараа нь засагаараа оролдох хэрэгтэй гүйцээ

Avatar

Булгантуяа 2025-10-17 202.70.37.50

юу вээ 30 очрим хүн суучихаад өчигдөрийн ирээд бүртгэлээ хийлгэсэн гишүүд дээр өнөөдрийн хэдээ нэмээд гэж арай бишээ тэгээд хууль зөржөөгүй гэх юм өчигдэр нээж хэлэлцэх асуудал дараалалаа батлаагүй биздээ жинхэнэ хууль зөрчлөөдөө Булгантуяа Ариузаяа гэсэн авгай нар Зул бөхөхийнхөө өмнө бадмалдаг гээч нь болж байх шиг байна даа. Булгаа чамайг асууудал чинь хүндрээд ирхийн цагт наад хэд чинь хэн нь ч хамгаалахгүй амиа бодоод зутна шдээ яасан ч итгэмтхий юм бэдээ

Avatar

Зочин 2025-10-17 66.181.188.113

Их хурлын явцыг үзлээ ёстой хэдхэн нөхөд чавганц нарын ярьдаг явган яриа хийгээд байх юм. Ёстой УИХ-ыг тараах нь зөв юм байна ийм гишүүдээс ичиж байна.

Avatar

Зочин 2025-10-17 202.126.89.130

УИХ-ын тамгын газар нь талцуулахгүй,хууль баримтлаад,хүний мөс бариад түшигтэй байх хэрэгтэй.
Мэргэжлийн хяналтыг татан буулгасан хүн,УИХ-тамгын газрыг татан буулгах хэмжээнд аваачиж болохгүй.
Тамгын газар бол төвийг сахиж ирсэн.
Одоо ч хэцүү л болж байна даа

Avatar

Нэргүй 2025-10-17 59.153.113.105

ЭНЭ ПАРЛИАМЕНТ ЧИНЬ 126 ГИШҮҮНТЭЙ БАЙГААГҮЙ БИЛҮҮ

Avatar

Нэргүй 2025-10-17 103.229.121.191

Хүн өөрөө огцроё гээд байхад хуралдаа суугаад огцруулаад өгдөггүй юм байхдаа

Avatar

Зочин 2025-10-17 5.34.216.10

Зандка ганцаараа УИХ ЗГ Монгол төрийг базчихсан том зандалчин юмаа ард иргэдтэйгээ гишүүдтэйгээ базуулаад шоронд орохоос айгаад бждээ

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.176.191

новшнууд сандал ширээтэйгээ зууралдаад, хоорондоо хор хутгаад үнэн заваарч байнаа, эднийг бүгдийг нь непалдах хэрэгтэй болж, эд нарт ард түмний амьдрал ёстой түй ч хамаагүй байдаг гэдэг нь шууд харагдаж байна, УИХ тарах нь зөвөө, МАН ч бас тарах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж