"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиолч нас баржээ

"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиолч нас баржээ

"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиолч нас баржээ

Өмнөд Солонгосын зохиолч Пэк Сэхигийн шилдэг борлуулалттай ном "Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" монгол хэлнээ хэвлэгдээд удаагүй байгаа билээ. Зохиолч сэтгэл гутралтай тэмцэж, сэтгэл зүйчтэйгээ ярилцсан илэн далангүй тэмдэглэлээрээ тус номоо бичжээ.

Харамсалтай нь, дэлхийн 25 улсад хэвлэгдсэн "Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиолч Пэк Сэхи 35 насандаа нас барсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнөө өглөө мэдээллээ. Солонгосын эрхтэн хандивлах агентлагийн мэдээлснээр тэрээр тархины үхжилээс болж нас барсан бөгөөд эрхтнээ хандивлах замаар таван хүний амийг аварчээ. Зохиолч Пэк Сэхи зүрх, уушги, элэг, бөөрөө хандивласан байна.

"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" ном Их Британи, Герман, Испани, Итали, Бельги, Польш зэрэг 25 улсад орчуулагдан, хэвлэгджээ.

Пэк Сэхи 1990 онд Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гояан хотод гурван охинтой айлын дунд хүүхэд болон мэндэлжээ. Багаасаа ном унших дуртай байсан Пэк Сэхи коллежидоо бүтээлч бичихүйн чиглэлээр суралцаж төгссөн байна. Улмаар хэвлэлийн газарт таван жил ажиллажээ.

Түүний дүү охин Солонгосын эрхтэн хандивлах агентлагаар дамжуулан хэлэхдээ "Бичвэрээр дамжуулан зүрх сэтгэлээ бусадтай хуваалцдаг байсан эгч минь. Хайраар бялхсан, хэнийг ч үзэн яддаггүй байсан сэтгэл зүрх тань одоо амар амгаланг оллоо. Тандаа маш их хайртай" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Саруул Сэтгэц төв 2025-10-17 66.181.161.63

саруул Сэтгэц төв судалгаанд сэтгэлзүйн асуудалтай хүмүүс ихэвчлэн сэтгэцийн эмгэгтэй хүмүүс байдаг ажээ

Avatar

hen negem 2025-10-17 103.212.117.227

ygd ch ym amidrah tnhelgui bolltloo uillaa

Avatar

Нэргүй 2025-10-17 202.126.89.17

олн юм хуцаад блгүй наад снлаа хураагаач снал хуралгахгүй бгаа наад хурл дрглгач гэдгээ хөөж зайлуулаад өөр нэгээр удирлуулаач.

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.178.133

Умардын бүдүүн пацаан нь хойд солонгосоо дэлхийн хаа ч байхгүй социолист диваажин болгоно гэнэ ээ. Пааааахахахахаха. Ард түмнийхээ тархийг угаадаг байж болно оо. Яаж дэлхий нийтийн өмнө ичихгүй бурж чадаж байна аа. Тэрний хэлсэн нохой ч инээмээр үгэнд нь итгэсэн гарууд монголд байвал эртхэн тэр хойд солонгостоо очиж амьдраарай!

Avatar

Нэргүй 2025-10-17 202.126.91.132

хойд солонгосыг магтаад байдаг гарууд хойд солонгостоо очиж амьдарвал таарна.

Avatar

Нэргүй 2025-10-17 103.229.120.91

chi yvj amdiraach end fbd uhsen atsaa hiij bgaa ym

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж