УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Их хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль зөрчсөн асуудлууд үүсч байна. Тиймээс ардчилсан тогтолцоотой улсын хувьд үүсээд байгаа асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд явуулмаар байна. Унах босох нь хэнд ч хамаагүй. Үндсэн хуулийн хүрээнд ажлаа явуулж, асуудлаа шийдэж байж бид зөв зам руугаа орно. Хуулийн дээр гишгэх юм бол энэ улсад найдах зүйл үгүй болж, ардчилалд аюул учирна.
Тухайлбал, өнөөдрийн ирц бүрдүүлж хуралдуулах гээд байгаа чуулган бол хууль бус.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зургадугаар зүйлд, хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам гэж бий. Үүний 6.2 дугаар зүйлд, нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт 10:00-13:00 цаг, 14:00-18:00 цагийн хооронд хуралдана. Гишүүдийн хувьд өглөө 9:00 цагаас хуралдаа ирж хуралдаанд бэлтгэж тухайн өдөр хуралдах асуудлын хүрээнд хэлэлцэж товлосон асуудлыг ажлын цагт багтаан шийдвэрлэж амжаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно" гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 6.3 дэх хэсэгт, ажлын зайлшгүй шаардлага гарвал Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдааныг энэ хуулийн 6.2-т зааснаас бусад ажлын өдөр зарлан хуралдуулж болно гэж заалтууд бий. Гэтэл өчигдөр /2025.10.16/ чуулганы хуралдаан эхлээгүй буюу чуулганы ирц бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, одоо үргэлжилж байгаа чуулганы хуралдаан өчигдрийн ирцээр хуралдаж байна. Тиймээс үүнийг хаагаад өнөөдрийнхөөр буюу Баасан гаригийн ирц нээгдэх ёстой. Ингэж өнөөдрийн /2025.10.17/Их хурлын чуулган эхлэх ёстой.
Хоёрдугаарт, өчигдөр Х.Булгантуяа даргын удирдсан чуулганы хуралдаан дээр Цэцийн маргаан үүссэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу "Монгол Улсын Их хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1 болон 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн. Тодруулж хэлбэл, өчигдрийн Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг ТББХ-ны хуралдааны саналаар огцруулахгүй. Тиймээс Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.
Тиймээс Үндсэн хууль зөрчиж байгаа чуулганы хуралдаанд гишүүд оролцохгүй байх бүрэн эрхтэй" гэлээ.
3,593.62






















































Зочин 2025-10-17 103.212.118.104
АНХНААСАА УУЛ УУРХАЙД АШИГ СОНИРХОЛТОЙ ЭНЭ НӨХРИЙГ САЙД БОЛГОДОГ БУРУУ БАЙСАН. ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР, ХИЛИЙН БҮСТ УУЛ УУРХАЙН ЛИЗЕНЗ ОЛГОНО ГЭЭД БАЙГАА ИЙМ УУЛ УУРХАЙН САЙДТАЙ УЛС БИД. САЯ 25 ХУВЬД НЬ БИРЖЭЭР АРИЛЖААЛВАЛ ЦААД 75 ХУВЬД НЬ МӨН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ ГЭСЭН ТОГТООЛ ЗГ БАТАЛСАН. УУЛ УУРХАЙН ТОМ КОМПАНИУДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ИЙМ ШИЙДВЭРЭЭ ЗГ ЦУЦАЛСАН УУ, ҮГҮЙ ЮУ.. Хамтарсан ЗГ-ыг огцруулахад их баярласан хүн. ИНЭЭГЭЭД Л БАЙСАН ЗУРАГ НЬ БИЙ.
Нэргүй 2025-10-17 66.181.180.242
энэ нэр хүнд нь унасан итгэл алдсан хүмүүсээ дахин дахин сонгоод л жүжиг тоглож шудрагын дүр эсгэхийг нь харж амьдрах тийм сонирхолтой байдаг юм болов уу
Зочин 2025-10-17 103.229.122.153
Амарбаясгалан, Оюунэрдэнэ 2 бол хулгайч х***а санаатай хөгийн залуучууд байна. Намын даргын сунгаанд ч тэр бас луйврын аргаар санал авсан. Женкогийн суганы үснүүд Хятадаас өгсөн зааврын дагуу ажиллаж байна даа.гудманд хэдэн зуун ахмад настан, багш эмч нар жагсаж байхад үл тоож зөвхөн өөрсдийн эрх мэдэл албан тушаалын төлөө үхэлдэж байна.
Иргэн 2025-10-17 66.181.186.148
Гурван сарын өмнө Далдаг Дамдинням жигтэйхэн их баярлаж билээ дээ хөөрхий одоо УИХ- чуулган болгон дээр тальтрана даа хөөрхий!!!
Нэргүй 2025-10-17 103.212.118.147
Энэ засаг унахаар ч. унах учраас уу???.???
Нэргүй 2025-10-17 203.91.115.49
Хамгийн гомдолтой бясаа нь энэ.
Нэргүй 2025-10-17 66.181.188.163
Та нарыг ажил хийж асуудалыг шийд гэж сонгосон. Ажил тасалчихаад ацаан хийж хууль дүрэм ярьж чадаж байна. Хуцалгүй зайл та нар
Зочин 2025-10-17 122.201.23.226
Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Дамдинням мэдэхгүй одоо ч Үндсэн хуулиа уншаагүй уншаад ч ойлгох ухаан хүрэхгүй. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийг цэц шийдвэрлэнэ
сдөсдаө 2025-10-17 122.201.31.138
женкочин Булгантуяа ажлаа өг
сс 2025-10-17 122.201.31.138
бузар Булгантуяа баяртай!!
Зочин 2025-10-17 103.100.177.3
Хууль тогтоох төрийн дээд байгууллага ард иргэдээ дарамталдаг зандалчин ЗГ зайлцгаа
Нэргүй 2025-10-17 59.153.114.224
Танай засгийн газар харин үндсэн хуулийг уландаа гишгээд байгаа биз дээ??? Оюун-Эрдэнийн засгийн газрын эхлүүлсэн Баялгийн сангийн асуудлыг танай засгийн газар усанд хаясан чулуу шиг чимээгүй хав дарж, Эм Си Эс гэх мэт мөнгөний бүлэглэлд боломж гаргаж өгч байгаа чинь ард түмний тэгш эрхийг үл тоомсорлон үндсэн хууль руу гаа нулимсан хэрэг болчихоод байна. Занданшатартайгаа хөтлөлцөөд зайлцгаа
Нэргүй 2025-10-17 202.126.88.191
Элбэгдорж, мсэс Оджаргалын мөнгөний боол болсон амьтан, Ухаа худагийг хамгаалах үүрэг даалгавартай тавиул,,, гэдэг үнэн юм байна
Мсэсээс авилга авсан бүх гишүүдийг татахгүй бол мсэсийн ЗГ үргэлжилж ард түмэн, Монгол Улс хохирно шүү
Нэргүй 2025-10-17 66.181.187.201
ДАМДИННЯМ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХООСОН ТОЛГОЙ ШҮҮ ГЭДЭГЭЭ МАШ ТОД ХАРУУЛЛАА!!! САЙД БОЛОХЫН ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭГЧ МУУ ЗАЛУУ!🤮 ДАРХАНЫХАН ДАХИЖ БҮҮ СОНГООРОЙ!!! МСS EES ABИЛГАЛ АВАГЧ ХУДАЛДАГДСАН НӨХӨР
Нэргүй 2025-10-17 59.153.113.105
Хуцаа уул уурхайн угаадас долоосон тавиул Улсын төсөвт орох ёстой байсан 200 тэрбумыг авлигаар давуу байдал олгож асар их хохирол учруулсан хулгайч