Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулна

Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулна

Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан товоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.10.17/ УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулах юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх асуудлыг эрчимжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж байна гэдгээ мэдэгдсэн. Процедурын хувьд УИХ-д тухайн сайдыг томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл //Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/,

Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналын тухай хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Гэхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн гэж үзэн, гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн. Хэрэв дээрх чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд оролцон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ч энэ нь Үндсэн хуулийн бус аргаар шийдвэр гаргасан болох юм.  Иймээс гишүүд чуулганы танхимд орж ирцээ бүртгүүлэхгүй байв.

УИХ-ын хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хуулийн хугацаанд багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Хуулийн хугацаа өнөөдөр 13:00 цагаар дуусах юм. Иймээс хуулийн хугацаатай асуудлаа эхэлж хэлэлцэх үү, аль эсвэл анхнаасаа төлөвлөснийхөө дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох уу гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.178.221

ЭНЭ ХҮН ҮГҮИ БОЛ ЭНЭ УЛС ЭЛГЭРЭ ХЭВТЭЖ АВИЛГА ХУЛГАИЧУУДЫН ОРОН БОЛОХ БАИЛА

Avatar

Нэргүй 2025-10-17 59.153.113.105

сү батболд хулгайчийн тавиул угаадас долоосон хулгайч шүү хэдэн жилийн дараа сүүлд нь мэдэгдэнэ

Avatar

Нэргүй 2025-10-17 59.153.113.105

Энэ гэнэт гарч ирээл попордог гар жинхэнэ нүүр царай нь Зөвшөөрлийн хууль дээр ажлын хэсэгт ажиллаж байхад харагдсан даа алдаагаа шууд нөгөө гишүүнрүүгээ чихдэг гар байсан

Avatar

Нэргүй 2025-10-17 59.153.113.105

2 жилийн өмнө нүүрсний сонсголоор илэрсэн асуудлыг өнөөдрийг хүртэл яагаад шалгуулахгүй дарагдуулж байж байгаад одоо гэнэт худал үнэн нь мэдэгдэхгүй юм яриад байнаа… Хэн нотолхын Шүүхээр эцэслэгдэж байж л үнэн мөн нь тогтоогдоно шүү… Үнэн л юм бол өнгөрсөн хугацаанд яагаад шалгуулахгүй дарагдуулсан бэ

Avatar

Зочин 2025-10-17 5.34.216.10

За зайлаа гүтгэсэн гүтгүүлсэн асуудлаа эхлээд шийдчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж