ХХБ “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг хамтран зохион байгуулав

ХХБ “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг хамтран зохион байгуулав

ХХБ “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг хамтран зохион байгуулав

Европын Холбооны Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачилсан “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг зохион байгууллаа.

Худалдаа хөгжлийн банк  Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг төлөөлөн энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулжээ. Тус форумд Монгол Улсын бодлого тодорхойлогч байгууллагын төлөөллүүд, хувийн хэвшлүүд болон Европын Холбооны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нийлсэн 700 гаруй төлөөлөл оролцсон юм.

Бид энэхүү арга хэмжээгээр Европын Холбоо болон Монгол Улсын бизнес эрхлэгчдэд илүү таатай хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, ирээдүйн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Тус форум нь ХХБ-ны хувьд харилцагчдаа шинэ түншүүдтэй танилцуулж, шинэ зах зээлд гарахад туслах, олон улсын бизнесийн боломжуудыг нээсэн чухал алхам боллоо.

ХХБ нь 2025 оны 3-р улирлын байдлаар Монгол Улсын нийт Европ руу хийгдэх гүйлгээний 40 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж