Хятадын хотуудад хөдөлгөөний идэвхтэй тээвэр хөгжиж байна. Энэ нь тайван алхах эсвэл байгальд ээлтэй дугуй унах зэрэг биеийн хөдөлгөөнийг дэмжсэн байдлыг хэлнэ. Явган явах, дугуй унахыг чухалчилдаг моторгүй өдөр тутмын амьдралын хэмнэл нь мөн орон нутагт тохирсон загвараар өргөжиж байна. Энэ нь хотын хөдөлгөөнийг сайжруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулдаг байна.
Үүрээр Бээжингийн хоёрдугаар тойргийн замын хөдөлгөөн эрчимжиж эхэлнэ. Ойролцоох Дунчен дүүргийн Андинменд амьдардаг 63 настай Жан Жиангуо өглөөний дасгалаа явган хүний ногоон зам дээр хийж эхэлжээ. "Энэ зам нь дасгал хөдөлгөөн болон өдөр тутмын аяллыг маш хялбар болгодог" гэж тэрбээр хэлж байна. Учир нь өнгөрсөн онд бүрэн ашиглалтад оруулсан 35.5 км урт тусгай ногоон зам нь цэцэрлэгт хүрээлэн, өвийн дурсгалт газар, худалдааны бүс зэрэг цэгт хүрдэг. 2024 он гэхэд Бээжин хотын иргэдийн 50.1 хувь нь явган болон дугуйгаар өдөр тутмын амьдралаа зохицуулдаг бол 20 хувь нь автомашин, метроноос илүү зөвхөн дугуй унахыг чухалчилдаг. Тиймээс автозамаас тусдаа 60.6 км нэмэлт дугуйн зам барьж, одоо байгаа 329.9 км замыг улам өргөтгөсөн байна.
Бээжингийн тээврийн хүрээлэнгийн Ван Шулин явган хүний зам болон дугуйн замыг "Богино зайн аялал, дамжин өнгөрөх тээврийн оновчтой шийдэл" гэж тодорхойлжээ. Тэрбээр хөдөлгөөний идэвхтэй тээврийг хөгжүүлснээр моторт тээврийн хэрэгслээс ялгарах нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг гэж онцлон тэмдэглэсэн юм.
Тиймээс явган зорчигч, унадаг дугуйчин болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аль алийг нь хослуулахын тулд аюулгүй байдал, саад тотгорыг арилгах, зориулалтын орон зайгаар нь хангахад чухал ач холбогдол өгсөн байна.
Хуйлонгуаныг Жунгуанцүнтэй холбодог 6.5 км тусгай зам нь Бээжингийн хамгийн анхны унадаг дугуйн хурдны зам юм. Энэ зам ашиглалтад орсноор дугуйчдын нийт замын туулах хугацаа нэг цагаас 30 минут болж багасжээ. Мөн энэхүү тусгай зориулалтын эгнээ нь дугуйгаар автобус, машинаас ч хурдан явах боломжийг олгосон байна.

Хятадын Жянши мужийн төв Наньчан хотод дугуй сонирхогч Ван Чин өглөөний 06:00 цагт Иньшионгийн гүүрний доороос хөдөлж, Ганьжян голын эрэг дээрх ногоон замаар дөрөөлжээ. "Өмнө нь би хотын захад дугуйгаар явдаг байсан. Одоо Фэнхуанжоу цэцэрлэгт хүрээлэн, Цюшүй талбай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад гэрээсээ гараад хэдхэн минут дугуйгаар яваад л хүрдэг" гэв. Хонггутан дүүргийн 28 км дугуйн нэгдсэн замын систем нь амралтын газар, голын эргийг экологийн амралтын газар болгож, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлсэн аж.
Наньчан хот нь хоорондоо уялдаатай зам, ухаалаг байгууламж, нээлттэй ногоон байгууламжаар дамжуулан цэцэрлэгт хүрээлэн, соёлын дурсгалт газруудыг нэгтгэж, иргэд байгальд дасгал хийдэг "амьдралын хэв маягийн бүс"-тэй болсон.
Харин Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотын Юйжунг дүүрэгт Чен овогтой эмэгтэй явган хүний тусгай замаар алхаж Жиукэнзи захад хүрчээ. "Би хүнсний бүтээгдэхүүн авахын тулд том тойруу замаар явдаг байсан. Одоо хэдхэн алхмын зайтай!" гэж тэрбээр инээмсэглэн хэлэв.
Чонгчин шиг уулархаг хотод алхах нь хэзээ ч энгийн байгаагүй. Дээр доороо орсон, төөрдөг байшин шиг зам нь нийтийн эзэмшлийн талбайнууд ихэвчлэн тархай бутархай байдгийг
илгэдэг байна. Улмаар сүүлийн жилүүдэд Чонгчин хот орон нутгийнхаа топографийг бүрэн ашиглаж, өндөр чанартай хөдөлгөөнийг удаашруулах системийг бий болгожээ. Хотын нэрийн хуудас болсон уулын хажуугийн замыг ашиглан олон нийтийн байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, метроны буудлуудыг холбож чадсан байна. Өнөөдрийг хүртэл хотын төвд 840 гаруй км уулын бэлээр зам тавьж, харилцан уялдаатай, тав тухтай, үр ашигтай, бүх насны хүн зорчих боломжтой олон үйлдэлт системийг бүрдүүлсэн байна.
Чонгчин хотын замууд нь мөн нийгэм, эдийн засгийн дүр төрхийг хүртэл өөрчлөв. Эргэдэг чулуун гишгүүрийн дагуу 40 гаруй кафе, соёлын дэлгүүр, номын дэлгүүр бий болж, нэгэн цагт нам гүм байсан хорооллыг сэргээв. Ингэснээр жилд 100 сая юань буюу 14.05 сая ам.долларын хөрөнгө босгож чадаж байгаа нь арилжааны сэргэлт төдийгүй нийгэмлэгийн дахин төрөлт гэгдэж байна. "Жим мэт зам бол зүгээр нэг зам биш. Хүмүүсийн өдөр тутмын амьдрал, худалдааны үйл ажиллагаа, соёлын дурсамжийг холбодог. Бидний зорилго бол замуудаар дамжуулан олон нийтийн нийгэмлэгийг сэргээж, нэгдмэл байдлыг дэмжих явдал юм" гэж Южүн дүүргийн төслийн гол бүтээн байгуулалтын төвийн захирал Тан Байжун хэлжээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-17 202.126.88.78
Нямбаатар уг нь хотоо хөгжүүлэх гээд сайн ажиллаж байна. даанч хогийн юмнууд нь мотор цахилгаан дугуй энэ тэр оруулж ирээд хүн алхахад дэндүү аюултай богосоор байна
Нэргүй 2025-10-17 202.9.40.27
Прлмент ажлуулыг шууд шууд хонг алдхгүй яриад явх ёстой тэд эд хонг гэж хонгиН эцсээр тургаал бхгүй өдөр өлөрт нь шахаад шахаад явчх ёстой тэр хонгууд заавл эцсийн өдрөөр тооцоод бх юм бхгүй тэр хонгууд тийм хонг гэж л бгаа болхоос тэр хонгийг бүгдийн гүйцээ гэсн үн биш.
Нэргүй 2025-10-17 66.181.161.1
НЯМБААТАР БОЛ ЖИНХЭНЭ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН. НЯМБААДАА АЖЛЫН ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!
Нэргүй 2025-10-17 202.126.88.84
Нянбактер зүв зүгээр байсан явган зам бордюрыг хуульж х***а боржин чулуугаар сольж улсад онц их хэмжээний хохирол учруулан замын компаниудад их орлого орууллаа.
Нэргүй 2025-10-17 202.126.89.17
манж хужаагууд хужааруу мнголын баялгыг хулгайлж зөөж хулгай шааж амьдрх гэж мнголд дураар аашлж туйлж эзлж байх гэж нам төрийн толгойруу үхлдн тэмцэж толгойд шаадг.даврцн муу хулгайч л******д хог шаарнууд.
Нэргүй 2025-10-17 202.126.89.17
тэгээд үхлдн зүтгээд байхийг харий. зугтдаг л бхгүй юу.
Нэргүй 2025-10-17 202.126.89.17
уг нь наад сайд дрга гэдгийг чадвартай хүмүүс шийдвр гаргууулах гэж байлгдийн шд тэгсн хулгайчууд хулгай ш*** гэж шийдвр гаргаж урвуулж ашиглцн. гажигтцн.өвчтэй хогнууд бэ. тэгхээр тийм гажиг лаларуудыг хэзээч битгий толгойд шааж сайд дрга болгогчдийг өдөр шөнөгүй араас нь мөрдөж мушиг тусгай хянлт тавьж бх ёстой сайд дргын шийдвр гаргхыг гэдгийг урвуулж ашиглхааргүй хянж цагдх ёстой цэврлэгч хийлгх ёстой боолийн хөдлмөрхийлгх ёстой тэгээд үхлдн зүтгээд бхийг харий. буруу ашглвал яллд ундгийг
З 2025-10-17 202.9.46.13
явган болон дугуйн зам тусдаа болгоочээ Явган хүнээ цахилгаан дугуйтай залуус дайраад тахир дбутуу болгоод дууслаа.