АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Пүрэв гаригт /2025.10.16/ утсаар ярьж, удахгүй Унгарт нүүр тулан уулзахаар тохирчээ. Уулзалтын нарийн хугацаа товлогдоогүй ч ойрын хагас сарын дотор гэж таамаглаж байна.
Энэ удаагийн дуудлага маш үр дүнтэй болсныг Трамп онцоллоо. Тэрбээр "Truth Social" хаягаараа жиргэхдээ "Бид Украин дахь дайн дууссаны дараах Орос, АНУ-ын худалдааны талаар ярилцлаа" гэсэн юм.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан удирдагчдын уулзалтын талаар жиргэхдээ "Тэд Будапештэд уулзах болсон нь даян дэлхийн энх тайвныг хүсэгчдэд сайхан мэдээ боллоо" гэсэн юм. Өмнө нь тэр "Энх тайван тогтооход тэвчээр, хүч, даруу байдал шаардлагатай. Европ байр сууриа өөрчлөх ёстой. Эцэс төгсгөлгүй дайны галыг бадрааж, бардамнахын оронд Оростой хэлэлцээ хийх хэрэгтэй. Яриа хэлэлцээ л манай тивд энх тайвныг авчирна" гэж хэлж байв.
Мөн Орос, АНУ-ын дээд түвшний төлөөлөгчид ирэх долоо хоногт уулзах болсон байна. Уулзалтын байрлал тодорхойгүй байна. АНУ-ын төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ахлана.
Украины ерөнхийлөгч Зеленский Цагаан ордонд айлчлахаас нэг өдрийн өмнө Путин, Трамп нар утсаар ярьсан нь энэ. Зеленский Оросын гүнд цохилт өгөх боломжтой "Tomahawk" пуужинг Украинд нийлүүлэх асуудлыг Трамптай хэлэлцэнэ. Путинтэй утсаар ярисных нь дараа Трампаас "Tomahawk" пуужин Украинд нийлүүлэх эсэх талаар асуухад "Бид АНУ-ын нөөцөд байгаа бүх пуужинг нийлүүлэх боломжгүй. Бидэнд ч бас хэрэгтэй шүү дээ… Тэгэхээр яг яахаа мэдэхгүй байна" гэжээ.
Дашрамд дурдахад, Путин, Трамп нар утсаар ярихын өмнөхөн ОХУ Украинд агаарын цохилт өгснийг АНУ дахь Украины Элчин сайд Олга Стефанишняа хэллээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-17 202.126.91.124
trump onigoogoo chirch bna daa putin yu gj trumpiin ugend orhov dee
Боль 2025-10-17 202.9.46.10
Одоо болио, уулзалт хийгээд л байдаг, хийгээд л байдаг. Энхийн яриа ямар ч явцгүй, залхмаар юм. Орос ч тэр Украйн ч тэр 2 талын ардууд зүгээр л шалавхан нүд аниасай гээд залбирч суумаар юм.
Иргэн 2025-10-17 66.181.191.102
яргачин бас л эргүү трампыг хуулчихлаа….Одоо Будапешт, тэгээд 3 сарын дараа Эл Рияд гэх мэтээр уулзаад сунгаад яваад байх юм уу Мэдээж яргачин энийг хүснэ Нөгөөх нь дагаад бурантагтай тэмээ шиг яваад байх уу
Б 2025-10-17 202.55.191.130
ЦАРЬ БСДА ДОНАЛД ДААКЫГ ДАХИН ДАГЗДАХ НЬ ЭЭ.
Нэргүй 2025-10-17 66.181.161.30
УНГАРТ ПУТИНЫГ БАРИВЧЛАХГҮЙ Л БАЙХДАА.
ЗОЧИН 2025-10-17 203.91.115.52
ДОНАЛЬД ГАЛУУ ПУТЛЁРТ ДАХИН ДАГЗДУУЛАХ Н ДЭЭ. НААДАХ НЬ НОБЕЛИЙН ШАГНАЛ ГОРЬДООСТОЙ НӨГӨӨХ НЬ УКРАЙНЫ НУТГААС АХИУХАН АВААД ЯЛГҮЙ ХОЦРОХ САНААТАЙ.