Японд 2011 онд болсон газар хөдлөлт, цунамид өртөж сураггүй болсон нэгэн охины цогцсыг 14 жилийн дараа гэр бүлд нь буцаан өгөгджээ. Гамшиг болсон өдөр зургаан настай Яманэ Нацүсэ охин Иватэ мужийн Ямада хотод гэртээ байхад хүчтэй газар хөдлөлт, цунами түүнийг аван одсон байна. Тэр цагаас хойш охин сураггүй болсон байв. Хожим 2023 оны хоёрдугаар сард Мияги мужийн далайн эргийг цэвэрлэж байсан нэгэн барилгын ажилчин хүний яс олж, цагдаад мэдэгджээ. Уг газар нь Нацүсэгийн гэрээс 70 гаруй километрийн зайтай байв. Цагдаа нар энэ сарын эхээр олдсон яснуудыг Нацүсэгийнх болохыг баталжээ.

Охины эцэг эх болон ах нь түүний шарил бүхий жижиг уутыг Пүрэв гаригт (2025.10.16) Мияги мужийн Минами Санрикү хотын цагдаагийн хэлтсээс хүлээн авчээ. Ээж нь болох Чиюми, уутыг зөөлөн тэврээд “Охин минь 14 жилийн дараа гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Гэхдээ ийм байдлаар ирсэнд маш их гунигтай байна. Би түүнд илүү сайн ээж байж чадах байсан гэж бодож байна” гэжээ. Тэр мөн охиных нь цогцсыг олж, буцаан өгөхөд тусалсан хүмүүст гүн талархал илэрхийлээд, “Царцсан цаг эцэстээ дахин хөдлөх шиг боллоо” хэмээн хэлсэн байна.
3,593.62





















































ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-10-17 103.229.120.166
япон улс аралуудаас бүрдсэн улс.
Газар хөдлөлт.үер.г.м байгалын гамшиг болдог!