Казах түмэнд Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв | News.MN

Казах түмэнд Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Казах түмэнд Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв

 Казах
зон олон өдөр шөнийн тэнцэл тохиодог эртнээс уламжлалтай Наурыз баяраа
жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг.

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл казахын ард түмний үндэсний Наурыз баярын өдрийг
тохиолдуулан Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон тус
аймгийн уугуул иргэдийн төлөөллийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч
уулзав.

Тэрбээр “Баян-Өлгий аймаг болон эх орныхоо
өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт казах түмэндээ Та бүхнээр
уламжлан Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Казах түмэн маань
хүнд бэрх цаг үед ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч идэвхийлэн
оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж ирснийг төр, засаг
үнэлж байдаг юм” гээд тэдэнд гарын бэлэг гардуулав.

Наурыз
баярыг дэлхийн арав гаруй оронд тэмдэглэдэг байна. Харин энэ жилээс
НҮБ-ын шийдвэр гарч дэлхий дахинаар энэ баярыг тэмдэлэхээр болжээ.
Иймээс манай орны өнцөг булан бүрт ажиллаж, аж төрж байгаа казах түмний
төлөөлөлд хүндэтгэл үзүүлэх ажил энэ жил бүх аймаг, дүүрэгт болж байгаа
аж.

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, доктор, профессор Х.Аксолтан, эрдэмтэн
А.Карбай, “Булбул” ХХК-ийн захирал Т.Елемес, өндөр настан Т.Семейхан,
шүдний эмч Ш.Сабах, УИХ-ын гишүүний туслах Б.Жандос, Монголын казах
залуучуудын холбооны тэргүүн Ш.Айдос нарын зэрэг нийгмийн давхар бүрийг
төлөөлсөн хүмүүс ирсэн байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтэс мэдээлэв.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2010-03-20 202.180.218.215

Та минь ээ нээрээ сайн анзаараарай Хасагууд аймаг болоогүй байхад тэнд хэдэн монгол байсан одоо хэд байгаа билээ бас тэр үед монголоор нэрлэгддэг байсан газар уул ус одоо ямар нэртэй болсон мөн хэдэн монгол сум байж байгаад одоо хэд болсон одоо тэнд байгаа монголчууд нийгмийн ямар давхаргын ажил хийж байгааг тэдний хувьд Баян-Өлгийд байгаа монголчууд цөөнх гэж яригддаг тэнд байгаа монголчуудад зориулсан сургууль сүм хийд гэж байдаг эсэх ямар байдалтай байгаа зэрэг эргэлзээтэй олон асуудлыг очоод үзэхэд энэ нь үнэн байхаа гэж санагдана шүү монголчуудаа Газар гуйж ирсэн Казакуудыг даврааж болохгүй шүү

Avatar

Зочин 2010-03-20 127.0.0.1

teneg mgl z**l

Avatar

Зочин 2010-03-20 127.0.0.1

kazakuud urgshaa

Avatar

freecallmn 2010-03-20 127.0.0.1

Hizgaargui yarih erh chelee www Freecall mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж