Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авахгүй байхыг Японоос хүсэв

Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авахгүй байхыг Японоос хүсэв

Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авахгүй байхыг Японоос хүсэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын дайныг санхүүжүүлж байгаа улс орнуудад үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхийг эрмэлзэх болсон. Энэ хүрээнд Оросын газрын тос, байгалийн хийн худалдан авалтаа зогсоохыг Японд уриалж байна.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Лхагва гаригт Японы Сангийн сайд Кацүнобү Катотой Вашингтонд уулзсан бөгөөд хоёр улсын эдийн засгийн харилцааны чухал асуудлуудыг хэлэлцжээ. Мөн Японыг Оросын эрчим хүчийг импортлохоо зогсооно гэж найдаж буйгаа АНУ-ын тал илэрхийлсэн байна.

Япон улс газрын тос, байгалийн хийн импортоос ихээхэн хамааралтай хэвээр байгаа билээ. 2023 онд тус улс Оросын шингэрүүлсэн байгалийн хийг импортлоход 582 тэрбум иен буюу 3.9 тэрбум ам.доллар зарцуулсан аж. Энэ нь тус улсын нийт эрчим хүчний импортын ес орчим хувийг эзэлж байна. Мөн онд Япон улс Оросын түүхий нефтийн импортоо зогсоосон боловч дараа нь Байдены засаг захиргаа тусгай хориг арга хэмжээ авснаар Сахалин-2 төслөөс газрын тос, байгалийн хийн импортоо үргэлжлүүлэх боломжтой болсон.

Японы Сангийн сайд Кацүнобү Като Оросын эрчим хүчний импортыг зогсоох тухай Бессентийн саналд шууд хариу өгөхөөс татгалзжээ. Гэхдээ "Их 7"-ийн орнуудтай хамтран ажиллах замаар Украинд шударга энх тайвныг тогтоохын тулд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгджээ.

ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа багасгахыг АНУ-ын холбоотнуудад шахах тактикийг Трамп Энэтхэгт мөн ашигласан билээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Оросын нефтийг худалдан авахаа удахгүй зогсооно гэж түүнд ам өчиг өгснийг хэвлэлүүд мэдээлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-17 103.229.123.102

Японы Иточу ч билүү, Сумитомо ч билүү компани Оросын Сахалинд хий боловсруулах үйлдвэр шинээр барьчихсан байгаамаа. Тэгээд тэндээсээ бүтээгдхүүн авдаг бололтой

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.161.54

Орос нь эдийн засгийн хоригт орсон, дээрээс нь японтой арлын маргаантай байхад нефьт нийлүүлж болж байна гэж үү

Avatar

Нэргүй 2025-10-17 185.220.100.243

Тийм

Avatar

ИРГЭН 2025-10-17 103.229.122.204

Оросоос Япон *хий* авахгүй болчихвол Япончууд л хохирно,,,,,Америк өөрсөдөө яах ч үгүй,

Avatar

Нэргүй 2025-10-17 59.153.114.224

Сэтгэгдэл бичиж болохгүй бол танайх ямар үхсэн ацных нь чөлөөт хэвлэлийн сайт байдаг юм бэ???

Avatar

Нэргүй 2025-10-17 59.153.114.224

Японоос хүсээд байгаа юм бишээ. ЯПОНЫГ ДАРАМТАЛЖ БАЙГАА юм. АНУ найтаахад Япон ханиад хүрч Өмнөд Солонгос хатгаа тусдаг гэж сонссон уу??? Японд байрлаж буй америкийн цэргийн бааз дотор ямар нэгэн гэмт хэрэг гарахад японы хууль, цагдаагийнхан юу ч хийж чаддаггүйг мэдэх үү??? Хөвсгөлд монгол иргэнийг буудаад алчихсан хүнийг америкийн хуулиар элчин сайд нь нутагруугаа дагуулаад аваад явж байсныг мартчихаагүй биз??? Эдгээрийг чинь л жинхэнэ ДАРАНГУЙЛАЛ гэдэг юм.

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.183.203

Монгол улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг москвад дуудаж аваачаад,,,буудаад алчихыг юу гэх вээ,,,,ОРКоо,,,,

Avatar

Нэргүй 2025-10-17 66.181.182.223

хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай байгалийн хуулийг яалтай,чингэсийн үед бид ч гэсэн дуртайгаа хийж л явсан шүү барууны тэжээвэр гөлөг минь ,иймд бусдад пялдаганаж нэгиийг өмөөрч нөгөөг буруутгахаа боль тэнэг минь,бидэнд далайн цаадах а**с биш,хойд хөрш маань л чухал гэдгийг бүү март мартвал сөнөнө

Avatar

Б 2025-10-17 202.55.191.130

ЧИНИЙ ХАЙРТ МАНГАД УДАХГҮЙ ЖИНХЭНЭЭСЭЭ СӨНӨХ БАЙЛГҮЙ. ЧИ БАС ЭНЭ ДЭЛХИЙГЭЭС ТОНИЛООРОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж