Хэрвээ Хамас бүлэглэл барьцаалагдаж байх хугацаандаа амь үрэгдсэн бүх израилийн цогцсыг буцааж өгөхгүй бол Газын зурвас дахь энх тайвны төлөвлөгөө зогсоно гэж Израиль улс мэдэгджээ. АНУ-ын мэдээллийн "Axios" агентлагийн мэдээлснээр, Хамас бүлэглэл бүх цогцсыг олж, эргүүлэн өгөхөд хүчин чармайлт гаргахгүй байна гэж Израиль улс тус бүлэглэлийг буруутгажээ.
Тиймээс бүх амиа алдсан израилийн цогцсыг олж өгөхгүй бол Газын зурвасын хэлэлцээр дараагийн үе шатанд шилжих боломжгүй гэж Израил Лхагва гаригт (2025.10.15) Вашингтонд мэдэгдсэн байна.
Гал зогсоох хэлэлцээрийн дагуу Исламын бүлэглэл барьцаалагдсан 48 Израилийн иргэнийг бүгдийг нь Даваа гариг гэхэд суллах ёстой байв. Амьд байгаа 20 хүнийг Хамас заасан хугацаанд нь сулласан. Гэвч амиа алдсан 28 хүний цогцсыг буцаах ажил удааширсаар байна. Газын энхийн төлөвлөгөөнд барьцаалагдсан хүмүүсийг сулласны дараа Хамас зэвсэглэлээ хурааж, Израиль Газаас цэргээ гаргана гэж заасан. Гэсэн хэдий ч цогцсуудыг хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим нь нуранги дор, зарим нь хонгилд байгаа бололтой.
3,593.62





















































Нэргүй 2025-10-16 203.91.115.41
Дайнд эрсдэгсэд, хилмэгдэгсэдийн шарилыг өгөхгүй бол …гэсхийгээд найруулчихаж болохгүй байна уу!
Victory 2025-10-16 202.55.188.83
Одоо л өмхий террористуудыг газрын хөрстэй нь тэгшилдэг цаг.
Зөв 2025-10-16 202.9.46.10
Зүйтэй, муусайн исламистуудад жоохон зандаргаатай дуугарна шүү, Иран дахин солиороод байвал цөмийн зэвсгийн үйлдвэрүүдийг нь дахин бөмбөгдөх хэрэгтэй.
Нэргүй 2025-10-16 59.153.113.141
Амиа алдсан израилийн цогцос – юу бичээд байна аа?!
Нэргүй 2025-10-16 103.212.119.194
Өөө Трамп ах зохицуулнаа