Хималайн нуруунд салют буудуулсантай холбоотойгоор 4 хүнийг ажлаас нь чөлөөлөв

Хималайн нуруунд салют буудуулсантай холбоотойгоор 4 хүнийг ажлаас нь чөлөөлөв

Хималайн нуруунд салют буудуулсантай холбоотойгоор 4 хүнийг ажлаас нь чөлөөлөв

Хималайн нурууны бүс нутагт өнгөт ёслолын буудлага буудуулж, сурталчилгааны кампанит ажил хийсэн гадуур хувцас үйлдвэрлэгч "Arc’teryx" брэндийг Хятадын эрх баригчид мөрдөн шалгаж буй талаар өнгөрсөн сард хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Хятадын дөрвөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Төвдийн Шигацэ бүсийн мэдэгдсэнээр мөрдөн шалгаж буй өөр ч албан тушаалтнууд байгаа аж.

Чөлөөлөгдсөн дөрвөн албан тушаалтны тоонд Гянцэ хошууны Коммунист намын нарийн бичиг, Олон нийтийн аюулгүй байдал хариуцсан дарга, байгаль орчны агентлагийн хоёр ахлах ажилтан багтжээ.

Есдүгээр сарын 19-нд нийтлэгдсэн тус бичлэгийг харвал тус брэнд өнгө өнгийн галт буудлагаар Хималайн нурууны дагуу Хятадын зураач Цай Гуо-Цянгийн бүтээсэн луутай төстэй дүрс үүсгэжээ. Гэвч энэхүү сурталчилгаа нь цахим ертөнцөд олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. "Arc’teryx" брэнд өөрсдийгөө байгальд ээлтэй гэж сурталчилдаг боловч энэ үзүүлбэр тэр дүр төрхтэй нь зөрчилдөж байна гэж үзжээ. Буддын шашинт Төвдөд уулсыг ариун дээд гэж тооцдог. Иймд энэ сурталчилгааны кампанит ажлыг анхнаасаа хэн зөвшөөрч, баталсан бэ гэдэг асуулт мөн үүссэн байна.

Сүүлд нь "Arc’teryx" брэнд ч, зураач Цай Гуо-Цян ч уучлалт гуйжээ.

Минут орчим үргэлжилсэн ёслолын буудлагад 30 га газар өртжээ. Үүнээс болоод тухайн талбайд хохирол учирсан бөгөөд цаашдын экологийн эрсдэлийг тооцоолох шаардлагатай гэж үзсэн байна. Ёслолын буудлагын дараа хуванцар хог хаягдал үүссэнээс гадна тухайн бүсийн зэрлэг ан амьтад дуу чимээнээс болоод үргэсэн байх магадлалтай.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-16 188.162.254.32

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монголд байгаль хамгаалагчын хувь заяа тодорхой, ирвэс хамгаалагч залуу яалаа ??????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж